Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 207/ма2025/00129

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 207/МА2025/00129

 

 

2025      12           01                                        207/МА2025/00129

 

 

Д.****ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.****, М.**** нарт

хол****ох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 312/ШШ2025/01882 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.****ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.****, М.**** нарт хол****ох,

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 115,520,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч Г.****, М.****, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч М.****, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран цахимаар, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.****ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:

 

“...2022 оны  6 дугаар сард иргэн М.****, Г.**** нар нь "****” худалдааны төвийн өргөтгөл баригдах гэж байгаа, газар, шороо, барилгын ажил эхлэхээс өмнө захиалга өгөөд гэрээ хийвэл бид 2 чамд м.кв-ыг З,000,000 төгрөгөөр бодож захиалга авна, өргөтгөл баригдаад эхлэх юм бол м.кв-ын үнэ нь 4,000,000 төгрөг болно гэсэн санал тавиад би өргөтгөлийн барилгаас 100 м.кв талбай авахаар тохиролцсон. 100  м.кв талбай нийт үнэ нь 300,000,000 төгрөг болоод гэрээ хийх үедээ урьдчилгаа 100,000,000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 200,000,000 төгрөгийг талбай ашиглалтад орохоор 60 сарын хугацаатай хүүгүй лизингээр, төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үедээ энэ оныхоо 10 сардаа багтаагаад ашиглалтад оруулчихна гэж хэлээд урьдчилгаа 100,000,000 төгрөгийг авсан. Урьдчилгаанд өгсөн 100,000,000 төгрөгийн 50,000,000 төгрөгийг тухайн үедээ би өөрийн нэр дээр байх Уурхайчин хотхоны 97м.кв байрыг ****зээлээр тавьж М.****/****/ тоот Хаан банкны дансанд хийсэн бөгөөд үлдэгдэл 50,000,000 төгрөгийг ****, **** нарын /****/ ****гэсэн Хаан банкны данс руу хийсэн. ****, **** нар нь гэрээний хугацаандаа талбайгаа ашиглалтад оруулалгүйгээр удаа дараа худлаа ярьж, шалтаг тоочиж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах болгонд хэл амаар доромжилж, мөнгийг чинь өгөхгүй, шүүх цагдаагаар яваад олж ав гэсээр 2025 оны 5 дугаар сар хүртэл намайг санхүүгийн хувьд маш их хохироож байна. Иймд **** **** нарт өгсөн 50,000,000 төгрөг болон **** банкнаас зээлж авсан 50,000,000 төгрөгийн хүү 15,520,000 төгрөг, нийт 115,520,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 735,550 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү...”  гэжээ.

 

Хариуцагч Г.****, М.**** нарын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

 

“...Д.**** нь 2023 оны 7 сард **** худалдаа үйлчилгээний төвийн өргөтгөлийн ар хэсгийн хоёр давхарт 100 м.кв талбай худалдан авахаар худалдааны талбайн захиалгын гэрээ хийсэн. Урьдчилгаа 100,000,000 төгрөг өгсөн нь үнэн. Энэ нэг зуун сая төгрөгөөс тухайн үед ****ийн ломбарданд байсан миний барьцаалсан юмсын үнэ хасагдаж тооцогдож байсан болно. 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн цахим системд бүртгэгдсэнээр өргөтгөлийн барилгын ажил хийгдэж эхэлсэн. 2024 оны 06 дугаар сарын 19-нд 2889 м.кв талбайн 35 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан бөгөөд суурийн ажил бүрэн хийгдэж дууссан. 2025 оны 10 дугаар сарын 30 гэхэд тухайн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Д.****ийн хийсэн гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Захиалсан талбайгаа буцаах гэж байгаа бол гэрээ цуцалсан бичиг хийсний дараа тухайн мөнгийг буцаана гэхэд одоог хүртэл хийхгүй байгаа. Энэ асуудлаар цагдаад өргөдөл гаргаж манай эхнэрийг шалгуулж байсан. Барилгын ажил хийгдэж байгаа, суурийн гэрчилгээ гарсан байгааг маш сайн мэдэж байгаа. Д.**** олон нийтийн сүлжээн дээр намайг болон манай эхнэрийг доромжилж гутаасан бичээсүүдийг тавьж байсан. Надтай газрын наймаа хийж байсан бөгөөд 26,600,000 төгрөгийг Д.**** өгөх ёстой байдаг. 100,000,000 төгрөгөөс тухайн мөнгийг хасуулах хүсэлтэй байна. Мөн **** банкнаас авсан зээлийн хүү болон улсын тэмдэгтийн хураамжийг манай компани гаргаж өгөх үндэслэлгүй...” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, **** рүү 50,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга хэрэгт авагдаагүй, мөн ****ХХК-д 50,000,000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй. Мөн ****гэдэг ХХК-ийг хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, харин хариуцагч ****зүгээс 50,000,000 төгрөг миний дансаар орсон гэдгийг зөвшөөрч байгаа учраас 50,000,000 төгрөгийг **** төлөхөд татгалзах зүйлгүй. Харин Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолоос үзвэл 50,000,000 төгрөгийг бэлэн байдлаар, мөнгөн хэлбэрээр шууд шилжүүлээгүй үйл баримт тогтоогдож байна. Тодруулбал, эд хөрөнгө, утас, компьютер, мөн өмнөх зээлийн харилцааг 100,000,000 төгрөгтөө оруулан тооцсон нөхцөл байдал байна. Иргэн ****, **** нарыг хариуцагчаар татсан,  **** гэх хүн ****ХХК-д ямар нэгэн байдлаар эрх бүхий албан тушаалтан мөн хувьцаа эзэмшигч биш учраас ****компани руу шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг хариуцагч **** төлөх үндэслэлгүй байна. Мөн талуудын хооронд хийгдэж байгаа худалдааны талбай худалдаалах гэрээ нь худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй харилцаа. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ байна. Зээлийн гэрээний оролцогч тал нь ****, Оюунцэцэг нар байсан. Ингээд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээл аваад 2022 ондоо тухайн компани болон **** рүү шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй. Хэрэгт 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээ байдаг. Тэгэхээр 07 дугаар сард зээл аваад гэрээ байгуулах хүртэл хугацаанд хэзээ шилжүүлсэн нь тодорхойгүй, яг зээл авсан даруйдаа шилжүүлсэн гэдэг нь цаг хугацааны хувьд шалтгаант холбоо тогтоогдохгүй байгаа учраас зээл аваад зээлийн хүүгийн алдангиа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагч татгалзсан үндэслэлээ тухайн үйлчилгээний талбай худалдаж авч байгаа хүн нь мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийн эрсдэл, үр дагаварыг өөрөө хариуцна. Тухайн хүн талбай худалдаж авахдаа мөнгө зээлсэн байна уу? өөрийнх нь үндсэн хөрөнгө байна уу?, хадгалж байсан мөнгө байна уу? эх үүсвэр нь надаа хамаагүй. Тухайн хүн өөрөө эрсдэлээ хариуцах ёстой. Тиймээс алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө ү...” гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 312/ШШ2025/01882 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Г.****, М.**** нараас 115,520,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Сэрждоржид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.****ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 735,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.****, М.**** нараас улсын тэмдэгтийн хураамж 735,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.****ид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.****, М.****, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийдвэрлэхдээ Б.****той гэрээ байгуулах үед “****ХХК”-ийг төлөөлөх эрхгүй эттээд байгуулсан гэж үзэн Г.****г иргэний хувиар төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт “...Г.**** нь тухайн компанийг төлөөлөх эрхгүй этгээд байсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна...” гэж дүгнэсэн бөгөөд хэрэгт ****ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй. Харин өмгөөлөгч миний зүгээс хариуцагч солиулах хүсэлттэй холбоотойгоор шүүхэд гэрчилгээний хуулбар хувийг гаргаж өгсөн бөгөөд шүүх ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2. дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримт буюу улсын бүртгэлийн гэрчилгээний канондсон хуулбарыг үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгож шийдвэрлэсэн. Дээрх байдлаар анхан шатны шүүх Г.****г ****ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох талаар дүгнэлт хийхдээ хавтаст хэрэгт гэрчилгээ эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь авагдаагүй буюу нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтад үндэслэн дүгнэлт хийсэн. Мөн нотлох баримтын шаардлага хангаагүй канондсон баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэс болгож байгаа нь ИХШХШТХ-ийн 118 дугаар зүйлийн 118.4. дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Эсрэгээрээ Г.****г ****ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч болох нь хэрэгт авагдсан 61 дугаартай прокурорын тогтоолоор буюу уг тогтоолд хууль сануулж мэдүүлэг өгсөн гэрчүүд болох Д.Болормаа, А.Гавдаваа нарын мэдүүлгээр компанийн эрх бүхий албан тушаалтан буюу гэрээ байгуулах эрхтэй болох нь тогтоогдож, шүүхийн хийсэн дүгнэлт няцаагдаж байна. Хэрэгт авагдсан баримтаар Б.**** болон ****ХХК-ийн хооронд Худалдааны талбайг худалдах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр шилжүүлэх талбай буюу хөрөнгийн өмчлөгч нь иргэн Г.**** биш, мөн шилжүүлсэн төлбөрийг Г.**** иргэний хувиар өөрт шилжүүлэн аваагүй,  эсрэгээрээ “Муно эв нэгдэл” ХХК-ийн данс руу гэрээний төлбөр шилжсэн болохыг зохигчдын тайлбараар тогтоогдсон байхад гэрээний төлбөрийг шилжүүлэн авсан хуулийн этгээдээс гаргуулахгүй, иргэн Г.****гаас уг төлбөрөөс авсан мэтээр гаргуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс 50,000,000 төгрөгийг “Муно эв нэгдэл” ХХК-ийн компанийн данс руу шилжүүлсэн гэж тайлбарладаг, харин компанийн ажилтнууд өргөтгөлийн урсгал зардал, бараа бүтээгдэхүүн ажилчдын цалин зэрэг өргөтгөлийн ажилд зарцуулагдаж байгаа зардлууд нь компаниас гарсан гэж тайлбарладаг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан 61 дугаартай прокурорын тогтоолд гэрч А.Гандаваагийн мэдүүлгээр тогтоогдож байна. Гэтэл тухайн компани мөнгөө авч, захиран зарцуулсан байхад тухай компанийг оролиуулалгүйгээр Г.**** нь өөрөө иргэний хувьд уг мөнгийг авч хэрэглэж захиран зарцуулаагүй байхад шүүх Г.****гаас уг төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт шилжүүлсэн гэх 100,000,000 төгрөгөө хэрхэн шилжүүлсэн талаарх баримтыг нотлох баримтаар өгөөгүй, мөн 100,000,000 төгрөгийг Мөнх- Эрдэнэ болоод компани руу шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч түүний тайлбар байрь суурь тогтворгүй үнийн дүнгийн хувьд зөрүүтэйтэйгээр удаа дараа тайлбарладаг. Тодруулбал, Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хх-ийн 1-р тал “100,000,000 төгрөгийг өгөхдөө 50,000,000 төгрөгийг М.****Хаан банкны данс руу, 50,000,000 төгрөгийг ****ХХК-ийн данс руу тус тус шилжүулсэн” гэж үндэслэлээ тодорхойлсон боловч хх-ийн 4-р талд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль сануулж өгсөн мэдүүлэгтээ “... 33,500,000 төгрөгийг ****ХХК-ийн данс руу шшжүүлсэн, ... нөүтбүүк 2,000,000 төгрөг, гар утас 1,200,000 төгрөгөөр ****д өгсөн, ****гийн зээлсэн 13,314,000 төгрөгийг 100 сая оруулсан” гэж, хх-ийн 75-р талд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “10,000,000 төгрөгөнд манай ломбарданд барьцаанд тавьж зээлсэн төлбөрт тооцсон, ...мөн бага багаар 50 сая шилжүүлж өгсөн “ гэж, хх-ийн 77-р талд шүүх хуралдаанд өмгөөлөгч миний асуусан асуултанд ****ХХК руу 45-46 сая төгрөг шилжүүлсэн гэх зэргээр зөрүүтэй буюу үнийн дүнгүүдийг ****рүү 50 саяыг, 45-46 төгрөг эсхүл 33,500,000 төгрөгиийг шилжүүлсэн мэтээр, мөн ломбарднаас 5,000,000 саяд утас нөүтбүүкт тооцуулсан эсхүл 10 сая төгрөгөнд ломбардны өр тооцуулсан мэтээр, мөн түүнээс гадна зээлийн харилцаагаар 13,314,000 хасуулсан мэтээр өөр өөрөөр тодорхойлсон. Энэ удаа дараагийн нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл 100,000,000 төгрөгийг цаг хугацааны хувьд хэзээ буюу 2021 оны өр авлага уу 2022 онд дансаар уу 2023 онд гэрээ байгуулах цаг хугацаанд уу, хэн рүү буюу **** гэх иргэн рүү юу эсхүл хуулийн этгээд рүү юу, хэрхэн шилжүүлсэн буюу бэлнээр, дансаар эсхүл өмнөх зээл эсхүл барьцааны эд зүйлийн өрийг хааж төлсөн эсэх нь тодорхойгүй байдал үүсгэж байна. Нэхэмжлэгч 100,000,000 төгрөгийг хэрхэн шилжүүлсэн үйл баримт болох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, өөр хоорондоо зөрүүтэй үнийн дүнгүүд шилжүүлсэн гэж тайлбарлаж байхад шүүх дан ганц нэхэмжлэгчийн аман тайлбарыг үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүх хариуцагч нар 100,000,000 төгрөгийг авсан талаар маргаагүй гэж дүгнэсэн. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч М.**** нь өөрийнхөө авсан 50 сая төгрөгийг хариуцна, ****ХХК-ийн шилжүүлсэн авсан мөнгийг хариуцах ёсгүй гэж татгалзаж байгаа талаараа шүүх хуралдаанд илэрхийлсэн. Мөн хариуцагч Г.****гийн тухайд мөнгөн хөрөнгийг өөрт буюу өөрийн дансаар шилжүүлэн аваагүй тул уг төлбөрийг хариуцан төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч Г.**** нь хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ одоо ч хүчин төгөлдөр байна, гэрээнээс татгалзсаны дараа энэ мөнгөний асуудал яригдана гэх байдлаар хариу тайлбартаа тусгасан бөгөөд үүнээс үзвэл уг гэрээнээс татгалзах асуудлыг эхлээд хийж байж хэнээс хэнд мөнгийг буцаан өгөх асуудал яригдах ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Мөн нэхэмжлэгч болон хариуцагч М.**** аль аль тухайд барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан, өр төлөрийг суутган тооцуулсан, тооцуулаагүй гэдэг байдлаар шүүх хуралдаанд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлдэг энэ маргаантай үйл баримтыг тогтоохын тулд өмгөөлөгч миний зүгээс нэхэмжлэгчийн ажиллуулдаг Смарт нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас барьцааны гэрээ болон барьцаалсан хөрөнгийг жагсаалтыг гаргуулахаар хүсэлт гаргасан. Энэ нь хариуцагч нарыг 100,000,000 төгрөгийг төлөх ёстой гэдгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрсөн, маргаагүй гэж үзэн дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг хянаж Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.10.15-ны өдрийн 312/ШШ2025/01882 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

        Нэхэмжлэгч Д.**** нь анхан шатны шүүхэд “...115,520,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.**** М.**** нар “…Д.**** наймаа хийж байсан 26,000,000 төгрөгийг өгөх ёстой, 100,000,000 төгрөгнөөс хасуулах хүсэлтэй байна, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

            Шүүх хариуцагч Г.****, М.**** нараас 115,520,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Сэрждоржид олгож шийдвэрлэжээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  ****ХХК болон нэхэмжлэгч Д.**** нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Худалдааны талбайг худалдах гэрээ” байгуулагдсан ба нэхэмжлэгч Д.**** нь  2022 оны 07 дугаар сард 50,000,000 төгрөгийг энэхүү компанийн данс руу шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй байна.

            Шүүх хэрэгт ач хол****олтой тухайн баримтыг үнэлэхдээ хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. 

          Хариуцагч Г.**** нь өөрийн компаний өмнөөс өрийг хариуцах ямар ч баримт  хэрэгт байхгүй, **** нь зээлсэн мөнгийг хүлээн авсан нь тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

          Дээрх байдлаас үзэхэд хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран, хариуцагч Г.****, М.**** нарын гаргасан ”...хуулийн этгээдээс биш төлбөрийг иргэнээс гаргуулсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлоогүй, талууд шилжүүлсэн үнийн дүнд зөрүүтэй тайлбар гаргаж байгаа болон гэрээнээс татгалзах асуудал болон өр төлбөрийн талаар хэн хариуцах маргаантай үйл баримтанд  дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

            Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтанд хуульд заасан үнэлэлт, дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх  боломжгүй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 312/ШШ2025/01882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Г.****, М.****, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 796,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач хол****олтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА                 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР  

                                                 ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ