| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0433/И |
| Дугаар | 392 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 392
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч *******, *******, *******д байрлах ******* ХХК
Хариуцагч ******* 7 дугаар хороо, *******, *******од оршин суух, ******* овгийн ын /РД:/-т холбогдуулан
Гар утас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 105.000 төгрөг, нотариатын зардал 8.000төгрөг нийт 113.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Манай компани ******* засаг даргын тамгын газартай 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр №НА/004 дугаар гурвалсан талт гэрээ байгуулж тус байгууллагын ажилтан Б.т 270.000 төгрөгийн гар утас худалсан.
Харин Б. үлдэгдэл төлбөр 105.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд Б.ээс 105.000 төгрөг, шүүхэд баримт бүрдүүлж өгөхөд нотариатаар батлуулсан баримтын зардал 8.000 төгрөг нийт 113.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн шатанд хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбар болон хүсэлтдээ: Би ******* ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан гар утас худалдан авсан. Одоо 105.000 төгрөгийн төлбөрийг үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Би төлбөрийн үлдэгдэл 105.000 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбарзэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Б.ээс 270.000 төгрөгийн гар утас худалдах худалдан авах гэрээнээс биелүүлээгүй үүрэг 105.000 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг нийт 113.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 000043913 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №НА/004 дугаар худалдах худалдан авах гэрээ, №01/148 дугаар төлбөрийн батлан даалтын гэрээ, хавсралт, ******* засаг даргын тамгын газрын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3/369 тоот албан бичиг, Өглөг авлагын товч тайлан зэргийг шүүхэд баримтаар өгжээ. /хх-3-10/
Хариуцагч Б. 270.000 төгрөгийн гар утас худалдах худалдан авах гэрээнээс биелүүлээгүй үүрэг 105.000 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг нийт 113.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг дурдав.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар бүхэлд нь зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжаас тал хувиар хөнгөлж 4.550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 270.000 төгрөгийн гар утас худалдах худалдан авах гэрээнээс биелүүлээгүй үүрэг 105.000 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг нийт 113.000 /нэг зуун арван гурван мянга/ төгрөгийг хариуцагч ******* овгийн ын бүхэлд нь төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС