Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 480

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч А.Д

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Балжинням овогт Алтансүхийн А.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус  заасан  гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911014280575 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Найрамдал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, хадам ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр дугаар хороо, Зээлийн 1-8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Балжинням овогт Алтансүхийн А.Д /РД: ФД88101013/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч А.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дуудлагаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 108 дуудлагын утсанд хойд аавдаа зодуулсан гэх дуудлагын дагуу гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэсийн харьяа түр хамгаалах байранд очиж уулзахад ярьж чадахгүй байсан. Хавдар нь буусан, нуруу дээр нь хуучин болон шинэ хөхрөлт үүссэн байсан. Таныг зодсон уу гэхэд намайг байнга зоддог гэж ярьж байсан. Би 4 удаа очиж уулзсан. Хоёр дахь удаагаа түр хамгаалах байранд очиж уулзахад арай гайгүй болсон байсан. Аюулгүйн зэргийн үнэлгээг дуудлагаар очсон цагдаагаар хийлгэсэн юм. Хүүхдийг түр хамгаалах байранд байлгаж байгаа. Нөхцөл байдлын үнэлгээрээр амжиргааны баталгаажих түвшин дунд зэргийн үнэлгээтэй айл гэв.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг” гээд 2.1 дэх заалтад “хүүхэд, .... эсрэг үйлдсэн” гэж заасан байна. Тйимээс шүүгдэгч А.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж давхар зүйлчлэх шаардлагагүй  гэж шүүх үзэв. Иймд Чингэлтэй дүүргйин прокурорын газраас А.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   

 

1. Шүүгдэгч А.Д нь нийт 3 удаагийн үйлдлээр 2019 оны 3 дугаар сараас 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1-8 тоотод орших гэртээ өөрийн дагавар хүү болох бага насны хүүхэд 4 настай, эрэгтэй, хохирогч М.Одсайханыг байнга зодсон,

Мөн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1-8 тоотод дүүгээ түлхэж унагаалаа гэх шалтгаанаар өөрийн дагавар хүүхэд болох бага насны хүүхэд болох 4 настай, эрэгтэй, хохирогч М.Одсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч А.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн:  “...би 2019 оны 03 дугаар сард дүүгээ шоглоод байхаар нь чихнээс нь татаад гараа хагас атгаж байгаад нуруунуудынхаа 2 дугаар үеэр нуруу руу нь цохиж байсан. Мөн 2019 ны 4 дүгээр сард нуруу руу нь гараараа цохиж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нүүгээ нүүр рүү нь гурван удаа гараа атгаж байгаад цохисон ба мөн урьд нь зсдож байсан шигээ гараа хагас атгаж байгаад хуруунуудынхаа үеээр нуруу хэсэгт нь гурван удаа цохисон..., ...2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчимд гэртээ угаасан хувцасаа хатаах гээд тохож байхад охин маань ирээд миний хөлнөөс түшээд баж байтал Одсайхан ирээд охиныг түлхээд унагаасан юм. Би уурлаад хүү Одсайханы нүүр рүү нь гараа атгаж байгаад гурван удаа цохисон дагуулж гараад гэрийнхээ хажуу талын амбаарт оруулж байгаад хана руу харуулж зогсоогоод нуруу руу нь 3 цохисон. Тэгээд хаалгыг нв хаагаад тоосгоор даруулчихаад гэр рүүгээ ороод цонхоороо хартал хажуу талын хүмүүс ирсэн ба цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43х/,

Насанд хүрээгүй хохирогч М.Одсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай аавыг Давхараа гэдэг. Аав зоддог, архи уухаараа зоддог, зөндөө их зодсон. Толгой руу цохидог, чихнээс мушгидаг, нуруу руу зодсон, нүүр рүү зөндөө алгаддаг /энэ бүгдийг ярих явцдаа толгойгоо цохих, чихээ мушгих зэргээр үйл хөдлөлөөр үзүүлэв/. Аав нь хэдэн удаа зодсон бэ гэсэн асуултанд хүү ийм удаа зодсон гэж хэлэнгээ 5 хуруугаа гозойлгож харуулав...” гэх мэдүүлэг /хх-ийн 32х/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “......2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би энэ талаар мэдээгүй ба дараагийн ажлын өдөр нь буюу 2019-05-13-ны өглөө ажил дээрээ ирээд мэдсэн ба би хорооны нийгмийн ажилтан Отгонсувд гэж хүнтэй холбогдоод Отгонсувдын хамтаар 108 төвийн хамгаалах байранд очиж уулзсан ба уулзах үед хүүхдийн сэтгэл санааны байдал айсан түгшсэн байдалтай, сэтгэл санаа тогтворгүй, хацар, хамар, шанаа, нүүр хэсэгт хөхөрсөн харин нуруу хэсэг нь хуучин эдгэрч байгаа бололтой, шарласан байсан мөн шинээр хөхрөлттэй байсан. Уулзах үед ярих чадвар сул, нэрээ хэлэхгүи, насыг нь асуухад хуруугаараа үзүүлсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,

гэрч Н.Нарансувдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр А.Д нь хүү болох Одсайханыг нэг гарнаас нь дээш мөн эрүүний доор гараа хийж дээш нь өргөөд, цээж рүү нь гараа хийгээд базаад байх шиг байсан. Би 7 хоногийн өмнөөс ажиглаад байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,

гэрч Г.Дэлгэрцогтын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...манай эхнэр Нарансувд гэрээсээ блокон дээрээ гараад юм хийхээр гараад эргэж орж ирээд байшингийнхаа хажуу талд байдаг залгаа амбаарт манай хүүхэдтэй тоголдог жаахан хүүхдийг аав нь уйлуулаад хийгээд араас нь тоосгоор даруулаад хийчихлээ очоод үзээч гэхээр нь би хажуу айлын хашаанд ороод тухайн амбаарт очиж үзэхэд амбаарын хаалга тоосгоор дараастай байсан. Тэгэхээр нь аавыг нь дуудаад гаргаж ирээд тухайн амбаарыг онгойлгоод харахад 4 орчим насны эрэгтэй хүүхэд буруу харуулаад хана руу зогсоосон байдалтай уйлчихсан байсан. Тэгэхээр нь гаргаад ирсэн тэгээд гэрт нь оруулсан эмээ нь гээд харавсан ярьж чадахгүй хүн гэрт нь байсан тэгээд энэ хүүхдийг аав нь зоддог юм уу цагдаа дуудах уу гэсэн тэгтэл тэр эмээ тэг гээд толгой дохисон тэгээд би цагдаагийн тусгай дугаарт дуудлага өгсөн. Би 2019 оны 05 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед энэ хүүхдийг гэртээ уйлаад байхыг нь сонсож байсан. Тухайн үед хүүхэд унтах гээд уйлж байгаа юм болов уу гээд анзаараагүй, манай эхнэр бол энэ хүүхдийг аав нь юм уу юу нь юм мэдэхгүй нэг хүн саяхан 2-3 хоногийн өмнө ба хавирганы завсраар нь хуруугаараа хатгаад байна гэж байсан            Манай эхнэр хажуу айлын залуу хүүхдээ ингэж байна тэгэж байна шоглоод байх юм гэж хэлж байсан. Манай эхнэр урд БНХАУ-д сурдаг юм ирэх болгонд нь шоглоод эрүүнээс гараараа өргөөд хавирга руу хуруугаараа хатгаж байгаа харагддаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 33х/,

гэрч П.Хишиг-Одын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад хажуу айлын эмэгтэй манай нөхрийн утсаар залгаад танай нөхөр хүүг чинь зодоод амбаартаа хийгээд хаалгыг нь чулуугаар дарчихлаа гэж хэлсэн. Удалгүй араас нь цагдаа залгаад та хүрээд ирэх боломж байна уу гэж хэлэхээр нь би ажлаасаа чөлөө аваад 19 дүгээр хорооны цагдаа дээр очиж уулзсан. Тэгээд хүүхдээ хар гэж цагдаа хэлсэн тэгээд хартал хацарыг нь хөхөртөл алгадсан байсан. Мөн нуруу хэсэг нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

гэрч Г.Дэлгэрцогтын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг очиход энэ хүүхдийн зүүн шанаа хавдаж зулгарсан байдалтай байсан.. гэх мэдүүлэг/хх-ийн 24-25х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5809 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36х/, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан насанд хүрээгүй хохирогч М.Одсайханаас мэдүүлэг авах явцыг бичсэн бичлэг бүхий 1 ширхэг Си Ди /хх-ийн 11х/, насанд хүрээгүй хохирогч М.Одсайханы биед өрхийн эмнэлгийн эмч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-47х/, насанд хүрээгүй хохирогч М.Одсайханы төрсөний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 9-10х/, Аюулын зэргийн үнэлгээ, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны насанд хүрээгүй хохирогч М.Одсайханд үзүүлсэн үйлчилгээний талаарх тэмдэглэл /хх-ийн 54-70х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч А.Дыг өөрийн дагавар хүү болох бага насны хүүхэд 4 настай хохирогч М.Одсахйаныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодож тарчлаасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бага насны хүүхэд болох 4 настай хохирогч М.Одсайханыг зодох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэр бүлийн хүчирхйилэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан шинжтэй байдаг. Байнга гэдэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гурав ба түүнээс дээш үйлдсэн байхыг хэлнэ. Шүүгдэгч А.Д нь насанд хүрээгүй хохирогч М.Одсайханыг гурав дахь удаагаа зодох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүгээр хангасан байван хэд хэдэн гэмт хэрэгт тооцно.” гэсэн  байх тул шүүгдэгч А.Дт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулахдаа дээрхи Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэсгийг журмалах нь зүйтэй бөгөөд үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж шүүх үзэв.    

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд  хүрээгүй хохирогч М.Одсайханд учирсан хохиролд нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болормаагийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч А.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч А.Дт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг шүүх оногдуулж, А.Дын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэг нь хэргийн үйл баримыг нотлон тогтооход чухал ач холбогдол бүхий баримт байх тул хэрэгт нь үйлдээх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүггдэгч Балжинням овогт Алтансүхийн А.Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              3. шүүгдэгч А.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журмалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанаар нэг мянга найман зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан А.Дт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялд, шүүхээс оногдуулсан 1800 /нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг нэг хоногийн хорих ялаар тооцон нийт 120 /нэг зуун хорь/ хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 1 /нэг / жил, 6 /зургаа/ сар, 120 /нэг зуун хорь/ хоногийн хугацаагаар тогтоосугай.  

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан А.Дт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

              6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй.

             

              7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

              8. Шүүгдэгч А.Дт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

              9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             

              10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ