| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00469/И |
| Дугаар | 00480 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 00480
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багт оршин суух Бэрх овогт Батмөнхийн Жигмэд /РД:ГГ67121511/, Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багт оршин суух Бэрх овогт Дамбийсүрэнгийн Ичинноров /РД:ГГ89090500/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10110661 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00469/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЗээлдэгчБ.Жигмэд, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Ичинноров нар нь Хаан банкны Булган салбарын харъяа Гурванбулаг тооцооны төвөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр малчны барьцаат зээлийн гэрээ байгуулан 8000000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээлээ 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 217 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч Б.Жигмэд, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Ичинноров нараас үндсэн зээл 8000000 төгрөг, зээлийн хүү 2034898 төгрөг, нэмэгдүүлсэн хүү75763 төгрөг, нийт 10110661 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбаатар, хариуцагч Б.Жигмэд, Д.Ичинноров нар нь харилцан тохиролцож хариуцагчБ.Жигмэд, Д.Ичинноров нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10110661 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10110661 төгрөгийг төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцожэвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Б.Жигмэд, Д.Ичинноров нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10110661 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Б.Жигмэд, Д.Ичинноров нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10110661 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10110661 төгрөгийг төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, Бэрх овогт Батмөнхийн Жигмэд /ГГ67121511/, Булган аймгийн Гурванбулаг сумын6 дугаар багт оршин суух, Бэрх овогт Дамбийхүүгийн Ичинноров /ГГ69090500/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10110661 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Б.Жигмэд, Д.Ичинноров нар нь 10110661 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176721 /нэг зуун далан зургаан мянга долоон зуун хорин нэг/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Жигмэд, Д.Ичинноров нараас 88361 /наян найман мянга гурван зуун жаран нэг/ төгрөг, Төрийн сангаас 88361 /наян найман мянга гурван зуун жаран нэг/төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ