| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00415/и |
| Дугаар | 00489 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 00489
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Төрийнбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны малчдын 1-2-3 тоотод оршин суух Т.Бурмаад холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 10777999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00415/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Бурмаа, Б.Мядагцэцэг нар нь Төрийн банкны Хялганат тооцооны төвөөс 2015 оны 20 дугаар сарын 04-ний өдөр 1217-80931 тоот зээлийн гэрээ байгуулан 12368000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар,сар бүр төлөх нөхцөлтэйгээр гэрээт цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөлгүй 158 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Т.Бурмаа, Б.Мядагцэцэг нарын зээлийн гэрээний үндсэн зээл 9665415 төгрөг, зээлийн хүү 1096288 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16295 төгрөг, материалыг нотариатаар баталгаажуулсан зардал 4500 төгрөг нийт 10777999 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Насанбат, хариуцагч Т.Бурмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Туул нар нь харилцан тохиролцожхариуцагч Т.Бурмаа нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 10777999 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 598777 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Т.Бурмаад холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 10777999 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Т.Бурмаа нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 10777999 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 598777 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын Хялганат малчид 1-2-3 тоотод оршин суух, Ахай гүн овогт Төгсийн Бурмаа /ФЖ64020909/-д холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 10777999 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, Т.Бурмаа нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10777999 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 598777 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187398 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Бурмаагаас 93699 төгрөг, Төрийн сангаас 93699 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийнбанкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ