| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00462/И |
| Дугаар | 00507 |
| Огноо | 2016-09-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 00507
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар баг, дундын хашаанд байрлах Ариун хайрхан ХХК,
Хариуцагч: Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, өөрийн байр Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба,
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай үндсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал 558427 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий132/2016/00462/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: 1961 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Ариун хайрхан ХХК-ийн захирал ажилтай, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 11 дүгээр хорооллын 5а-13 тоотод оршин суух, Бөөчүүд овогт Балганы Наранхүү /РД: УУ61112211/,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1982 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ахлах шийдвэр гүйцэтгэгч ажилтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 10 байрны 22 тоотод оршин суух, Боржигон овогт Дамдинжавын Эрдэнэтуяа /РД: ЖЭ82070603/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Наранхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын газраас шүүхийн шийдвэрийн дагуу авлагатай байсан. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар гаргуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан. Би 570000000 төгрөгийн үнэтэй спорт заалаа төрд бэлэглэсэн. Үүний үндсэнд Улсын их хурлын гишүүн Цэнгэлийн багцаас 2010 онд тендер зарлагдсан. Энэ тэндэрийг санаачлагч нь би өөрөө юм. Энэ нь 40000000 төгрөгийн хөргөлттэй зоорь барих тендер байсан юм. Манай Ариун хайрхан ХХК энэ тэндэрт ялахын тулд 8000000 төгрөгийн Isuzu elf маркийн, хөргүүртэй машин оруулж ирсэн юм. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга миний ажлыг зогсоож, биднийг хохироосон. Би түүний авилгатай тэнцэх газэр мэдэгдсэн. Авилгатай тэнцэх газраас машиныг шалгахаар болсон. Үүний дагуу Булган аймгийн Засаг дарга машинаа манайд аваад ир гэж хэлсэн. Би түүний хэлсэний дагуу машинаа бүх бичиг баримттай нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт тавьсан. Авилгатай тэнцэх газраас машиныг шалгаад үнэлгээ тогтоосон. Уг үнэлгээгээр зах зээлийн үнэлгээгээр 25000000 төгрөгийн машин байна гэж дүгнэсэн. Мөн Ариун хайрхан ХХК-ийг мөнгө завшаагүй, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын буруутай үйл ажиллагаа гэж дүгнэсэн. Шүүх, прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй бусдын хөрөнгөд халдсан гэж тогтоогоод, акт үйлдсэн байхад миний машиныг өгөөгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д нийтийн зориулалттай эд хөрөнгийг захиран зарцуулах эрх нь сумын иргэдийн Нийтийн хуралд байна гэж заасан байдаг. Шүүхийн шийдврийн дагуу манай компани Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас 7445700 төгрөг гаргуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт өгсөн. Яг энэ үед Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ойн баяр болж байсан. Энэ үед шийдвэр гүйцэтгэгч Мөнхбаатар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийхээр ирсэн юм. Тэр шийдвэр гүйцэтгэгч 3 хонохдоо айраг уугаад найрлаад явсан. Би түүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг шаардахад бүрэлдэхүүнээр ирж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилагаа явуулна гэж хэлсэн. Үүний дараа би шийдвэр гүйцэтгэгч Мөнхбаатар руу утсаар ярьж шаардахад миний эрх мэдэл хүрэхгүй, дарга нар загнаад байна гэж хэлсэн. Би түүнд миний машиныг аваад өг, машиныг ломбарданд тавиад, татвараа төлж, хүмүүсийнхээ цалинг өгье гэж хэлсэн. Тендерийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан. Тендер зарласан байгууллага өөрөө тендерийг дүгнэдэггүй. Гэтэл Булган аймгийн Засаг даргын Тамгын газар тендерийг дүгнэсэн, мөн өөрсдийн ашиг сонирхлоор хандсан. Зооринд ажиллах хүмүүсийг өөрсдийн төрөл садангийн хүнийг ажиллуулахыг хүссэн. Татвар болон Цагдаагийн хэлтсийн лавлагаагаар Isuzu elfмаркийн, 91-77 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ариун хайрхан ХХК-ийн өмч гэдэг нь нотлогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эхэлсэн. Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ариун хайрхан ХХК-ийн захирал болох Наранхүүгийн удаа дараа гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Мөнхбаатар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байсан. Наранхүү Булган аймгийн Засаг даргын Тамгын газарт Isuzu elf маркийн машин байгаа, үүнийг авч өгөхийг хүссэн. Бид үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Би Наранхүүтэй утсаар ярьдаг байсан бөгөөд намайг, мөн бусад шийдвэр гүйцэтгэгч, манай даргыг загнасан. Түүний хүсэлтийн дагуу манайхаас 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд явсан. Бид энэ талаар Наранхүүд таны яриад байгаа машин байвал битүүмжлэх ажиллагаа хийнэ гэж хэлсэн. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийхээр очиход Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид байхгүй байсан. Харин Засаг даргын орлогч Батдэлгэр, Засаг даргын Тамгын газрын дарга Ганхөлөг нар байсан. Бид тэднийг байлцуулж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа эхэлсэн. Камаз маркийн машиныг битүүмжилсэн. Камаз машин үнэлгээгээр Наранхүүгийн авах ёстой мөнгөнөөс давсан үнэлгээтэй байсан. Харин бид Булган аймгийн Засаг дарга болон Тамгын газрын дарга нараас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөргүүртэй машиныг авахад татгалзах зүйл байгаа эсэх талаар асуусан. Харин тэд татгалзах зүйлгүй гэж хэлсэн. Үүний дагуу бид хөргүүртэй машиныг битүүмжилсэн. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Наранхүү ирэх байсан бөгөөд бид түүнд хүлээлгэж өгөх байсан. Гэвч Наранхүү тухайн ажиллагаанд ирээгүй. Бид хөргүүртэй машиныг хураагаад Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын гражид хийж, няравын хамгаалалтанд үлдээсэн. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт тухайн машиныг Наранхүүг ирэхээр өгөөрэй гэж хэлсэн. Харин Наранхүү өөрийгөө төлөөлүүлэн өөр хүн явуулж машиныг авах гэсэн боловч түүнд өгөөгүй байсан. Үүний дараа Наранхүү машиныг өгөхгүй байна гээд бид нарыг авч өгөхийг шаардсан. Үүний дагуу бид очиж авч өгөх гэхэд Наранхүү миний өөрийн хөрөнгө гэж хэлсэн. Ингээд бид Наранхүүгийн хөрөнгийг хураасан эсэхийг шалгасан. Мөн Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжийг татсан, энэ захирамжаар Наранхүүгийн өмч болохыг тогтоогоогүй, харин хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Учир нь нэхэмжлэл гаргасан этгээд Булган аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөх эрхгүй этгээд байсан. Манай шийдвэр гүйцэтгэх алба Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар руу 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр машины талаар тодруулахаар албан бичиг явуулсан. Энэ албан бичгийн утга нь машин ямар учраас Ариун хайрхан ХХК-ийн өмчид байгаа, мөн хэзээ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар авсан, хэзээ шилжүүлсэн, машины татвар, оношлогоо, даатгалыг хаанаас төлж байсан талаар байсан. Үүний хариу албан бичиг ирсэн. Энэ албан бичигт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гээд хэрэгсэхгүй болгосон, мөн Наранхүү өөрөө машиныг авчирж өгсөн талаар байсан. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга тушаал гаргасан бөгөөд энэ нь машиныг хүлээж авах ажлын хэсэг байгуулах тушаал байсан. Үүний дагуу Наранхүү машиныг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн байдаг. Үүний дараа комисс томилогдож машиныг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын орлогод бүртгэж авсан. Үүнээс хойших машины татвар, даатгал, оношлогоог Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас төлсөн байдаг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга машиныг өөрийн байгууллагад шилжүүлж авахад Наранхүү өөрөө байгаагүй учраас хойшлогдоод байсан гэж хэлж байсан. Энэ машин Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт бүртгэлтэй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Ариун хайрхан ХХК-тай байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №183 дугаартай урамшууллын гэрээний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал болох 558427 төгрөгийг Ариун хайрхан ХХК-иас нэхэмжилж байна гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ариун хайрхан ХХК нь Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай үндсэн, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Ариун хайрхан ХХК-д холбогдуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал 558427 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Isuzu elf маркийн, 91-77 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ариун хайрхан ХХК-ийн өмч. Төрөөс авах авлагыг төлбөр авагчийн өөрийн нь өмчөөр барагдуулсан нь хууль бус гэж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ гэж маргажээ.
Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 429 дүгээр тогтоолоор Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас 7445700 төгрөг гаргуулж Ариун хайрхан ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 9-13/
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 183 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлсэн байна.
Нэхэмжлэгч нь Isuzu elf маркийн, 91-77 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ариун хайрхан ХХК-ийн өмч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 15/, Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 32/02/2081 тоот лавлагаа, Булган аймгийн Татварийн хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/755 тоот албан бичгээр нотлогдож байна /хх-ийн 82-84/ гэж тайлбарласан. Нэхэжмлэгчийн дээрх тайлбараар тухайн тээврийн хэрэгслийг төлбөр авагчийн өмч гэж үзэх боломжгүй байна.
Учир нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 111 тоот захирамжийн дагуу Сумын хөргүүртэй зоорь барих ажлыг зохион байгуулах ажлын хэсэг-ийн бүрэлдэхүүн томилогдож /хх-ийн 112/, тус сумын Засаг даргын Тамгын газраас хөргөлттэй агуулах барих ажлын тендер зарлаж, Ариун хайрхан ХХК хөргөлттэй агуулах барих ажлыг хийж гүйцэтгэж, мөн 2 тоннын даацтай, 8000000 төгрөгийн үнэ бүхий хөргөлттэй машин өгөх тухай үнийн санал ирүүүлжээ. /хх-ийн 130/
Үнэлгээний хорооны 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот албан бичгээр ажил гүйцэтгэгчээр Ариун хайрхан ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг сумын Засаг даргад зөвлөмжилж, 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Ариун хайрхан ХХК нарын хооронд хөргөлттэй агуулах барих тухай гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 131/ Дээрх гэрээгээр Ариун хайрхан ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гэрээгээр хүлээсэн ажлыг гүйцэтгэж, хөргөлттэй машины хамт сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгөх үүрэгтэй байжээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын сангаас тээврийн хэрэгслийн төлбөр болох 8000000 төгрөгийг төлж Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 тоот тушаалын дагуу Isuzu elf маркийн, 91-77 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг сумын Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэн авсан болох нь хөргөлттэй машин хүлээн авах ажлын тэмдэглэл, үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх баримт, санхүүгийн байдлын тайлан, авто тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй тайлан, тээврийн хэрэгслийн татвар төлсөн баримт, төлбөрийн хүсэлт, Укасан ХХК-ийн нэхэмжлэл /хх-ийн 46-81/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх баримтаас үзэхэд Isuzu elf маркийн, 91-77 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгө гэж үзэхээр байна.
Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 145 тоот Эд хөрөнгө хураасан акт үйлдэж Isuzu elfмаркийн, 91-77 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 198 тоот Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай акт үйлдэж тээврийн хэрэгслийг төлбөрт тооцож төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /М.Энхтөр/-д хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 28-29/
Төлбөр авагч Ариун хайрхан ХХК-ийн захирал Б.Наранхүү нь дээрх тээврийн хэрэгслийг төлбөрт тооцож авах тухай хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд удаа дараа гаргаж байсан болох нь шийдвэр гүйцэтгэгч Л.Мөнхбаатарын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 27/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасантай нийцсэн байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Л.Мөнхбаатар, Ариун хайрхан ХХК-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 183 тоот Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулагджээ.
Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 429 дүгээр тогтоолыг гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлсэн байна.
2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 198 тоот Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай акт үйлдэж тээврийн хэрэгслийг төлбөрт тооцож төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /М.Энхтөр/-д хүлээлгэн өгснөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болжээ. /хх-ийн 28-29/
Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Ариун хайрхан ХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 28, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг анхааруулж байсан байна. /хх-ийн 30, 34/
Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.
Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухайүндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжилсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал 558427 төгрөг гаргуулах тухайсөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийн /сөрөг/ шаардлагыг бүрэн хэмжээгээр хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлдэг тул Улсын тэмдэгтийн хураамжийнттухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч /Ариун хайрхан ХХК/-иас улсын тэмдэгтийн хураамжид 558427 төгрөгт ногдох 17403 төгрөг гаргуулан Төрийн санд оруулах нь хуульд нийцнэ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 83 дугаар зүйлийн 83.2-т заасныг баримтлан Ариун хайрхан ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлтэй, Ариун хайрхан ХХК-д холбогдох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал 558427 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ариун хайрхан ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хуваар үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ариун хайрхан ХХК-иас 17403 /арван долоон мянга дөрвөн зуун гурав/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ