Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 207/ма2025/00126

 

 

2025 11 27 207/МА2025/000126

 

 

2025      11        27                                          207/МА2025/00126

 

 

Н.****ын нэхэмжлэлтэй,

  хариуцагч **** ХХК-нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/01481 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Н.****ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** ХХК-нд холбогдох,

“Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг нийт 22,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Б.****ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өлзий-Очир цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.****ын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч "****" ХХК-нийн Захирал Б.**** нь "Омичнка 2.1" маркийн үрлэгч 4 ширхэгийг нийт 54,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар миний биеэс хүсэлт гаргасан бөгөөд, төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр багтаан бүрэн төлөхөөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед яаралтай яг одоо өгөөч, хаврын тариалалт тулаад мөнгө санхүү муу байна, намар ургацаа хураахаар танд өгчи^, гуйж байна гэж надаас гуйгаад байсан тул би итгээд уг төхөөрөмжүүдийг өгч явуулсан. Гэтэл хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 30-наас хойш миний утасны дугаарт хариу өгөхгүй, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөхгүй байсаар өнөөг хүрсэн болно. Надтай ямар нэг байдлаар холбогдохгүй, хариуцлагаас зуттсаар байгаа нь нөхөрлөлийн итгэлцлийг ашиглаж, санхүүгийн хохирол учруулсан үйлдэл гэж үзэж байна. Б.**** нь үүнээс хойш өнөөдрийг хүртэл амласан үлдэгдэл төлбөр болох 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийг өгөхгүй, утсаа авахгүй, надтай харьцахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон зэрэг байдлаас харахад миний итгэмтгий, адилхан ажил хийх гээд тэвдэж байгаа хүмүүст байнга туслаж дэмжиж байдаг тусч занг минь ашиглаж, мэхэлж авсан нь харагдаж байна. Н.**** миний бие 2024.07.08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч, 2024.07.25-ны өдрийн 142/Ш32024/04249 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжид **** ХХК-нд холбогдуулан гаргасан иргэний хэргийн хариуцагчийн хаяг нь тодорхойгүй үндэслэлээр татгалзсан. Ийнхүү 2024.12.11-ны өдрийн 181/ШШ2024/05185 дугаар захирамжаар хариуцагч **** ХХК нь Орхон аймаг, Жаргалант сум, Дулаан-Уул баг, Хөшөөт, Айргийн хөндий, Онгоцын ар гэх газруудад тариан талбайд үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул дахин нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Апз нъ торгуулъ, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алданги тооцоход 67,200,000 төгрөг төгрөг болсон бөгөед гуйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь буюу алданги 7,500,000 төгрөгөөр тооцсон. Иймд хариуцагчаас Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг төгрөг, алданги 7,500,000 төгрөг нийт 22,500,000 /хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж өгнө ү гэжээ. 

2.Хариуцагч “**** ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани 2024 оны намар 136, 238.49 тонн будаа хурааж 2024 оны 11 дүгээр сарны 12 ны өдөр “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК -д буюу Хүнсний улаан буудай худалдах худалдан авах АСТ241112-0547 тоот гэрээг байгуулж тушаасан билээ. Уг улаан буудайны үнэ болох 143, 050,414.5 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарны 01-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохирсон билээ. Гэтэл тухайн газар гэрээний хугацаанд олговол зохих мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрч байна юм. Би Худалдан худалдан авах гэрээний дагуу төлбөрийг ямар ч маргаангүй төлөх чин хүсэлттэй байна. Үнэхээр харилцан тохирсон хугацаандаа өгчих юм байна гэж бодож хэлж яриад гуйгаад одоог хүртэл авч чадахгүй байна. Энэ л шалтгааны улмаас та бүхнийг чирэгдүүлсэндээ уучлалт гуйж байна. Надад тохиолдсон гарцаагүй байдал болон дээрхи хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж алданги тооцохгүйгээр чөлөөлж, үндсэн нэхэмжпэлийн дагуу төлөх боломжыг олгож өгөхийг хүсэж байна. Би ийм байдалд ороогүй, боломжтой байсан бол хэзээ ч хүний юмыг худал хэлж авч хохироохгүй байсан. Манай компани дээрхи байдлаас болоод маш их хэмжээний алдагдалд орж хүнд байдапын улмаас энэ жилийн тариалалтын ажилд санхүүгийн хүндрэлээс ажиллаа бүрэн гүйцэд хийж чадахгүй болж асуудап үүсээд байгаа билээ. Та бүхэн манай компанитай хамтран ажиллаж байсан байдлыг маань бодож итгэл өгч хөнгөлөлт үзүүлвэл би гэрээнд заасан үлдэгдэлийг нэн даруй бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч  “****” ХХК-иас  22,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.****т олгож, Н.****ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч “****” ХХК-аас 270,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.****т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Б.****ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч тал болох **** ХХК нь Хөдөө аж ахуйн газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж билээ. Манай компани энэ чиглэлээр Орхон аймаг, Жаргалант сумын иргэдийн мал аж ахуйн өвлийн бэлтгэлд зориулж өвс тэжээлийн нөөцийг хангах чиг үүрэгтэй байдаг бөгөөд шүүх хуралдаан хийх үед яг хураалалт хийгдэж байсан болохоор компанийг бүрэн төлөөлөх итгэмжлэлийг өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэд өгсөн билээ. Б.**** би тухайн итгэмжлэлийг өөрийн биеэр шүүхийн туслахад өгсөн. Энэ үед ямар ч зүйл хэлэхгүй авсан. Би “...болж байна уу ах нь олон дахин ирж амжихгүй, ид ажилтай үе таарч байгаа болохоор талбай руугаа явна. Тэнд хөдөө сүлжээгүй газар олон хоног байх юмаа” гэж учир байдлаа хэлээд сайн хараад аваарай гэж хэлээд лавшруулж асуухад үзээд за болно шаардлага хангаж байна л гэсэн шүү дээ. Тухайн үед итгэмжлэл өгсөн өмгөөлөгч маань хөдөө орон нутагт хуралтай байсан юм. Гэтэл хурал болдог өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч маань эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй талаар хүсэлт болон эмнэлэгийн магадлагаа явуулсаар байтал хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж мэтгэлцэх болон нотлох баримт гаргах тайлбар хийж оролцох боломжыг олгоогүй, хариуцагч надад тов хүрээгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлж хийсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчиж, шийдвэр гаргасан нь байна. Хариуцагч **** ХХК-ийн захирал **** би өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг албан ёсоор өөрийн албан бланк дээр тамга тэмдэг дарж баталгаажуулж бүрэн төлөөлөх эрх олгосон байгаа нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн үндэслэлээ шүүгч хангалттай тодорхой тайлбарлаагүй байгаа нь эргэлзээ бүхий байна. ИХШХШТхуулийн 169....дүгээр зүйлийн....т “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн үндсэн шаардлагад хангахгүй бодит бөгөөд шудрага зарчимд нийцэхгүй эргэлзээтэй байгаа нь анхан шатны шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.  Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарны 03-ны өдрийн 01481 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч Б.****ын шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах  нь зүйтэй гэж  дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Н.**** хариуцагч **** ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөр 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хх1-2х/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги 7,500,000 төгрөгөөс чөлөөлж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан./хх25х/

 

3. Талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч нь "Омичнка 2.1" маркийн үрлэгч 4 ширхэгийг нийт 54,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авсан, төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр багтаан бүрэн төлөхөөр гэрээ байгуулж, уг төхөөрөмжүүдийг авч явсан үйл баримт тогтоогдсон./хх4х/

 

4.Хариуцагч **** ХХК-ийн захирал Б.**** 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд **** ХХК-ийг бүрэн төлөөлж оролцох итгэмжлэлийг Д.Оюун-Эрдэнэд олгосон байх ба итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.-д заасан шаардлага хангасан байна.

 

4.1 Гэвч шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэд хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарлаагүй, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулаагүй байгаа нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/01481 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.****ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 271,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР

                                                ШҮҮГЧ                                          Б.ОЮУНЦЭЦЭГ

                                           ШҮҮГЧ                                         Р.ҮҮРИЙНТУЯА