| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 141/2016/00215/и |
| Дугаар | 209 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 209
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багт оршин суудаг, Цагаан гэр овогт Пүрэвжавын Дариймаагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Дариймаа нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хуягт бригадад малчнаар ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухай үед нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн учир тэтгэвэрт орох боломжгүй болсон юм. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Дариймаа нь намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П.Дариймаа нь 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хуягт баригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч П.Дариймаа нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хуягт баригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан П.Дариймаагийн Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хуягт баригадад 1980-1989 онуудад малчнаар ажиллаж авч байсан хөдөлмөрийн хөлсийг тусгасан Завхан аймгийн Архивийн тасгийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/999 тоот архивийн лавлагаа, гэрч М.Очирбат, Т.Гарамсүрэн нарын: ...П.Дариймаа нь 1977 онд 16 насанд хүрээд Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хуягт баригадад малчнаар 1990 оныг хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Харин гэрч М.Очирбат, Т.Гарамсүрэн нар нь нэхэмжлэгч П.Дариймааг 1977-1990 онд Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хуягт баригадад малчнаар ажиллаж байсан гэж мэдүүлж байгаа боловч нэхэмжлэгч нь 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хуягт баригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдохгүй байна.
Иймд П.Дариймааг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хуягт баригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хуягт баригадад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Цагаан гэр овогт Пүрэвжавын Дариймааг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хуягт баригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хуягт баригадад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Дариймаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР