| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/05035/и |
| Дугаар | 1522 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 1522
У.**ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/05032 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч У.**ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ч.**т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 35 220 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч Ч.**ийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Жаргалсайхан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч У.** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.**тэй 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 17 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд зээлдэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж **ны улсын бүртгэлийн **, **, **, **, ** дугаарт бүртгэгдсэн 5 ширхэг автозогсоолыг барьцаалсан. Зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч Ч.** нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 680 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус төлснөөс үлдсэн зээл, хүү төлөөгүй тул үндсэн зээл 17 000 000 төгрөг, 12 сарын зээлийн хүү 8 160 000 /1 сарын хүү 680 000/ төгрөгөөс төлсөн 1 680 000 төгрөгийг хасахаар 6 480 000 төгрөг, нийт 23 480 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Зээлийн гэрээний 3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар алдангиийг 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн заалтын дагуу тооцвол 11 740 000 төгрөг болж байна.
Иймд үндсэн зээлд 17 000 000 төгрөг, зээлийн хүүд 6 480 000 төгрөг, алдангид 11 740 000 төгрөг, нийт 35 220 000 төгрөгийг хариуцагч Ч.**ээс гаргуулж өгнө үү.
Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох 5 ширхэг авто зогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан У.**аас 17 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, **анд байршилтай улсын бүртгэлийн **, **, **, **, ** дугаарт бүртгэгдсэн 5 ширхэг авто зогсоолыг барьцаалсан. У.**ын нэхэмжилж буй 35 220 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Энэхүү нэхэмжлэл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 222 дугаар зүйлийн 222.1.2, 222.5, 222.6 дахь заалтуудад харшилж, зөрчиж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг бодит байдлаар тооцож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.**ээс 35 220 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.**д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж **ны ** 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж **, ** 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж **, ** 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж **, 1** 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж **, **, 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн авто зогсоолуудыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 35 220 000 төгрөгийг гаргуулж У.**д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 334 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.**ээс 334 050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.**д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ч.** давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх надаас 35 220 000 төгрөг гаргуулан У.**д олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүх надад шүүх хуралдаанд биеэр оролцох, мэтгэлцэх боломжийг гаргаж өгөөгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Шүүх хуралдаан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр болох товыг шүүхээс мэдэгдээгүй, шүүх хуралдаан болсныг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэрийг хүлээн авах өдөр мэдсэн. Би 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд ажлаар явж байсан юм. Шүүх хуралдааны товыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэх хуудсаар болон миний ** дугаарын утсанд мэдэгдээгүй. Хэргийн материалд мэдэгдэх хуудсыг 07 дугаар сарын 01-ний өдөр манай хүүд өгсөн байсныг орон нутагт ажиллаж байгаад ирээд мэдсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5, 77 дугаар зүйлийн 77.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Мөн зээлийн гэрээний алдангийг тооцохдоо Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт зааснаар "хүүгээс алданги тооцохгүй" гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Тухайлбал үндсэн зээлээс алданги тооцох ёстой байхад үндсэн зээл 17 000 000 төгрөг, түүний хүү 6 480 000 төгрөг, нийт 23 480 000 төгрөгөөс алданги болох түүний 11 740 000 төгрөгийг тооцож төлөх үнийг гаргасан нь үндэслэлгүй юм.
Миний бие үндсэн зээл 17 000 000 төгрөг, түүний алданги 8 500 000 төгрөг, зээлийн хүү 6 480 000 төгрөг, нийт 31 980 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүгээс алданги тооцсон 3 240 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч У.** нь хариуцагч Ч.**т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35 220 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.**ээс 35 220 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.**д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж **ны ** 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж **, ** 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж **, ** 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж **, 1** 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж **, **, 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн авто зогсоолуудыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 35 220 000 төгрөгийг гаргуулж У.**д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Ч.** нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч У.**ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан, Ч.** нар 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулжээ.
2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч У.**аас Х.Жаргалсайханд олгосон итгэмжлэлээс үзвэл тэрээр хариуцагчтай эвлэрэх эрхтэй байх бөгөөд итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээнд: “Иргэн Ч.** нь 35 220 000 төгрөгөөс үндсэн зээл 17 000 000 төгрөг, зээлийн хүү 6 480 000 төгрөг, алданги 8 500 000 төгрөг, нийт 31 980 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул зөрүү 3 240 000 төгрөгийг авахгүйгээр тооцож 31 980 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв хугацаанд төлбөрөө барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцаагаар гэрээ хийгдсэн Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, **ны **, 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, **ны **, 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, **ны **, 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, **ны 1**, 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, **ны **, 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн автозогсоолуудыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 31 980 000 төгрөг, мөн тэмдэгтийн хураамж болох 334 050 төгрөгийг У.**д олгоно” гэжээ.
Энэхүү Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/05032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, У.** нь хариуцагч Ч.**т холбогдуулж гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3 240 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ч.** нь 31 980 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор У.**д төлөх, хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, **ны **, 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, **ны **, 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, **ны **, 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, **ны 1**, 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, **ны **, 12 м.кв талбайтай, ** дугаарт бүртгэгдсэн автозогсоолуудыг албадан дуудлага худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасны дагуу зохигчид энэ магадлалд хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА