| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00259/И |
| Дугаар | 00496 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 00496
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1982 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй дээдболовсролтой, инженер мэргэжилтэй, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт инженерийн шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн ажилтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 17-25 тоот хаягт бүртгэлтэй, одоо Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэн булаг баг 11 дүгээр хороолол амины орон сууцны 46 тоотод оршин суух, Дэндэв овогт Бямбажавын Хонгорзул /РД:ГМ82091606/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1979 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Гранд майнд ХХК-ийн захирал ажилтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 17-25 тоотод оршин суух, Буурал овогт Цэрэнтогтохын Батжаргал /РД:ГЮ79121217/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00259/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1967 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэс баг 3-1 тоотод оршин суух Гөрөөчин овогт Очирын Сарантуул /РД:ФБ67010901/, хариуцагч Ц.Батжаргал, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Хонгорзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Батжаргалтай 2005 онд танилцаж байсан. Анх танилцахад би 25 настай амьдарлын нарын ширийн ухаан суугаагүй байж. Ц.Батжаргалыг насан туршийн түшэг тулгуур минь болно гэж итгэж найдаж явсаар 2006 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж, мөн оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү Б.Мөнх-Очир төрж, 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр охин Б.Есүхэн төрсөн. Бид эцэг, эх болж миний хувьд сайхан амьдарна гэж итгэж найдаж, нөхөртөө бүхий л зүйлээ зориулж, хоёргүй сэтгэлээр хандаж, сурч боловсрохыг нь хүртэл санхүүгийн болон бусад талаас нь дэмжиж байлаа. Хүнээс дутаахгүй юмсан гэж миний аав, ээж, дүү нарын болон өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан болон худалдан авсан үл хөдлөх хөрөнгүүдтэй болж өдөр, шөнө гэлтгүй энэ хүний төлөө зүтгэж байсан. Нөхөр маань харин надад өөрт нь гаргаж байсан шиг өөриймсөг, халуун сэтгэл гаргаж байгаагүй. Намайг төрөөд удаагүй байхад бид хоёр маргалдахад нөхрийн маань ээж, эгч хоёр нь нөхрийг маань өмөөрч хэдхэн сартай хүүхдийг маань надаас салгаж одоо чи яв гэж хэлж байсан. Иймэрхүү жижиг гэлтгүй маргаан тасархаан больж 2015 оны 07 дугаар сараас улам хурцдаж, нөхрийн талынхан миний хөлс хүчээрээ босгосон хөрөнгийг өөрсдийн нэр рүүгээ шилжүүлэх гэж байхад нь би таслан зогсоосон. Мөн тухайн үед миний эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан тул Цагдаад мэдэгдэж, гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд орсон боловч амжилтгүй болсон. Би нөхөртэйгөө таарч тохирохгүй болсон тул Орхон аймагт амьдраад 2 жил болж байна. Нөхөр маань надаас бүх хөрөнгийг маань, 2 хүүхдээ авна дээр нь нэмээд 20000000 төгрөг өгвөл үг дуугүй сална гэж хэлж байна. Үүнийг нь би хүлээн зөвшөөрөхүй. Бид нэгэнт цаашид амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж, бидний дундын эд хөрөнгө болох Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт МСҮТ-ийн дотуур байрны зүүн талд 88 мкв газартай 70 мкв хэмжээтэй 40 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үйлчилгээний барилга, Хужирт толгой Тэрэм хүнсний дэлгүүрийн зүүн талд байгаа 27.8 мкв ажилчдын байр, 34.6 мкв үйлчилгээний байр, 159.3 мкв үйлдвэрийн барилга, мал эмнэлгийг гудамжинд байрлах үйлчилгээний зориулалттай 133 мкв барилга, Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах 144 мкв, 300 мкв газартай үйлчилгээний барилга, суудлын авто машин /ахио/ Булган сумын Жаргалант багийн 17 дугаар байрны 27-03 тоот 3 өрөө орон сууц зэрэг эд хөрөнгүүд байгаа боловч эдгээрээс 3 өрөө орон сууц болон суудлын авто машинаа өөрийн өмчлөлд авах, хоёр хүүхдээ өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна. Өөрийн өмчлөлд үлдээхийг хүссэн эд хөрөнгөндөө үнэлгээ хийлгэх гэсэн боловч Булган аймгийн ЗДТГ-ийн дэрэгдэх үнэлгээний комисс нь хувь хүнд хийж өгөх боломжгүй гэсэн тул 3 өрөө орон сууцны хувьд 40 жилийн настай барилга тул 23000000 төгрөгөөр, суудлын авто машины хувьд өмнө нь авто аваарт орж сэв гэмтэл авч байсан тул 4000000 төгрөгөөр тус тус өөрөө үнэлэж байна. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах хэсгээс татгалзаж байна. Хоёр хүүхдээ Ц.Батжаргалын асрамжид үлдээх саналтай байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Батжаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Хонгорзултай гэр бүл болоод 10 жил болж байна. Энэ хугацаанд хүү, охинтой болсон. Б.Хонгорзул 2013 оноос эхлэн Эрдэнэтэд ажиллах болж 2015 оны 12 дугаар сар хүртэл 7 хоног бүрийн 5 дахь өдөр ирээд бүтэн сайн өдөр буцдаг байсан. Энэ хугацаанд хүүхдүүд маань надтай хамт амьдарч байсан. Миний хүүхдүүд сүүлийн 2 жилийн хугацаанд эхийн хайр гэдгийг мэдрэхгүй өсөж байна. Б.Хонгорзултай амьдраххугацаанд хадам талын мөнгөөр амьдарлаа бий болгоогүй. Дундаа эд хөрөнгөтэй бизнес эрхлэж байсан. Тэрэм дэлгүүрийн хажууд байгаа үл хөдлөх хөрөнгө нь Б.Хонгорзулын аавын нэр дээр, мал эмнэлгийн гудамжинд байдаг үл хөдлөх хөрөнгө нь банкны барьцаанд, Дашинчилэн суманд байдаг үл хөдлөх хөрөнгө нь сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн барьцаанд байгаа. Миний дүү Оюунчимэгээс 80 сая төгрөгийг бид 2 зээлж авч байсан. Гадуур Б.Хонгорзулын авсан зээлийг би одоо болтол төлж байгаа. Эцсийн эцэст хүүхдээ гэсэн сэтгэлгүй өөр хүнтэй суугаад явсан. Б.Хонгорзулыг ийм шийдвэр гаргаж байгаад харамсаж байна. Цохиж зодсон зүйл байхгүй, хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б.Хонгорзул нь Ц.Батжаргалтай 2005 онд танилцаад 2006 онд гэрлэлтээ батлуулсан байдаг. Уг хугацаанд 2006 онд хүү Мөнх-Очир, 2010 онд охин Есүхэн нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд янз бүрийн зөрчил гарч байсан. Б.Хонгорзул нь нөхөр Ц.Батжаргал болон түүний ах, дүү нарын хүч хэрэглэж байсан хүнд хэцүү нөхцөлд амьдарч байсан. Б.Хонгорзул нь аль болох хичээж амьдрах санал гаргасан байдаг. 2014 оноос Б.Хонгорзул нь Орхон аймагт ажиллаж амьдрах болсон. Насанд хүрээгүй хүүхдүүд нь орон гэртээ тав тухтай амьдрах боломжтой гэж үзэж эцгийнх нь асрамжид үлдээхээр шийдсэн. Ажлын 5 хоног Эрдэнэт хотод амьдарч амралтын 2 хоног ирдэг байсан. Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд нилээн хэдэн тооны эд хөрөнгөтэй болсон байдаг. 2016 оны 04 дүгээр сараас хойш нэхэмжлэгч хариуцагч нар нь хамт амьдраагүй, цаашид эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж уг хөрөнгүүдийг хоёр хүүхэд, нөхөр Батжаргалын нэр дээр үлдээхээр шүүхэд тайлбар гаргаж өгсөн байгаа. Иймд Б.Хонгорзул, Ц.Батжаргал нарын гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Хонгорзул нь хариуцагч Ц.Батжаргалаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах шаардлагаас татгалзжээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Хонгорзул, хариуцагч Б.Батжаргал нар нь 2005 онд танилцаж, гэр бүл болсныг Булганаймгийн Булган сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2006 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгосон байна.
2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1475 дугаартай захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй байна.
Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа таарч тохирохгүйгээс 2016 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч зохигчидэвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын дундаас 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү Б.Мөнх-Очир, 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр охин Б.Есүхэн нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн хүрээнд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хүүхдийн эрхэд хохирол учруулах шалтгаангүй. Зохигчид хүү Б.Мөнх-Очир, охин Б.Есүхэн нарын асрамжийн асуудлаар харилцан тохиролцож, тэднийг эцэг Ц.Батжаргалын асрамжид үлдээх саналтай байгааг харгалзан үзэж хүү Б.Мөнх-Очир, охин Б.Есүхэн нарыг эцгийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хүүхдийг хэний асрамжид үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухайхуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.
Зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй, хариуцагч Ц.Батжаргал хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Дэндэв овогтБямбажавын Хонгорзул, Буурал овогт Цэрэнтогтохын Батжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д заасныг баримтлан 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Мөнх-Очир, 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Есүхэннарыг эцэг Ц.Батжаргалын асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363650 /гурван зуун жаран гурван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 293450 /хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг,хариуцагч Ц.Батжаргалаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчБ.Хонгорзулд олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Хонгорзул нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдгээрт суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг хариуцагч Ц.Батжаргалд даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ