Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00486

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1989 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр баг Тээлд оршин суух Хамба овогт Бат-Эрдэнийн Нямренчин /РД:РР89072365/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр баг Тээлд оршин суух Тэрэм овогт Бүдээгийн Намнансүрэн /РД:ГН93012616/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00470/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Нямренчин, хариуцагч Б.Намнансүрэн, нарийн бичгийн даргаИ.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Нямренчин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 онд Намнансүрэнтэй танилцаж, 2011 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүү Н.Баттөгөлдөр төрсөн. Намнансүрэн нь 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр цэрэгт явж, 2012 онд цэргээс халагдаж ирсэн. Бид танилцаж, гэр бүл болсноос хойш хамт амьдарч байгаагүй. 2012 оны 12 дугаар сард би Намнансүрэнгийнд очиж 7 хоног хамт амьдарсан. Тэр хугацаанд таарч тохирохгүй байсан учир гэртээ буцаж ирсэн. Тэр цагаас хойш тусдаа амьдарч байгаа. Цэрэгт явж ирсэнээсээ хойш дандаа согтуу ирж агсам тавьдаг байсан. Бид хамт амьдарч байгаагүй, зан харьцааны хувьд таарч тохирдоггүй тул цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Намнансүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Намнасүрэн нь Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. 2010 онд Нямренчинтэй танилцаж, 2011 оны 02 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүү Баттөгөлдөр төрсөн. 2012 онд цэргээс халагдаж ирээд хэсэг хугацаанд хамт амьдарсан. Гэрлэлтээ батлуулсан хэдий ч хамт амьдарч байгаагүй. Гэрлэлтээ цуцлуулж, хүү Баттөгөлдөрт тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Нямренчин нь хариуцагч Б.Намнансүрэнгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Нямренчин, хариуцагч Б.Намнансүрэн нар нь 2010 онд танилцаж, 2011 онд гэр бүл болсныг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бүртгэж №20 дугаартай гэрчилгээ олгосон болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 202/000859 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.

Гэрлэгчид нь зан харьцааны хувьд таарч тохироогүйн улмаас 2011 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулснаас хойш хамтран амьдраагүй, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээргэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчдын дундаас 2011 оны оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Н.Баттөгөлдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн хүрээнд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хүүхдийн эрхэд хохирол учруулах шалтгаангүй, хүү Н.Баттөгөлдөр төрсөн цагаас хойш эхийн асрамжид байгаа зэргийг харгалзаж, түүнийг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Зохигч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээний талаар тохиролцоогүй тул хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шүүх хуульд зааснаар тогтоох үндэслэлтэй байна.

Хүүхдийг хэний асрамжид үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухайхуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Хамба овогт Бат-Эрдэнийн Нямренчин, Тэрэм овогт Бүдээгийн Намнансүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011 оны оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Н.Баттөгөлдөрийг эх Б.Нямренчингийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Н.Баттөгөлдөрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Намнансүрэнгээр тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Нямренчинд даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Намнансүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 98826 /ерөн найман мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж, 28626 /хорин найман мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг Төрийн санд, 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Нямренчинд тус тус олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хариуцагч Б.Намнансүрэн нь хүүхдээ эрүүл чийрэг өсөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдгээрт суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг эхБ.Нямренчинд даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ