Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00474

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Төрийнбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр баг, Дархан, 1 дүгээр хорооны 05-04 тоотод оршин суух, Хар сүрэгтэн овогт Баасанжаргалын Ганзориг /РД:ГВ74090413/, тус хаягт оршин суух Хангад тээл овогт Даваасүрэнгийн Ариунзул /РД:ТВ760812/ нартхолбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5200869 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00408/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЗээлдэгчБ.Ганзориг, Д.Ариунзул нар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Төрийн банкнаас 2015 оны 02 дугаарсарын 12-ны өдөр 1205-63476 тоот зээлийн гэрээ байгуулан 7000000 төгрөгийг жилийн 21.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр өрхийн хэрэглээндээ зориулахаар авсан бөгөөд зээлээ төлөлгүй 119 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 3.2.3 заалтыг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Төрийн банкны зүгээс зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардсан боловч огт төлбөр хийгээгүй байна. Иймд үндсэн зээл 4968080 төгрөг, хүү 141301 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 91488 төгрөг, нийт 5200869 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь Б.Ганзориг, Д.Ариунзул нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5200869 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Насанбат нь хариуцагч Б.Ганзориг, Д.Ариунзул нартай харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээбайгуулж байна. Үүнд: Хариуцагч Б.Ганзориг, Д.Ариунзул нар нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн 5200869 төгрөгөөс 1181875 төгрөгийг төлж, үлдэгдэл 4018994 төгрөгөөс 2000000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл 2018994 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Насанбат, хариуцагч Б.Ганзориг, Д.Ариунзул нар гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь Б.Ганзориг, Д.Ариунзул нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5200869 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Насанбат, хариуцагч Б.Ганзориг, Д.Ариунзул нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 5200869 /таван сая хоёр зуун мянга найман зуун жаран есөн/ төгрөгөөс 1181875 /нэг сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун далан таван/ төгрөгийг төлж, үлдэгдэл 4018994 /дөрвөн сая арван найман мянга есөн зуун ерэн дөрвөн/ төгрөгөөс 2000000 /хоёр сая/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл 2018994 /хоёр сая арван найман мянга есөн зуун ерэн дөрвөн/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгонЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Б.Ганзориг, Д.Ариунзул нарт холбогдох 5200869 /таван сая хоёр зуун мянга найман зуун жаран есөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар харилцан тохиролцож хариуцагч нар 5200869 /таван сая хоёр зуун мянга найман зуун жаран есөн/ төгрөгөөс 1181875 /нэг сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун далан таван/ төгрөгийг төлж, үлдэгдэл 4018994 /дөрвөн сая арван найман мянга есөн зуун ерэн дөрвөн/ төгрөгөөс 2000000 /хоёр сая/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл 2018994 /хоёр сая арван найман мянга есөн зуун ерэн дөрвөн/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэнзохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 98164 /ерэн найман мянга нэг зуур жаран дөрвөн/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганзориг, Д.Ариунзул нараас 49082 /дөчин есөн мянга наян хоёр/ төгрөг, Төрийн сангаас 49082 /дөчин есөн мянга наян хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН