Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 208/МА2025/00062

 

 

 

Х******* ******* ******* ******* ТӨХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 150/ШШ2025/00275 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х******* ******* ******* ******* ТӨХХК

Хариуцагч: ******* ******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 8,232,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ /цахим/ оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

Х******* ******* ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугд******* хөрөнгө өр авлагыг Х******* ******* ******* ******* ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. Х******* ******* ******* ******* ТӨХХК нь газар тариалан, мал ******* ******* салбарыг дэмжих чиглэлээр үйл *******иллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, ******* ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. Б.******* нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 5,488,000 төгрөг байна. Үүнд:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ямар гэрээний дагуу хэдэн төгрөгийн үндсэн төлбөр, хүү, алданги нэхэмжилж байгаа болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2003 оны тариалалтад шаардагдах улаан буудайн үргийг зээлээр олгох, үрийн үнийг буцаан төлөхтэй холбогдуулан Хүнс х******* ******* ******* яам ******* ******* ХХК-ийн хооронд байгуулах гэрээний нийт үнэ 7,840,000 төгрөг, урьдчилгаа 2,352,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 5,488,000 төгрөгийг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 2,744,000 төгрөг болно. Иймд 2003 оны тариалалтад шаардагдах улаан буудайн үргийг зээлээр олгох, үрийн үнийг буцаан төлөхтэй холбогдуулан Хүнс х******* ******* ******* яам ******* ******* ХХК-ийн хооронд байгуулах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5,488,000 төгрөг, алданги 2,744,000 төгрөг, нийт 8,232,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч хариу тайлбартаа:

Х******* ******* ******* ******* ТӨХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Эн Ди Жи партнерс ХХК-ийн гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,232,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа бид хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн ******* нь 2001 оны 10 дугаар сард ******* ******* ХХК байгуулж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байсан боловч жил дараалан байгаль цаг уурын нөхцөл байдалд өртөн хөрөнгө санхүү, техникийн *******иллах хүчний хүрэлцээгүй байдал зэрэг шалтгааны улмаас тогтвортой үйл *******иллагаа явуулж чадаагүй бөгөөд компанийн үйл *******иллагааг 2005 онд бүрэн зогссон юм. ******* ******* ХХК 2005 оноос үйл *******иллагаа явуулаагүй Х тайлантай олон жил болсон тул Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсээс уг компанийг татан буулгах нэхэмжлэлийг шүүхэд гарг******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийдвэрээр татан буугдсан. ******* ******* ХХК нь 2003 онд тариалалтад шаардагдах үрийн будаа зээлээр худалдан авсан хэдий ч 2012 онд ******* ******* ХХК-ийг татан буугдахад дээрх үрийн будааны өр дурдагдаагүй билээ. Уг компанийг үүсгэн байгуулсан ******* нь өдгөө 81 насыг зооглож байгаа бөгөөд олон жил хүндээр өвдөж насны доройтолд орсон, *******ил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй байдалтай байгаа болно. Мөн уг өр авлага нь 2003 онд үүссэн байгаа нөхцөл д Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгаа тул 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалз******* байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 150/ШШ2025/00275 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар "Х******* ******* ******* *******" ТӨХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* Номгон ХХК-д холбогдох 8,232,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурд*******, ... зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурд******* шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х******* ******* ******* *******" ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "******* *******" ХХК-д холбогдох иргэний хэргийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар тайлийн 82.1-т заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 150/ШШШ2025/00275 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр давж заалдах гомдол гарг******* байна. Үүнд:

1. Хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарл******* хэрэглэсэн. Маргаан бүхий харилцаанд шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж дүгнэсэн.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.6 дахь заалтад "Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно" гэж заасан. Үүнээс харахад талууд зээлийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байх бөгөөд үүрэг заавал биелэгдэх шинжийн хүрээнд зээлийг бүрэн төлж, тооцоо нийлснээр гэрээ дуусгавар болно.

2003 оноос хойш нэхэмжлэгч байгууллагын хуулийн мэргэжилтнүүд жил бүр "******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захиралтай уулз*******, тооцоо нийлэх гэхээр "цаг агаарын нөхцөл байдлын улмаас алдагдалд орсон, төлөх боломжгүй" гээд тооцоо нийлэхгүй төлөхгүй байсан учраас 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х******* ******* ******* ******* төрийн өмчит ХХК-ийн хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд хариуцагчтай байнгын тооцоо нийлэх санал тавьж байсан. 2016 оноос хойш тооцоо нийлэх хүсэлт тавьж байсан боловч наад өр чинь надад хамаагүй гэдэг байдлаар харьцдаг байсан.

Нэхэмжлэгч байгууллагын хувьд х******* ******* ******* салбарт үйл *******иллагаа эрхлэгч байгууллага, иргэдэд зээл олгодог бөгөөд тухайн бизнесийн онцлог нь цаг агаарын байдал ихээр нөлөөлдөг буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автах эрсдэл өндөр байдаг. Түүнчлэн 2019 оноос хойш 2022 оныг дуустал хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас зээлдэгч байгууллагууд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул уг хугацаагаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон. Энэ байдлаар хариуцагч байгууллагыг дэмжиж, үйл *******иллагааг тасалдуулахгүйн тулд удаа дараа үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон бөгөөд хариуцагч байгууллагын хувьд х******* орон нутагт үйл *******иллагаа эрхэлдэг тул аливаа харилцаа бичгийн хэлбэрээр бус аман байдлаар явж ирснийг өөртөө давуу байдал болгон ашигл*******, үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Хариуцагч компанийн хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж улсын төсөвт хохирол учирч байгаа бөгөөд татвар төлөгч нарын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхийн зүгээс Иргэний хуулийн 82.4 дэх хэсэгт Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно" гэж заасныг баримтлан шударга ёсны зарчим, үүрэг заавал биелэгдэх зарчмын хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх бүрэн эрхтэй. Гэтэл зөвхөн нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг давууд үзэж, хэргийн нөхцөл байдал, үүссэн болон үүсэж болох үр дагаврыг үл харгалзан гагцхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 150/ШШ2025/00275 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянуулахаар буца******* өгнө үү гэжээ.

6.Хэргийн үйл баримтын талаар:

Х******* ******* ******* ******* ТӨХК нь ******* Номгон ХХК-д холбогдуулан тухайн үеийн Хүнс ХАА-н яамнаас ******* Номгон ХХК-д 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үр тариалалтанд шаардагдах улаан буудайн үрийг зээлээр олгох, үрийн улаан буудайн үнийг буцаан төлөхтэй холбоотой 03/50 дугаартай гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар татан буугдсан яамны эрхийг залгамжлан авсан тул нэхэмжлэлийн шаардлага гарг*******ээ.

7.Хэргийг судлан үзээд дүгнэх нь:

Харин хариуцагч талаас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгаа тул 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзлаа илэрхийлснийг анхан шатны шүүхээс Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий болон тусгай хугацаа дууссан талаар дурьд******* үндэслэл бүхий дүгнэлт хийснийг няцаах, буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж, 75.2-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гэж, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурьдснаар ...Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.6 дахь заалтад "Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно" гэж заасан. Үүнээс харахад талууд зээлийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байх бөгөөд үүрэг заавал биелэгдэх шинжийн хүрээнд зээлийг бүрэн төлж, тооцоо нийлснээр гэрээ дуусгавар болно... гэж тайлбарлаад жил бүр тухайн компаний эрх бүхий этгээдүүдээс гэрээний үүргийг биелүүлэхийг шаард******* байсан гэх боловч энэ байдлаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Гэрээ дуусгавар болох хугацааг талууд тохиролцоогүй боловч гэрээнд үүрэг биелүүлэх хугацааг тодорхой заасан тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөнөөр шаардах эрх үүснэ.

Харин гэрээ дуусгавар болсоноор шаардах эрх үүснэ гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэрээ байгуулагдснаас хойш 22 жил 03 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гарг******* байгаа нь хөөн хэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэл болно.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 150/ШШ2025/00275 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 150/ШШ2025/00275 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол гаргахгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ