| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0028/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч С.О, Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О, Н.О нарт холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг 2019 оны 01 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С.О
Н.О
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.О, Н.О нар бүлэглэн 2017 оны 10 сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ................ багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Бгийн 1 тооны шүдлэн үхрийг хулгайлан түүнд 750000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 10 сард ахтай хамт .................. сумын Аралтай нуур орж тэнд байсан үхэрнээс 1 тооны үхрийг хулгайлан авч янзлаад Хэнтий аймгийн .............. сумын Б гэдэг хүнд 550000 төгрөгөөр зарсан. Би өртэй байсан учир өрөндөө өгсөн.маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Уг машин нь миний машин байгаа юм,гэхдээ би өөрийн нэр шилжүүлж аваагүй байсан. Одоо машин байхгүй болсон,эвдрээд үгүй болсон гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 10 сард дүү О хөдөө явъя гэж дагуулж явсан. Тэгээд .............. гэх газар очиход нуурын орчим 20-иод үхэр бэлчиж байсан. Тэгсэн манай дүү О надад мөнгөний хэрэг гараад байгаа юм хоёулаа нэг үхэр авчихъя гэж хэлсэн,би үгүй болохгүй гэж хэлэхэд айлтгүй зүгээрээ гээд байхаар нь зөвшөөрсөн юм. Тэгээд бид хоёр эвэргүй мухар алаг шүдлэн эр үхэр хулгайлан авч янзлаад .......... суманд ирээд мах авдаг Б гэдэг хүнд зарсан гэсэн мэдүүлэг,
Шинжээч томилсон тогтоол /хх-ийн 32, 34-35, 37, /
Ашид билгүүн ХХК шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33, 36, 38/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-ийн 72, 88 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.О, Н.О нар бүлэглэн 2017 оны 10 сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн ................. сумын ............ багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Бгийн 1 тооны шүдлэн үхрийг хулгайлан түүнд 750000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох шүүгдэгч С.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...............г” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ................ гэсэн мэдүүлэг, Хохирогч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...........” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ....” гэсэн мэдүүлэг, Хөрөнгө-эстимэйт ХХК-ний 2018 оны 12 сарын 02-ны өдрийн 157/01 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч нар нь бусдын 1 тооны малыг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр авч эзэмшилдээ оруулж байгаагаа ухамсарлан ойлгож өөрийн шунахай сэдэлтээ зорилго болгожээ.
Иймд гэмт үйлдлийн талаарх прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнээд шүүгдэгч С.О, Н.О нарыг бүлэглэн бусдын 1 тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага, хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч С.О, Н.О нар нь бусдын 1 тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг...эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч О.М гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт уг тээврийн хэрэгслийн үнийг үнэлүүлж тогтоогоогүй боловч Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн158/, гэрч Ц.О өгсөн /хх-ийн 153/ “75-68 УБН улсын дугаартай Сонота-6 маркийн автомашиныг 2016 оны өвөл 12 сарын үед эхнэр О бид 2 өөрийн хүү болох Мд 6000000 төгрөгөөр авч өгч байсан ...Мг цагдан хоригдож байх үед...машиныг нь Ч.О гэх хүнд 4000000 төгрөгөөр зарсан юм. Уг хүн нь хотын хүн байсан. ...уг автомашин тухайн үед миний хүү Мгийн автомашин байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч О.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...намайг хоригдож байх үед уг автомашиныг аав Улаанбаатар хотын хүнд 4000000 төгрөгөөр зараад миний зээлсэн мөнгийг төлсөн байсан...” гэсэн мэдүүлэг, Авто тээврийн төвөөс ирүүлсэн лавлагаа зэргээр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл нь 4000000 төгрөгөөр бусдад худалдагдаж уг мөнгийг шүүгдэгч О.Мгийн зээлсэн мөнгө, өмгөөлөгчийн хөлс төлөхөд зарцуулагдсан болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4000000 төгрөгийг шүүгдэгч О.М гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Х Соната 2 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 500 000 төгрөг, Даюун маркийн мотоциклийн үнэ 300 000 төгрөг нийт 800 000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
Хохирогч Ж.Б нь Ашид билгүүн ХХК-ний 1 үхрийн үнэлгээг /750 000 төгрөг/ хүлээн зөвшөөрч маргаагүй ба хулгайд алдсан 1 үхрийн үнэ 750 000 төгрөгийг шүүгдэгч нараас авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.О, Н.О нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар...................................... . байна.
Шүүгдэгч С.О, Н.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журмлан шүүгдэгч С.О, Н.О нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.О, Н.О нарыг тус бүр 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.О, Н.О нарт нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 500000 төгрөгийг шүүдэгч С.О, Н.О нараас тус бүр 250000 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Шүүгдэгч С.О, Н.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.О, Н.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН