| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00477/И |
| Дугаар | 00479 |
| Огноо | 2016-09-01 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 00479
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж,хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: 1995 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн боловсролтой,тогооч мэргэжилтэй, Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багт оршин суух Өндөрийнхөн овогт Нарангэрэлийн Ачмаа /РД:ГИ95101801/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологиийн инженер мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг 6б-8-1 тоотод оршин суух Гэзэгт овогт Бат-Очирын Баянмөнх /РД:ГЮ87072510/-д холбогдох,
эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00477/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ачмаа, хариуцагч Б.Баянмөнх, нарийн бичгийн дарга С.Гончигбалнар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Ачмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Баянмөнхтэй 2013 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн. 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр том охин А.Хонгорзул төрсөн. Би том охиноо төрүүлээд эцэг эх дээрээ байж байгаад 2015 оны цагаан сараар эднийд ирж байж байгаад эргээд аав ээж дээрээ очсон. Бид хоорондоо болж бүтэж амьдарна гэсэн зорилготой явж байсан болохоор 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр бага охин А.Энхзулыг төрүүлсэн. Охин А.Энхзулыг төрүүлснээс хойш би мөн л ээж, аав дээрээ байсан. Би эхэндээ жирэмжсэн болсоноо мэдээгүй байж байгаад 4 сартай болсон хойноо жирэмсэн гэдгээ мэдсэн. Тэгтэл Б.Баянмөнхийн эгч нь надад 100000 төгрөг өгч хүүхдээ авахуул гэсэн. Би эмчид хандсан боловч 4 сартай хүүхэд авахгүй гээд эмч нар авч өгөөгүй. Нэгэнт байдал ийм болсон болохоор би хүүхдээ гаргахаар шийдэж, хүүхдээ гаргаад эцэгт нь өгнө гэж бодож байсан. Би төрчихөөд нэг хэсэг ахындаа амьдарч байхдаа хүүхдээ эцэгт нь өгчихсөн. Тэгтэл намайг нялх хүүхдээ орхиж явсан гээд цагдаад мэдээлэл очиж Оюунгэрэл байцаагч намайг дуудсан. Би хүүхдээ орхиж яваагүй гэдгээ хэлсэн. Тэгээд хүүхдээ өөр дээрээ авсан юм. Булган аймгийн Орхон суманд манай хамаатны ах эгч хоёр байдаг. Тэд хүүхэдгүй тул охиныг чинь өргөж авъя гэсэн. Би Б.Баянмөнхөөс асуухад Б.Баянмөнх зөвшөөрч бид охиноо хүнд үрчлүүлсэн. Би хоёрын хоёр дагавар хүүхэдтэй байхыг хүсээгүй. Бага охин А.Энхзулыг хүнд үрчлүүлсэн болохоор хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагагүй. Харин одоо Б.Баянмөнхийг том охин А.Хонгорзулын эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна гэв.
Хариуцагч Б.Баянмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 9 дүгээр сард манай дүү хамт сурдаг Ачмааг байрнаасаа гарчихсан манайд сууя гэж байна гээд дагуулаад ирсэн. Тэр үед би ажилгүй байсан. Тэгээд Ачмаатай ойр дотно болж бид хүүхэдтэй болсон. Би одоо хоёулаа хүүхэдтэй болж байгаа юм чинь ажил олж хийе гээд Улаанбаатар хотод очиж барилга дээр ажилласан. Энэ үед Ачмаа намайг ойлгохгүй утсаар дарамталж ээж нь хүртэл танай янхан банди гэж манай аав ээжтэй утсаар ярьж хэрүүл хийгээд хэцүү байсан. Тэрнээс болж би ажлаа орхиж ирсэн. Тэгээд бид хоёр юм мэдэхгүй, дээр нь нялх хүүхэд харахад хэцүү байсан. Тэгтэл хадам ээж хүүхдээ аваад ир би гараас гаргаад өгъе гэсэн. Тэгээд би зүгээр суугаагүй мал дээр гарч мал малласан. Намайг хажууд нь байхад Ачмаа зүгээр байдаг хэрнээ хэсэг холдохоор аав, ээж, ах дүү нар луу хүртэл янз бүрээр мессэж бичээд хэрүүл үүсгээд хэцүү байсан. 2016 оны 4 дүгээр сард манай найз тендер авчихлаа чи манайд ажиллах уу? гэхээр нь зөвшөөрөөд ажиллаж байтал бие муудаж ходоодны хагалгаанд орж 2 жил гам хийх болсон. Тэр үед манай аав осолд орж чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох гээд Солонгост байсан. Тэгээд боломжгүй байсан учраас манай эгч хүүхдээ авахуул гээд 100000 төгрөг өгсөн гэсэн. Би охиндоо тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би А.Хонгорзул, А.Энхзул хоёрын эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. А.Энхзулыг хүнд үрчлүүлсэн тул надаас тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн. Харин охин А.Хонгорзулын хувьд тэтгэлэг төлнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ачмаа нь Б.Баянмөнхөд холбогдуулан А.Хонгорзул, А.Энхзул нарын эцэг тогтоолгож,хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад бага охин А.Энхзулын эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзжээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Н.Ачмаа, хариуцагч Б.баянмөнх нар нь 2013 онд танилцаж, дотносон хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр охин А.Хонгорзул төрсөн болох ньзохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд Б.Баянмөнх нь охин А.Хонгорзулын эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Иймд А.Хонгорзулын эцгээр Б.Баянмөнхийг тогтоож, хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2014 оны 08 дугаар сарын30-ны өдөр охин А.Хонгорзулын эцгээр Б.Баянмөнхийг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр охин А.Хонгорзулыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажихтүвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийнхэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Баянмөнхөөр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээндзарцуулахыг эх Н.Ачмаад даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ ньтэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлторуулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуудийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Намнансүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 98826 /ерөн найман мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж, Төрийн санд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ