Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00487

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаанбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Гурван булаг сум 4-р баг Бэрхт оршин суух Б.Батмөнх, Ц.Энхтуул нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6067460 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00479/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ИргэнБ.Батмөнх, Ц.Энхтуул нар нь Хаан банкны Булган салбарын харъа Гурван булаг сумын тооцооны төвөөс 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 8000000 төгрөгийн малчины барьцаат зээлийг гэрээ байгуулан авсан. 2014 оны 06 сарын 17 өдрийн зээлээс 5038272 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар үлдсэн зээлээ зээлийн гэрээнд тусгагдсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ёстой. Зээл, зээлийн хүүгийн хуваарьт төлбөр хугацаа хэтрээд 197 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Б.Батмөнх, Ц.Энхтуул нараас үндсэн зээлийн төлбөр 4762454 төгрөг, зээлийн хүү 1186830 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118176 төгрөг нийт 6067460төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Энхтуул нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6067460 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бид харилцан тохиролцсон тул хариуцагч Б.Батмөнхөд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Ц.Энхтуул нар нь харилцан тохиролцож, хариуцагч Ц.Энхтуул нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6067460төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3000000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3067460 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Б.Батмөнх, Ц.Энхтуул нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6067460 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Ц.Энхтуул нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6067460 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3000000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3067460 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Ц.Энхтуул нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6067460 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Арс овогт Цэрэнготовын Энхтуул /РД:ГГ76082400/ нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6067460 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3000000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3067460 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсонзохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112029 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчЦ.Энхтуулаас 56014 төгрөг, Төрийн сангаас 56014 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ