| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2016/0178/И |
| Дугаар | 330 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-гийн “Б.*******ыг нас барсаныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 1995 онд Б.Эрдэнбаттай танилцаж нэг гэрт ханилан суусан. Бидний дундаас *******-ны өдөр охин ******* төрсөн. Охиноо төрөхөд нь эцэг нь гэрлэлтийн баталгаа байхгүй ч өөрийнхөө нэрээр овоглоно гээд гэрчилгээ бичүүлж авсан. ******* Богдхаан уулын дархан цаазат газар байгаль хамгаалагчаар ажилладаг байсан. 2003 онд ******* ажлаасаа гарсан. Тэгээд Налайхад дүү ийнхээ эрэн очин амьдарч байгаад 2005 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр найз Г. гэгч нь ирээд жимс самарт явна гэж хэлж дагуулж гараад эргэж ирээгүй. Энэ асуудлаар дүү нь цагдаагийн хэлтэст хандсан. т эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаад хэрэгсэхгүй болсон гэсэн. Тухайн үед нөхрийн маань өмсөж явсан хувцас олдсон. Цогцос олдоогүй учраас бид оршуулах ажиллагаа хийж чадаагүй. Захиргааны байгууллагаас ч нас барсан гэрчилгээ өгөөгүй. Одоог хүртэл улсын бүртгэлд амьд мэтээр бүртгэгдсэн байгаа. Охин маань оюутан амьдралын шаардлагаар лавлагаа авахаар эцэг нь амьд гээд гараад ирдэг. Иймд Г.*******ыг нас барсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь “Б.*******ын нас барсаныг тогтоолгох”-ыг хүсчээ.
Тэрээр дээрх шаардлагаа нотолж 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн 14к /5-3160 тоот тодорхойлолт /хх-3/, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1355 тоот *******ны тодорхойлолт /хх-4/, гэрч Т., Б., Б.*******, Б.Эрдэнэнцэцэг нарын тодорхойлолт /хх-6-11/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.*******ын хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Б., хадам эцэг Т. зэрэг хүмүүсийг гэрчээр асуухад тэд “...Б.*******ыг 2005 оны 9 дүгээр сард гэрээсээ гарч яваад сураггүй болсон. Цагдаагийн байгууллагад хандахад цогцос олдоогүй, өмсөж явсан хувцас нь олдсон” тухай гэрчлэн мэдүүлсэн.
Эдгээр баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нэхэмжлэгчийн шаардлагыг нотлож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д зааснаар Налайх дүүргийн 2 дугаар хороо 58 дугаар байрны 23 тоотод оршин суух бүртгэлтэй Төв аймгийн Баянцогт суманд -ны өдөр төрсөн, эрэгтэй, овгийн ын ******* //-ыг нас барсаныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ