Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/02220

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/11362 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********-д холбогдох,

10,350,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 6,900,000 төгрөг, алданги 3,450,000 төгрөг, нийт 10,450,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд орсон гэж алданги 3,450,000 төгрөг төлөхийг эс зөвшөөрч маргасан.

 

3. 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний дагуу ******* нь 1,200 ширхэг ариун цэврийн цаасыг ********-д нийлүүлж, үүнээс 600 ширхэг ариун цэврийн цаасны үнэ 6,900,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөөгүй үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.

 

3.1. Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд уг гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

Анхан шатны шүүх талууд хүү тооцохоор тохиролцоогүй байхад зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж алдаатай дүгнэлт өгснийг дээрх байдлаар залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

3.2. Хариуцагч нь худалдан авсан барааны үнийг төлөөгүй тул анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 6,900,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

 

3.3. Гэрээний 4.3-т татан авсан барааны үнийг тухайн сарын 25-ны өдөр төлөхөөр, 4.5-д төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.5 хувиар алданги тооцохоор тусгасан байна.

Энэ тохиролцооны талаарх зохигчийн хүсэл зоригийн агуулга нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлнө гэсэн зохицуулалтад нийцсэн байна.

Иймээс алданги тооцох хугацаа тодорхойгүй, хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэх гомдлыг хангахгүй орхив.

 

3.4. Хариуцагч нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан барааны үнийг гэрээний 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тул уг хугацаанаас эхлэн нэхэмжлэл гаргах хугацаанд гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцсон 3,450,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

Мөн хариуцагчийн их зардал гаргасан, санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд орсон гэх тайлбар нь алдангиас чөлөөлөх, бууруулах үндэслэлд хамаарахгүй болно.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/11362 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 262 дугаар зүйлийн 262.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

Т.БАДРАХ