Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 393

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах Скайтел ХХК

Хариуцагч Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 19 гудамж, 644в тоотод оршин суух, Сүмчин овгийн Дэлэгзааны Гантөмөр /РД:НУ75091406/-д холбогдуулан 270.000 төгрөгийн гар утас худалдах, худалдан авах гэрээнээс биелүүлээгүй үүргийн биелэлт 180.000 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг нийт 188.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Манай компани Налайх дүүргийн засаг даргын тамгын газартай 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр №НА/004 дугаар гурвалсан талт гэрээ байгуулж тус байгууллагын ажилтан Д.Гантөмөрт 270.000 төгрөгийн гар утсыг худалсан.

Харин Д.Гантөмөр үлдэгдэл төлбөр 180.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд Д.Гантөмөрөөс 180.000 төгрөг, шүүхэд баримт бүрдүүлж өгөхөд нотариатаар батлуулсан баримтын зардал 8500 төгрөг нийт 188.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шатанд хариуцагч Д.Гантөмөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Гантөмөр шүүхэд ирүүлсэн тайлбар болон хүсэлтдээ: Би Скайтел ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гар утас худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 180.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Би төлбөрийн үлдэгдэл 180.000 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбарзэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК хариуцагч Д.Гантөмөрөөс 270.000 төгрөгийн гар утас худалдах худалдан авах гэрээнээс биелүүлээгүй үүрэг 180.000 төгрөг, шүүхэд баримт бүрдүүлж өгөхөд нотариатаар батлуулсан баримтын зардал 8500 төгрөг нийт 188.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч Скайтел ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 000043913 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №НА/004 дугаар худалдах худалдан авах гэрээ, №01/148 дугаар төлбөрийн батлан даалтын гэрээ, хавсралт, Налайх дүүргийн засаг даргын тамгын газрын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3/369 тоот албан бичиг, өр авлагын товч тайлан, тооцоо нийлсэн акт зэргийг шүүхэд баримтаар өгжээ. /хх-3-12/

Хариуцагч Д.Гантөмөр нь худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 180.000 төгрөг, бусад зардал 8.500 төгрөгийг нийт 188.500 төгрөгийг нэхэмжлэгч Скайтел ХХК-д бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хариуцагч Д.Гантөмөр нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг дурдав.

Хариуцагч Д.Гантөмөр нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар бүхэлд нь зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжаас тал хувиар хөнгөлж 6.305 төгрөгийн 50 хувь болох 3.152 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Гантөмөрөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгохоор дүгнэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гар утас худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 180.000 төгрөг, бусад зардал 8.500 төгрөг нийт 188.500 / нэг зуун наян найман мянга таван зуу/ төгрөг хариуцагч Сүмчин овгийн Дэлэгзааны Гантөмөр бүхэлд нь төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6305 төгрөгийн 50 хувь болох 3.152 /гурван мянга нэг зуун тавин хоёр/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Гантөмөрөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай. 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ШҮҮГЧ                           З.ТҮВШИНТӨГС