| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0319/И |
| Дугаар | 314 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 314
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч *******нд байрлах “” ХК-ийн
Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-т холбогдуулан ******* ашигласны төлбөр 200.128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Манай байгууллагатай дугаарын гэрээ байгуулсан хэрэглэгч Ө.******* нь 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ашигласны төлбөр 200.128 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн шатанд хариуцагч Ө.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би “” ХК-ийн тэй гэрээ байгуулан дугаар кодтой хэрэглэгч болсон. Би 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ашигласны төлбөр 200.128 төгрөгийг төлөөгүй нь үнэн. Би 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 203.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбарзэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “” ХК-ийн хариуцагч Ө.*******ээс ашигласны төлбөр 200.128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч “” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан *******ээр хангах гэрээ, хариуцагч Ө.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, мөн Ө.*******ийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000474552 дугаар гэрчилгээний хуулбар, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртлэх хугацаанд ашигласны төлбөр 200.128 төгрөг гарсан тухай тооцооны дэлгэрэнгүй тайланг шүүхэд баримтаар өгчээ. /хх-4-9/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.******* нэхэмжлэлийн шаардлагыгбүхэлд нь зөвшөөрч, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага 200.128 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2.872 төгрөгийг төлсөн нь зохигчдын тайлбар, төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна. /хх-20-22/
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Ө.******* нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.654 төгрөгийн 50 хувь болох 3.327 төгрөгөөс 2.872 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Иймээс хариуцагч Ө.*******ийн төлөөгүй үлдсэн 455 төгрөг, улсын орлогоос 3.327 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “” ХК-ийн д олгохоор дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “” ХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртлэх хугацаанд хэрэглэсэн ашигласны төлбөрт 200.128 /хоёр зуун мянга нэг зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийншаардлагыг хариуцагч ******* овгийн *******ийн ******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “” ХК-ийн ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.654 төгрөгийн 50 хувь болох 3.327төгрөгөөс 2.872 /хоёр мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг хариуцагч Ө.******* нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдаж, хариуцагч Ө.*******ээс 455 /дөрвөн зуун тавин тав/ төгрөг, улсын орлогоос 3.327 /гурван мянга гурван зуун хорин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “” ХК-ийн д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС