Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 00504

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хаанбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 19-2-18 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Болдбаатарын Ариунжаргал /РД:ГН86101009/, тус хаягт оршин суухЖагар овогт Гомбодоржийн Оюунмандах /РД:ГН60081602/, тус хаягт оршин суух Санжаагийн Болдбаатар /РД:ГН60030711/, Орхон аймаг Баян-Өндөр сумын Бүрэнбүст багт оршин суух Боржигон овогт Батмөнхийн Амархүү /РД:ГЮ85123119/, нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт44786588 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00543/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ариунжаргал, Б.Амархүү, С.Болдбаатар, Г.Оюунмандах нар нь Хаан банкны Булган салбараас 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр орон сууцны зээлийн ЗГ545 тоот гэрээ байгуулан 42000000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээл нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 173 хоног хугацаа хэтэрсэн байна. 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ545 тоот гэрээтэй зээлээс 15720136 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. ИймдБ.Ариунжаргал, Б.Амархүү, С.Болдбаатар, Г.Оюунмандах нараас үндсэн зээл 40570854 төгрөг, зээлийн хүү 4171989 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22245 төгрөг, нотариатын төлбөр 21500 төгрөг нийт 44786588төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хаан банкны нэхэмжлэлтэй Б.Ариунжаргал, Б.Амархүү, С.Болдбаатар, Г.Оюунмандах нарт холбогдох иргэний хэрэгт С.Болдбаатарыг хариуцагчаар татахаас татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэйБ.Ариунжаргал, Б.Амархүү, Г.Оюунмандах нарт холбогдох 44786588 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож хариуцагч Б.Ариунжаргал, Б.Амархүү, Г.Оюунмандах нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 44786588 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Б.Ариунжаргал, Б.Амархүү, Г.Оюунмандах нар гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Б.Ариунжаргал, Б.Амархүү, Г.Оюунмандах нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 44786588 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Болдбаатарыг хариуцагчаар татахаас татгалзаж тайлбараа ирүүлжээ.

Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Б.Ариунжаргал, Б.Амархүү, Г.Оюунмандах нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 44786588 /дөчин дөрвөн сая долоон зуун наян зургаан мянга таван зуун наян найман/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгонЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Б.Ариунжаргал, Б.Амархүү, Г.Оюунмандах нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.Ариунжаргал, Б.Амархүү, Г.Оюунмандах нарХаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 44786588 /дөчин дөрвөн сая долоон зуун наян зургаан мянга таван зуун наян найман/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 381883 /гурван зуун наян нэгэн мянга найман зуун наян гурван/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Ариунжаргал, Б.Амархүү, Г.Оюунмандахнараас 190941 /зуун ерэн мянга есөн зуун дөчин нэгэн/ төгрөг, Төрийн сангаас 190941 /зуун ерэн мянга есөн зуун дөчин нэгэн/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбартолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН