| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2024/01498/И |
| Дугаар | 207/ма2025/00130 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 207/ма2025/00130
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 207/МА2025/00130 |
2025 12 01 207/МА2025/00130
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 312/ШШ2025/01728 дугаар шийдвэрийн 7 дугаар заалтыг ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,, 9,000,000 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,с 13,800,000 төгрөгийг тус тус гаргуулж гуравдагч этгээд ,,,,,,,,,, олгож, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,байршилтай 36 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай ,,,,,,,,,,,,,,,,н бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч,, хариуцагч ,,,,,,г нараас үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авахад зориулж өгсөн 22,800,000 төгрөг гаргуулах, ,,,,,,,,,,,,,, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай ,,,,,,,,,,,,,,,, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 158.950 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР