Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 212

 

******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булгантамир, нэхэмжлэгч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1983-1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын Их-Эхлэлт нэгдлэд ажиллаж байсан ба тухайн үед нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ ээж аар овоглож нээсэн зөрчилтэй байсан. Иймд 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сумын Их-Эхлэлт нэгдлээс ын ******* нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* Баттогтох мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн тухайн ажиллаж байх үед миний хөдөлмөрийн дэвтэрт 1989 оны бичилт хийгдээгүй байсан тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.

Иймд намайг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Их-Эхлэлт нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******  нь 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сумын Их-Эхлэлт нэгдлээс ын ******* нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Их-Эхлэлт нэгдлийн Их хайрхан бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Үүнд: ******* аймгийн ******* сумын Их-Эхлэлт нэгдлээс 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ын ******* нээн олгож түүний 1983-1988 оныг дуустал авч байсан цалин хөлсний талаархи бичилт хийж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

******* аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны А/353 дугаартай ******* аймгийн ******* сумын Их-Эхлэлт нэгдлийн Их хайрхан бригадад мал маллаж байсан гэх Ч.******* 1989 онд 2352.50 төгрөг, 1-9-р сар гэсэн түүний авч байсан цалин, ажилласан хоногийг түүвэрлэсэн лавлагаа,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 00/000519 дугаартай “регистрийн дугаар ИИ62030717, овог ******* *******, эцгийн нэр Чоглой, нэр Баттогтох...” гэсэн иргэний үнэмлэхний лавлагаа,

******* аймгийн ******* сумын Их-Эхлэлт нэгдлийн захиргаанаас 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдөр олгосон баярын бичиг,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 00/001976 дугаар “...Надмидын Чоглоо, Сэтэвийн нарын гэр бүлд 1967 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Чоглоогийн Даваасүрэнг 1967 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* сумын төрөлтийн бүртгэлийн 30 дугаарт бүртгэсэн тухай”... төрсний бүртгэлийн лавлагаа,

Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 00/001975 дугаартай “Сэтэвийн /ИИ21031004/ нь 1994 оны 02 дугаар сарын 08-нд нас барсныг ******* аймгийн Булнай сумын 1995 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаарт бүртгүүлсэн, тухай” нас барсны бүртгэл, Н.Чоглоо, С. нарын гэрлэлт ******* аймгийн ******* сумын 1958-1969 оны гэрлэлтийн бүртгэлд байхгүй тухай лавлагаа,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 00/001857 дугаар “...******* овогт ******* Баттогтох нь 1962 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн тухай ******* аймгийн *******, Яруу, Түдэвтэй сумдын төрөлтийн бүртгэлд шалга үзэхэд төрөлт гарахгүй тухай”... төрсний бүртгэл гараагүй тухай лавлагаа,  

гэрч Д.Эрдэнэнямын ...Намайг бага байхад энэ Баттогтох гэдэг хүний ээж болох ынх манайхтай айл байдаг байсан. Өвөл намайг амралтаараа ирэхэд өвөлжөөндөө буучихдаг байсан. Хавар амраад ирэхэд манай гадаа ирээд буулгачихдаг байсан. Баттогтох нь нэгдлийн мал туудаг хүн байсан... гэх,

гэрч ...Би ******* аав ээжийг сайн мэддэг болохоор энэ талаар гэрчлэх гэж ирсэн юм. ******* аав нь Чоглой гэж хүн байсан. Энэ айл ******* аймгийн ******* сумын ******* багийн *******ы өврөөр нутагладаг хоньчин айл байсан. Ээж нь гэдэг энэ айл 3 хүүхэдтэй Баттогтох, Даваасүрэн, Жаргалсайхан гэдэг 3 хүүхэдтэй юм... гэсэн агуулга бүхий мэдүүлгүүд зэрэг баримтууд болно.  

Нэхэмжлэгч *******ыг ******* аймгийн ******* сумын Их-Эхлэлт нэгдлийн Их хайрхан бригадад малчнаар 1983-1990 онуудад ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал өөрт нь байхгүй буюу олдохгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Ч.******* хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч, Д.Гарамдорж нарт хууль тайлбарлан өгсний үндсэн дээр гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд дээрх гэрчийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сумын Их-Эхлэлт нэгдлээс ын ******* нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ******* аймгийн ******* сумын Их-Эхлэлт нэгдлийн Их хайрхан бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд *******ыг 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сумын Их-Эхлэлт нэгдлээс ын ******* нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Их-Эхлэлт нэгдлийн Их хайрхан бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ч.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сумын Их-Эхлэлт нэгдлээс ын ******* нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* овогт ******* Баттогтох мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт зааснаар  ******* ******* овогт ******* Баттогтохыг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Их-Эхлэлт нэгдлийн Их ******* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ