Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00488

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж,тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Б.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяагийн төлөөлөн нэхэмжлэлтэй Г.Энхбилэгт холбогдох зээл, алданги 99239000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00340/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Б.Батжаргалын төлөөлөн нэхэмжлэгч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15 дугаар хорооны 40 дүгээр байрны 16 тоотод оршин суух, Еншөөбү овогт Баттулгын Анхзаяа /Д:ГЮ89050407/,түүний өмгөөлөгч С.Ванчиг,

Хариуцагч: 1981 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 6д хэсгийн 13-08 тоотод оршин суух, Булган аймгийн Номын санд мэдээллийн ажилтан ажилтай, Үнэгт овогт Ганболдын Энхбилэг /РД:ГЭ81020800/, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 01дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 25000000 төгрөгийн зээлийн гэрээ нь 6 сарын хугацаатай 10% хүүтэй, Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,1% алданги тооцох нөхцөлтэй гэрээний нийт төлбөр 51125000 төгрөг /хүү, алданги хамт/ 2015 оны 04 дүгээр сарын 30-ныөдрийн 14000000 төгрөгийн зээлийн гэрээ нь 3 сарын хугацаатай 10% хүүтэй, Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 0,1% алданги тооцох нөхцөлтэй гэрээний нийт төлбөр23114000 төгрөг /хүү, алданги хамт/ 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 25000000 төгрөгийнзээлийн гэрээ нь хүү, алданги тооцохгүй гэх нөхцөлтэй гэрээ дээрх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дугаар заалт, 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн талууд харилцан тохиролцож гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан болно. Иргэн Ганболдын Энхбилэг /ГЭ81020800/ нь дээрх Зээлийн гэрээнүүдийн сар бүр төлөх хүүг тогтоосон хугацаанд төлөөгүй, үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй бөгөөд удаа дараа зээлээ төлөх шаардлага тавихаар Булган аймгийн төвд байрлах 3 давхар Андууд хэмээх үйлчилгээний төвөө худалдахаар буцааж төлнө хэмээн хариу тайлбарыг өгсөн бөгөөд тухайн объект зарагдсан гэдгийг мэдээд дахин лавлахад банкны зээлээ төлсөндахин мөнгө орж ирэхээр төлнө хэмээн удаа дараа хойшлуулж байна. Ийнхүү Зээлийн гэрээнд заасан үүргээ Г.Энхбилэг нь зохих ёсоор гүйцэтгээгүй нь иргэн Б.Батжаргалын эрхийг зөрчиж, хохироосоор байгаа тул иргэн Г.Энхбилэгээс Зээлийн гэрээ ёсоор гүйцэтгэх 99239000 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 654145 төгрөг нийт 99893145 төгрөгийн үүргийг гүйцэтгүүлэн Б.Батжаргалыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: Б.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяагийн төлөөлөн нэхэмжлэлтэй Г.Энхбилэгт холбогдох зээл, зээлийн хүү 99239000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт доорх байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэгч Анхзаяа би нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсгээс татгалзан нийт үндсэн зээл 25000000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Г.Энхбилэг би Анхзаяагийн итгэмжлэгч Батжаргалаас зээлдсэн 25000000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Үүнийг нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяа, түүний өмгөөлөгч С.Ванчиг, хариуцагч Б.Энхбилэг, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нар гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Б.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяагийн төлөөлөн нэхэмжлэлтэй Г.Энхбилэгт холбогдох зээл, алданги 99239000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Г.Энхбилэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяагийн нэхэмжилсэн 99239000 төгрөгөөс 2500000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн дөлж барагдуулахаар, үлдэгдэл 74239000 төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяа татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Б.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяагийн төлөөлөн нэхэмжлэлтэй Г.Энхбилэгтхолбогдох зээл, алданги 99239000 /ерэн есөн сая хоёр зуун гучин есөн мянган/ төгрөг гаргуулах тухайиргэний хэрэгт нь Б.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяагийн төлөөлөн нэхэмжилсэн 99239000 төгрөгөөс хариуцагч Г.Энхбилэг нь 25000000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, үлдэгдэл 74234000 /далан дөрвөн сая хоёр зуун гучин дөрвөн мянган/ төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяа татгалзаж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 654145 /зургаан зуун тавин дөрвөн мянга нэг зуун дөчин таван/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхбилэгээс 327072 /гурван зуун хорин долоон мянга далан хоёр/ төгрөгийг гаргуулж Б.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН