| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 143/2024/00153/И |
| Дугаар | 218/МА2025/00013 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 218/МА2025/00013
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 310/ШШ2025/00531 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй, ******* агсантай 1990 оны 08 сараас 2021 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоолгох, Өмнөговь аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ******* тоот дахь хувийн сууцны /дэлгүүрийн/ зориулалттай 45 м.кв талбай бүхий ******* дугаарт 2011.01.03-ны өдөр бүртгэгдсэн, ******* дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн, Нийслэлийн *******,******* дугаар байрны, ******* тоот, 15 м.кв талбай бүхий, 2019.08.30-ны өдөр дугаарт бүртгэсэн, дугаар гэрчилгээтэй авто зогсоолын, Ланд круйзер 200 маркийн улсын дугаартай машин зэргийг *******, ******* нарын дундын өмч болохыг тогтоож, *******г нэр бүхий хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ... Миний бие 1990 оны 08 сараас эхлэн овгийн ийн той гэр бүл болон Өмнөговь аймгийн суманд амьдарч байсан. ******* 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өвчнөөр нас барсан. ******* бид хоёр нийтдээ 31 жил хамтран нэг гэрт амьдарсан. Миний бие *******той хамт амьдарч эхлэхдээ нэг охинтой байсан. Тэгэхэд охин 6 орчим настай байсан. Миний бие *******ийг амьд сэрүүн байхад гэр бүлээ батлуулаагүй, хэн аль маань ч гэрлэлтээ батлуулах талаар анхаарч байгаагүй. Нөхөр ******* бид хоёр 30 гаруй жил хамт амьдрахдаа дундаасаа бий болгосон хөрөнгийн шударга өмчлөгчөөр миний биеийг тогтоолгоход бидний хамтын амьдралтай байсныг зайлшгүй тогтоох шаардлагатай болоод байгаа юм. ******* бид хоёр хамт амьдарч эхэлсэн 1990 оноос Өмнөговь аймгийн суманд хамтран амьдарсан, түүнээс хойш өөр газар амьдарч байгаагүй. ******* бид хоёрыг хамтран амьдарч байсныг сум орныхон бүгд мэднэ. Иймд ******* намайг 1990 оны 08 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ийн той хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Иргэн ******* нь *******тай 30 гаруй жил хамтран амьдарч байгаад 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барьсан.
Нэг: Дундын өмч болохыг тогтоолгох тухай
Хамтран амьдрагч нарын 30 гаруй жилийн хугацаанд хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон дор дурдсан хөрөнгө тэдгээрийн эрх зэрэг нь дундын өмч болохыг тогтоож өгнө үү. Үүнд:
- Өмнөговь аймгийн *******ын багийн нутаг дэвсгэрт байрлах ******* тоот дахь орон сууцны хашаа, байшин, дэлгүүрийн зориулалттай 45 м.кв талбай бүхий Ү-1104000089 дугаарт 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэгдсэн, ******* дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө (байшин) нь Ж. ийн нэр дээр бүртгэлтэй.
- Өмнөговь аймгийн сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах гэр ахуйн дэлгүүрийн зориулалт бүхий дугаарт 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, бүртгэгдсэн, дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө нь Ж. ийн нэр дээр бүртгэлтэй.
- Улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн машин нь Ж. ийн нэр дээр байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хамтран амьдрагч ийн , гийн нарын дундын өмч болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн шаардлагаа дор дурдсанаар өөрчлөн гаргаж байна.
Нэхэмжлэгч А.г дор дурдсан хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох:
-Өмнөговь аймгийн *******ын багийн нутаг дэвсгэрт байрлах ******* тоот дахь орон сууцны байшин, хашаатай дэлгүүрийн зориулалттай 45 мкв талбай бүхий Ү-1104000089 дугаарт 2011 оны 01 сарын 03-ны өдөр бүртгэгдсэн, ******* дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн,
-Нийслэлийн *******,******* дугаар байрны, ******* тоот, 15 мкв талбай бүхий авто зогсоолыг 2019 оны 8 сарын 30-ний өдөр дугаарт бүртгэж, дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн,
-Техникийн тодорхойлолтоор 2018.09.18-ны өдөр бүртгэгдсэн, Тоуо!а 1апс1 сгизег200 маркийн, улсын дугаартай машин зэргийн тус тус шударга эзэмшигчээр тус тус тогтоох,
Дор дурдсан хөрөнгийн бүртгэлд талийгаач *******ийг хасах өөрчлөлт оруулах
-Өмнөговь аймгийн *******ын багийн нутаг дэвсгэрт байрлах ******* тоот дахь орон сууцны хашаа, байшин, дэлгүүрийн зориулалттай 96 мкв талбай бүхий Ү-1104000039 дугаарт бүртгэгдсэн, газар нэгж талбар 150400587 тоот дугаартай газар нь (*******. , *******/ нарын хамтран өмчлөх эрхтэй тул бүртгэлээс *******ийг хасах,
-Өмнөговь аймгийн *******ын багийн нутаг дэвсгэрт байрлах ******* тоот дахь РД:3612236 дугаар бүхий "Онгонговь" ХХК-ийн гишүүнээс *******ийг хасах зэргийг шийдвэрлүүлэхээр шаардлага нэхэмжлэлийн үнийн дүн өөрчлөлгүйгээр өөрчилж,
-Дээр дурдсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн талаарх мэдээллийг хуульд заасан журмаар харьяа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, хуулийн этгээдийн бүртгэлийн газар, авто тээрийн үндэсний төв зэрэг хөрөнгийн бүртгэлд нэхэмжлэгч *******гийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн өөрчлөлт хийхийг даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус өөрчлөн гаргаж буй хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч *******гийн "иргэн Ж. той хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай анхны нэхэмжлэлийн шаардлага хэвээр.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлд зааснаар талийгаач *******ийн нэр дээр дангаар бүртгэгдсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд тодруулбал: Өмнөговь аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ******* тоот дахь хувийн сууцны (дэлгүүрийн) зориулалттай 45 мкв талбай бүхий Ү-1104000089 дугаарт 2011.01.03-ны өдөр бүртгэгдсэн, №******* дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн, Нийслэлийн ВГДүүргийн 1-р хороо,******* дугаар байрны, ******* тоот, 15 мкв талбай бүхий, 2019.8.30-ний өдөр дугаарт бүртгэж, дугаар гэрчилгээтэй авто зогсоолын, Ланд круйзер 200 маркийн дугаартай машин зэргийг *******, ******* нарын дундын өмч болохыг тогтоож, *******г нэр бүхий хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* Өмнөговь аймгийн суманд оршин суудаг. Өнөөдрийн байдлаар 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд түүнийг дэмжиж байгаа мөн нэхэмжлэгч гийн хүсэл зоригийг шүүх хуралдаанд илэрхийлж байна. 1-р шаардлага нь ******* нь той 1990 оны 08 сараас 2021 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл хамтран амьдарсан. Хамтран амьдарч байсан энэ үйл баримт нь Архивын ерөнхий газрын хүн амын тооллогын 2000, 2010 он болон бусад нотлох баримт болон ийн хамаатан гэрчилдэг. Эдгээр хүмүүс нь 30 жил хамт амьдарсан. Хэргийн материалд маргашгүй нэг зүйл ******* нь 1988 оны 04 сарын 05-ны өдөр гийн гэдэг эмэгтэйтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Эдний дундаас охин төрсөн. Хүн амын тооллого дээр зээ гэж бүртгэгдсэн байсан. нь талийгаачийн хүүхэд мөн энэ дээр хэн ч маргадаггүй. Харамсалтай нь нь ааваараа овоглохгүй гэж Ч. болгосон. Албан ёсны бүртгэлд ингэж явдаг юм байна лээ. Энэ хооронд талийгаач 2-3 эмэгтэйтэй амьдрал холбосон. Сүүлд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хүсэлтээр ыг гэрчээр асуусан. Гэрчийн мэдүүлгээс л бид ийм хүнтэй амьдарч байсан юм байна гэдэг үйл баримтыг харсан. 2014 оноос хойш 2021 оны 08 сар хүртэл хамт амьдарсан. Улаанбаатар хотод гийн нэр дээрх Голден парк хотхонд байдаг байранд хамт амьдардаг байсан гэдэг дээр маргадаггүй. Хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох шаардлага гарсан. Яагаад гэвэл энэ амьдралынхаа хугацаанд хэдийгээр 3 эмэгтэйтэй амьдарч байсан гэсэн ч яг амьдралынх нь өөрийн, голдуу байж байсан газар, бизнесийн үйл ажиллагаа гэдэг эмэгтэйтэй амьдралаа холбож байсан хугацаанд яалт ч үгүй тэдэнд өмч хөрөнгийн өмчлөх эрхийн асуудал зайлшгүй гарч ирсэн, хамтран амьдарч байснаа тогтоолгох нөхцөл байдал гарч ирсэн учраас энэ шаардлагыг гаргаж ирсэн. Хамтын амьдралтай байсан нь яалт ч үгүй нотлох баримтаар тогтоогдож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа товчлоод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж той хамтын амьдралтай байсныг тогтоолгоё гэсэн эхний шаардлагыг дэмжээд явж байгаа.
2 дахь асуудал нь хамтран амьдарч байхад бий болсон хөрөнгийн асуудал хаашаа ч хөдөлгөөнгүй болсон. Өмнөговь аймгийн суманд байгаа ******* тоотод байрлах 96 метр квадрат орон сууц болон дэлгүүр, 45 метр талбайтай, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны******* дугаар байрны зоорины 15-р зогсоол, хөдлөх хөрөнгө болох Тоёота ланд круйзер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг хөрөнгүүд талийгаачийн нэр байдаг юм байна лээ. Нэхэмжлэгч *******, талийгаач ******* нар нь хамтран амьдарч байх хугацаандаа дээрх хөрөнгүүдийг бий болгосон байгаа. Шүүх санаачилгаараа хууль ёсны өвлөгчдийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч идэвхгүй хандсаар өнөөдөр шүүх хуралдаан болж байна. Эдгээр хөрөнгүүд нь , нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн гэдгийг шүүхээр тогтоолгохыг хүсэж байна гэжээ.
6. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар овогт гийн //нь овогт ийн // агсантай 1980 оны 8 сараас өдрөөс 2021 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Өмнөговь аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ******* тоот дахь хувийн сууцны (дэлгүүрийн) зориулалттай 45 м.кв талбай бүхий ******* дугаарт 2011.01.03-ны өдөр бүртгэгдсэн, ******* дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн, Нийслэлийн *******,******* дугаар байрны, ******* тоот, 15 м.кв талбай бүхий, 2019.8.30-ний өдөр дугаарт бүртгэж, дугаар гэрчилгээтэй авто зогсоолын, Ланд круйзер 200 маркийн улсын дугаартай машин зэргийг *******, ******* нарын дундын өмч болохыг тогтоож, *******г нэр бүхий хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Тус аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 310/ШШ2025/00531 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар овогт гийн , овогт ийн агсантай 1980 оны 8 сараас 2021 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоож ... гэсэн зарим хэсгийг хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна.
Харин *******, Д. нарын хамтран амьдарч байсан үйл баримтыг хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн атлаа ийнхүү хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгийг тэдний хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ҮҮНД:
Шүүгч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрийг танилцуулахдаа нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа маргаж болзошгүй гэсэн үндэслэлийг дурдсан нь хууль зүйн үндэсгүй тайлбарлаж танилцуулсан ба энэ ч үндэслэлээрээ нэхэмжлэгч талын гаргасан эдийн ба эдийн бус баялаг түүний эрхтэй холбоотой шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 сарын 21-ний өдрийн 143|ШШ2024|00258 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг татан оролцуулах тухай үндэслэл байсан. Дээд шатны шүүхийн магадлалын үндэслэлийг анхан шатны шүүх хуулийн дагуу гуравдагч этгээдийг татан оролцуулсан төдийгүй тэд ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлсэн ба хэрэг шийдвэрлэх хугацааг хангалттай уртасгаж хэргийг эцэслэн шийдвэрлэх 2025.9.29-ний өдрийн шүүх хуралдаанд шүүхийн мэдэгдэх ажиллагааг хангалттай хийсэн ч үнэнтэй нүүр тулахыг хүсээгүй юм уу ямар шалтгаангүйгээр хүрэлцэн ирж оролцоогүй юм.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн талаар:
1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Өмнөговь аймгийн суманд одоог хүртэл оршин суух, нутгийн уугуул гийн гэх эмэгтэйтэй тус суманд 1988.4.5-ны өдрийн бүртгэлийн 03 дугаарт бүртгэлтэй.
Гэрлэгсэд болох Б., ******* нар нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө, 127 дугаар зүйлд заасан гэр бүлийн хуваарьт хөрөнгө- тэй байсан эсэх, эдгээр хөрөнгө байсан тохиолдолд *******тай хамтран амьдрахдаа гэр бүлийн гишүүдийн дээр дурдсан хөрөнгөтэй нийлүүлсэн эсэх талаар хэргийн нотлох баримтад байдаггүй, энэ талаар ч тодорхой тайлбар гаргаагүй.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б., ийн Уранчимэг нарын хувьд иргэн ******* нь нас барснаар өв нээгдсэн.
Ингэснээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нэгдүгээр ээлжийн өв залгамжлагч нар байх хуулийн боломжтой.
Нэгдүгээр ээлжийн өв залгамж нарын хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан өвлөгч (өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч)байгаагүй.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т ...бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. гэсэн зохицуулалтаар хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй болохоо шүүхэд гаргасан баримт бичгүүдэд илэрхийлжээ.
Иймд Иргэний 528 дугаар зүйлийн 528.3-т ...528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэсэн зохицуулалтаар эрхээ эдлэх хуулийн боломжгүй болсон ба хуулийн 528.4-т зааснаар хугацаа сунгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж нэгэнт хүчин төгөлдөр болсон байна.
Ийнхүү бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүйг нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн зохицуулалтад зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1.5-т зааснаар өвлүүлэгчийн хөрөнгийг төрийн өмчлөлд шилжээгүй, хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч нь ******* гэдгийг орон нутгийн засаг захиргаа, төрийн байгууллага, нутгийн олон нийт мэддэг учир шилжүүлэн авах ч үндэслэлгүй байна. Иймээс хамтран амьдарч байсан *******ийн нэр дээр бүртгэлтэй, охин тай хамтран өмчлөх эрхийн бүртгэлтэй бүхий л хөрөнгө *******гийн эзэмшилд хөрөнгө нь өнөөг хүртэл эзэмшилд байна, байх ч үндэслэлтэй.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд гуравдагч этгээдүүдийн хувьд хуулиар олгогдсон эрх ашгаа өөрсдөө хүсэж, тодорхой тогтоосон хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байсан ийнхүү хэрэгжүүлээгүй хуулийн боломж хязгаарлагдсан нөхцөл байдлыг нэхэмжлэгч *******г буруутгаж, хуульд заасан түүний хууль ёсны эрх ашиг хохирох учиргүй.
Одоо ******* хэнтэй, хаана, хэзээ, хэрхэн маргалдаж явах вэ, шүүгчийн шийдвэрээ тайлбарлахдаа хэлсэнчлэн хэзээ, хэн хэнтэйгээ маргаан гаргаж болзошгүй хэмээн хүлээх вэ, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн хувьд маргаан гарч болзошгүй нөхцөл байдал-ыг хүлээх цаг хугацааг хэлж мэдэхгүй таашгүй нөхцөл байдал үүссэн.
Нэхэмжлэгч ******* нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 сарын 21-ний өдрийн 143 |ШШ2024|00258 дугаар шийдвэрийг ёсчлогдон гармагц шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д Нэхэмжлэгч *******д холбогдох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосон энэхүү шийдвэр, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой иргэний эрх зүйн хуульд заасан хамгаалалтын аргыг хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй гэснийг үндэслэн зарим нэг нотариатч болон өмгөөлөгчийн зөвлөснөөр харьяа нутаг дэвсгэрийн захиргааны холбогдох байгууллагад хандсан ч шүүх хөрөнгийн асуудлыг д хамааруулан шийдвэрлээгүй тохиолдолд шийдвэрлэхгүй гэх хариултаар амаа хаалгаж эцсийн мөчид шүүхийн шийдлийг нүдээ чилтэл харж суугаа өрх толгойлсон, өвчтэй, оюутан хүүхдийн төлбөрийг төлөх өөрийн хөрөнгөө ч зарж борлуулж чадахгүй сууна...
2. Шүүх хамтран амьдарч байсныг тогтоосон "хамтран амьдрагч *******, ******* нарын хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар
Монгол улсын Иргэний хуулийн 108 дугаар зүйлд дундын өмчийн харилцааны эд баялгийн эрх зүйн зохицуулалтыг тусгасан, Иргэний хуульд зааснаар үүсэх үүргийн зохицуулалт буюу энэ хуулийн 487-490 дүгээр зүйлүүдэд дундын өмчийн үүргийн зохицуулалтыг тодорхойлон тусгаснаас үзсэн ч хамтран амьдрагч гэж хуулиар томьёологдож, хуульчлагдаагүй хамтран амьдарч байсан *******, ******* нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэдэгтэй хэн ч хаана ч маргасангүй, өнөөдрийг хүртэл харьяалах нутаг дэвсгэрийн шүүхэд маргаан гараагүй, гуравдагч этгээдүүдийн хувьд ч дээр дурдсан үндэслэлээр хууль зүйн боломжгүй болжээ.
Нэхэмжлэгч ******* нь тэр нэгэн өдрөөс өнөөг хүртэл дээр дурдсанаар өөрийнхөө өмч хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь хязгаарлагдаж, эрхээ хэрэгжүүлэхээр орон нутгийн төрийн байгууллага, албан тушаалтнуудаас боломжгүй гэсэн хариултыг авч, охиныхоо амь зуух болон сургалтын зардлыг төлж чадахгүй, эцэст нь өөрөө ч элэгний хорт хавдар гэх өвчний улмаас БНХАУлсад байнгын эмчилгээ хийлгэж, эрүүл мэнд, амьдралын хувьд ч хүнд нөхцөл байдалтай нүүр тулж байна.
Хууль зүйн агуулгаараа ч бодитой бий болсон дээр тодорхой дурдсан нөхцөл байдалд үндэслэн нэхэмжлэгч *******гийн амьдралд бий болсон бодит нөхцөл байдлыг шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжтой гэж үзэж дор дурдсан үндэслэлийг гаргасаар л байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван гуравдугаар бүлэгт хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмыг хуульчилсан байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал-ыг тодруулбал хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход чиглэсэн шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж тодорхойлон томьёолжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий 13 үйл явдлыг нэрлэн тодорхойлон зааж өгсөн байдаг. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал-г гэсэн хуульд тусгайлан, тодорхой үйл явдлыг зааж, зохицуулаагүй ч гэсэн эрх зүйн ач холбогдолтой үйл явдлыг хуулийн энэ хэсэгт хамааруулжээ гэж үзэн анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г ******* агсантай 30 гаруй жил тоонот гэрт толгой холбож... хамтран амьдарч байсан гэдгийг хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж тогтоосон. Гэтэл *******г ******* агсантай хамтран амьдарсан буюу хамтран амьдарч нарын хамт амьдрахаас өмнө ч, хойно бий болсон болон ийнхүү амьдрах хугацаанд бий болгосон эдийн ба эдийн баялаг, тэдгээрийн эрхийн асуудлыг Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний хуулийн гуравдугаар дэд бүлэг Гэр бүлийн хөрөнгийн эрх буюу хуулийн 125-133 дугаар зүйлд, Гэр бүлийн тухай хуульд тодорхойлон томьёологдоогүй, зохицуулагдаагүй төдийгүй хамтран амьдарч байсан цаг хугацааны хамтран өмчлөх дундын хөрөнгийн асуудлыг тухайлбал, Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно гэж зааснаар хамтран амьдрагч *******ийн эрх зүйн чадвар дуусгавар болжээ. Тэгвэл энэ нөхцөл байдал нь хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн... эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх дуусгавар болоход чиглэсэн шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсэн ойлголтод хамаарч байгаа учраас түүнчлэн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т хамаарч шийдвэрлэх үйл явдал мөн бөгөөд энэ үйл явдлыг энэ хуулийн энэ заалтад хамаарахгүй үйл явдал хэмээн хориглосон, хязгаарласан хэм хэмжээ байхгүй.
Ийм учраас нэхэмжлэгч талын гаргасан
Өмнөговь аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ******* тоот дахь хувийн сууцны (дэлгүүрийн) зориулалттай 45 м.кв талбай бүхий Ү-1104000089 дугаарт 2011.01.03-ны өдөр бүртгэгдсэн, ******* дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн,
Өмнөговь аймгийн *******ын багийн нутаг дэвсгэрт байрлах ******* тоот дахь 96 мкв талбай бүхий Ү-1104000039 дугаарт бүртгэгдсэн орон сууцны хашаа, байшингийн, 946 м2 газар нэгж талбарын 150400587 тоот дугаартай газрын,
Нийслэлийн БГДүүргийн 1-р хороо,******* дугаар байрны, ******* тоот, 15 м.кв талбай бүхий, 2019.8.30-ний өдөр дугаарт бүртгэж, дугаар гэрчилгээтэй авто зогсоолын Ланд крузер 200 маркийн улсын 38 66 УНГ дугаартай машиныг дундын өмч болохыг, ******* нь хамтран өмчлөгч болохыг тогтоолгохыг хүссэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.14-т зааснаар хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Дундговь аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 531 дүгээр шийдвэрт гомдол гаргасан. Хамтран амьдарч байсан хугацааг тогтоосонд гомдоогүй. Харин эд хөрөнгийн асуудлыг нэг мөр шийдэж өгөөч гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх дүгнэлт хийгээд хууль ёсны өвлөгчийн өвлөх эрхэд нөлөөлөх нөхцөл байдал бий болж болзошгүй гэсэн үндэслэлээр 2 дахь хэсгийг хангаагүй. Тэгэхээр ******* гэдэг хүн хаашаа хандах ёстой болж байна. 531 тоот шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох юм бол ******* өөрийнхөө өмч хөрөнгийг захиран зарцуулах, бусад байдлаар эрхээ яаж эдлэх ёстой болох вэ? эрхээ эдлэх ямар ч боломжгүй болчхоод байгаа юм. Эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх огт боломжгүй болчхож байгаа юм. , хоёрын хувьд хамтран амьдарч байсан нь үнэн байдаг. Үүнийг шүүх тогтоогоод, гэрчүүд нотлоод өгчихсөн. Хамтын амьдралын хугацаанд бий болсон өмч хөрөнгийн талаар гэрчүүд хэлээд байдаг. Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд гэрч Онжилмаа мэдүүлэг байдаг. 1990 оноос хойш гэр бүл болсон. 2021 онд нас барахад нь байсан. Ийм хөрөнгөтэй байсныг нь мэдэж байна гэдэг. Хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд гэрчийн мэдүүлэг байгаа. Мөн адилхан гэрчилдэг. 1990 оноос нас бартал нь зэргэлдээ ажилласан, талийгаач той үеэлүүд юм билээ. Гэтэл шүүхийн дүгнэлтийг нэг өрөөсгөл тал нь өвлөгчийн өвлөх эрхэд нөлөөлж магадгүй гэж байгаа. Тэгсэн мөртөө шүүх гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэл гэсэн бичгийг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг 2024 оны 04 сарын 28-ны өдөр 785 тоот захирамж гомдол гаргах эрхгүйгээр гаргасан байдаг. Хавтаст хэргийн 224 дүгээр хуудсанд байгаа. Ингэж татгалзсан мөртөө хэргийг шийдэхдээ өвлөгчийн эрхэнд халдана гэж ойлгомжгүй байдлаар шийдсэн. 2 дугаарт өвлөгчийг шүүхэд нэхэмжлэл гарга гэж шууд бусаар хэлээд байгаа заалт гэж би ойлгоод байгаа юм. Шүүх хэн нэгэнд чи нэхэмжлэл гарга гэж хэлэх субъект мөн үү? Энэ бол процессын маш том алдаа гэж миний хувьд ойлгож байна. Давж заалдах гомдлын тухайд онолын талаас нь итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой бичсэн байгаа. Өвийн асуудалд Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зааснаар нэгэнт хугацаа нь дуусчихсан, 1 жилийн хугацаанд эрхээ нээлгээгүй, хүсэлтээ зохих байгууллагуудад гаргаагүй нөхцөл байдлуудыг бичсэн. Үүнтэй хуульч миний хувьд нэгэн адил байр суурьтай байгаа. Шүүхийн 1 дүгнэлтэд онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэчихсэн учир хөрөнгийн асуудлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж болохгүй гэсэн агуулга яваад байгаа. Үүнд итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч миний хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд тодорхой заалтууд байдаг. Эрх зүйн ач холбогдол бүхий 13 үйл баримт, үйл явдлыг нэрлэн тодорхойлж зааж өгсөн байна. Үүний 135 дугаар зүйлийн 135.2.14-д тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож болно гэсэн заалтыг удирдлагаа болгоод шүүх шийдвэрлэх ёстой байсан юм болов уу гэж бодож байна. Нэгэнт 30 жил амьдарчихсан гэдгийг нь шүүх өөрөө тогтоочхоод тэр амьдралынх нь явцад бий болсон хөрөнгө нь байсаар байхад хэтэрхий нэг талыг барьж үйл баримтыг өрөөсгөл дүгнэсэн дүгнэлт гаргасан байдаг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний хуулийн 3 дугаар бүлэгт гэр бүлийн хөрөнгийн эрх гэж тусгай заалт байгаа. Хамгийн гол нь энэ хуулийн заалт хамаарахгүй үйл явдал гэж хориглосон, хязгаарласан хэм хэмжээ байхгүй. Хориглосон, хязгаарласан хэм хэмжээ байвал шүүх тэрүүгээр нь шийднэ. Гэтэл тийм зүйл байхгүй учир энэ талаар шийдвэрлэж болно гэж үзэн нэр бүхий 4 хөрөнгийн асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ханган шийдвэрлэж өгнө үү. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгөөч гэсэн давж заалдах гомдлыг гаргасан. Мөн гуравдагч этгээдүүд орж ирснээр энэ хэрэг маш их удааширсан. Гуравдагч этгээдүүдийн хувьд шүүхэд хандах эрх, хэлэх үг нь байна. Гэтэл шүүхийн ажиллагааг маш их удаашруулсан мөртөө шүүхийн шийдвэр гарсны дараа гомдол нь мэдэгдэхгүй, тодорхойгүй зүйл ирүүлчхээд байгаа юм. Энэ хүмүүс эрхээ хамгаалуулах, шүүхэд хандах асуудалд хязгаар болж болохгүй гэж ойлгож байгаа юм. Гуравдагч этгээд нар өвийнхөө асуудлыг хариуцагчийн байгаа газрын шүүхэд гаргачих, бид нар энд хөрөнгийнх нь асуудлыг шийдүүлчихье гэсэн байр сууринаас давж заалдах гомдлоо гаргасан. Гомдлоо дэмжиж байна гэв.
9.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.ээс давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбарт: ... 1986 оноос талийгаач той гэр бүл болж, 1988 онд охин , 1989 онд охин төрсөн. Талийгаач тай тийм олон жил амьдраагүй хот явсан. .. Сүүлийн жилүүдэд хотод байгаа охинтойгоо уулздаг, ярилцдаг, ирж очдог болсон байсан. Охиндоо талийгаач миний мэдэлд граж, машин, компанийн 1/3 нь байгаа. Чамд машин гражаа өгнө. Компанийн хувийг мэднэ биз гэж хэлсэн байдаг. Бид нар энэ хүний бүх хөрөнгийг авах гэсэнгүй. Хуулиар ноогдох хувийг охин , нарт гаргуулж өгөх хүсэлтэй байна. ... гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 08 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд талийгаач ийн той хамтын амьдралтай байсныг тогтоолгох, Өмнөговь аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ******* тоот дахь хувийн сууцны (дэлгүүрийн) зориулалттай 45 м.кв талбай бүхий ******* дугаарт 2011.01.03-ны өдөр бүртгэгдсэн, ******* дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн, Нийслэлийн *******,******* дугаар байрны, ******* тоот, 15 м.кв талбай бүхий, 2019.8.30-ний өдөр дугаарт бүртгэж, дугаар гэрчилгээтэй авто зогсоолын, Ланд круйзер 200 маркийн улсын дугаартай машин зэргийг *******, ******* нарын дундын өмч болохыг тогтоож, *******г нэр бүхий хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар овогт гийн //нь овогт ийн // агсантай 1980 оны 8 сараас өдрөөс 2021 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Өмнөговь аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ******* тоот дахь хувийн сууцны (дэлгүүрийн) зориулалттай 45 м.кв талбай бүхий ******* дугаарт 2011.01.03-ны өдөр бүртгэгдсэн, ******* дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн, Нийслэлийн *******,******* дугаар байрны, ******* тоот, 15 м.кв талбай бүхий, 2019.8.30-ний өдөр дугаарт бүртгэж, дугаар гэрчилгээтэй авто зогсоолын, Ланд круйзер 200 маркийн улсын дугаартай машин зэргийг *******, ******* нарын дундын өмч болохыг тогтоож, *******г нэр бүхий хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. ийн 2021.11.30-ны өдөр нас барсан болох нь тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх Б., Ч. нарын хүсэлтийг үндэслэн Б., Ч. нарыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд нийцсэн байна.
5. Нэхэмжлэгч нь талийгаач *******той 1990 оны 8 сараас 2021 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Харин анхан шатны шүүх хамтран амьдарч байсан хугацааг 1990 оныг 1980 он гэж илт техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаанд зөрчигдсөн эрхийг сэргээхийг шаарддаггүй, эрхийн маргаантай холбоогүй эрх зүйн ач холбогдол бүхий үйлдэл, үйл явдлыг шүүхээс тогтоох ажиллагаа хамаарахаар зохицуулагдсан.
Нэхэмжлэгч ******* нь талийгаач *******той 1990 оны 8 сараас 2021 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан нь хэргийн баримтаар тогтоогдох боловч түүний нас барсан үйл явдалтай холбогдон талийгаач *******ийн өмчлөлд бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн тухайд өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж, сэргээн тогтоох шаардлага гаргасан байх тул дээрх харилцааг маргаантай буюу онцгой ажиллагааны журмаар тогтоох боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэр шийдлийн хувьд үндэслэл бүхий байна.
7. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 310/ШШ2025/00531 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1980 гэснийг 1990 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 628200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Г.БАЯРДАВАА