Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 00519

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:1951 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эмэгтэй, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд оршин суух Баатад овогт Цэрмаагийн Чимэдбальдир /РД:ФЖ51070106/,

Хариуцагч: 1980 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд оршин суух Шуудай овогт Хүрэлийн Ганхүү /РД:ФЖ80021716/,

Хариуцагч: 1977 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөрсумын Бүрэн бүст баг 5 дугаар хороолол 8-20 тоотод оршин суух Цагаан гэр овогт Цэнд-Аюушийн Энхтуяа /РД:ФВ77031900/ нарт холбогдох

зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 12565551 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00459/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1985 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хаан банкны Булган салбарт зээлийн багц хариуцсан менежер ажилтай, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 2б-18-5 тоотод оршин суух Боржигон овогт Дашдэлэгийн Болдхүү /ГЮ85012710/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1977 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгч ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар баг 4-26-09 тоотод оршин суух Шуудай овогт Хүрэлийн Оюунбат /ФЖ77042102/, хариуцагч Ц.Энхтуяа, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЗээлдэгчЦ.Чимэдбальдир, хамтран зээлдэгч Ш.Ганхүү нар нь Хаан банкны Булган салбарын харъяа Хялганат тооцооны төвөөс зээлийн байгуулан 20000000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар төслийн зээлийн зориулалтаар зээлсэн. Ц.Энхтуяа нь батлан даалтын гэрээгээрЦ.Чимэдбальдир, Ш.Ганхүү нарын зээлийн 15000000 төгрөгийг батлан даахаар болсон боловч төлөөгүй.Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээлээ 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 716 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч Ц.Энхтуяа, Ц.Чимэдбальдир, хамтран зээлдэгч Ш.Ганхүү нараасүндсэн зээл 11019958 төгрөг, зээлийн хүү 1367381 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139912 төгрөг, наториатын зардал 38300 төгрөг, нийт 12565551 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч надаас 12565551 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр банкны зөвшөөрөлтэйгээр зээлийн гэрээгээ өөрчилж Ц.Чимэдбальдир 4357700 төгрөгийг төлөхөөр, төслийн зээлд хамтарч ажиллахаар болсон Ц.Энхтуяа нь 15000000 төгрөгийг бие дааж төлөхийг банк зөвшөөрч зээлийн гэрээг өөрчлөн эргэн төлөлтийн хуваарийг талуудад гаргаж өгсөн. 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрээг өөрчлөхдөө хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Ганхүүг чөлөөлж, Ц.Чимэдбальдир, Ц.Энхтуяа нар зээл төлөх үүргийг хүлээж байсан. Банкны нэхэмжилж байгаа үнийн дүнд маргаан үүссэн. Биднийг зээлээ төлөхгүй байна гээд миний хувийн данснаас миний зөвшөөрөлгүйгээр мөнгө татаж байсан. Энэ тооцоог өдий болтол гаргаж өгөөгүй. Дээрх байдлаас болж зээлийн эргэн төлөлтөд маргаан гарсан гэжээ.

Хариуцагч Ц.Чимэдбальдир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 20000000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлээ гэрээний хугацаанд төлж байгаад 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээгээ өөрчилж Ц.Чимэдбальдир миний бие 4357700 төгрөгийг төлөхөөр, Ц.Энхтуяа нь 15000000 төгрөгийг төлөхийг банк зөвшөөрч зээлийн гэрээг өөрчлөн эргэн төлөлтийн хуваарийг гаргаж өгсөн. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр 100800 төгрөгийг төлж байсан. Миний хүү Х.Ганхүү энэ зээлд хамаагүй. ...Банк илүү мөнгө нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэжээ.

Хариуцагч Х.Ганхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2012 оны 07 дугаар 26-ны өдөр банкны зөвшөөрөлтэйгээр зээлийн гэрээгээ өөрчилж Ц.Чимэдбальдир 4357700 төгрөгийг төлөхөөр, Ц.Энхтуяа нь 15000000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. Үүний дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, хамтран үүрэг гүйцэтгэгчээс намайг чөлөөлж, зээл төлөх үүргийг Ц.Чимэдбальдир Ц.Энхтуяа нар хариуцахаар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Ц.Чимэдбальдир, Х.Ганхүү, Ц.Энхтуяа нарт холбогдох иргэний хэрэгт Х.Ганхүүг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Ц.Чимэдбальдир, Ц.Энхтуяа нарт холбогдох иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрч байна. 12565551 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2800000 төгрөгийг хариуцагч Ц.Чимэдбальдир, 8200000 төгрөгийг хариуцагч Ц.Энхтуяа төлөхөөр тохирч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1565551 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Ц.Чимэдбальдир, Ц.Энхтуяа нарын зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинээр гаргахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ ҮНДЭСЛЭХ нь:.

Хаан банкны Булган салбар нь Ц.Чимэдбальдир, Х.Ганхүү, Ц.Энхтуяа нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 12565551 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Х.Ганхүүг хариуцагчаар оролцуулахаас, 1565551 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч Ц.Энхтуяа 8200000 төгрөг, хариуцагч Ц.Чимэдбальдир 2800000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Ц.Чимэдбальдир, Ц.Энхтуяа нарын зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинээр гаргахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар дуусгавар болгож байгаа тохиолдолд талуудын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог. Нэхэмжлэлийн шаардлагаас талуудын эвлэрсэн хэсэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар тал, тал хувиар хариуцаж, нэхэмжлэгчийн шаардлагаасаа татгалзсан хэсгийн улсын тэмдэгтийн хураамж улсын орлогод үлдэнэ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаархариуцагч Ц.Чимэдбальдир, Ц.Энхтуяа нараас 11000000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 95475 төгрөг, улсын төсвөөс 95475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн, 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох бөгөөд төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон баримтаар тодорхойлдог. Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь төлөөлөгч Д.Болдхүүд нэхэмжлэгчийн, хариуцагч Ц.Чимэдбальдир нь төлөөлөгч Х.Оюунбатад хариуцагчийн бүх эрхийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг олгосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарХаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд оршин суух Баатад овогт Цэрмаагийн Чимэдбальдир /РД:ФЖ51070106/, Шуудай овогт Хүрэлийн Ганхүү /РД:ФЖ80021716/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст баг 5 дугаар хороолол 8-20 тоотод оршин суух Цагаан гэр овогт Цэнд-Аюушийн Энхтуяа /РД:ФВ77031900/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал, нийт 12565551 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь Х.Ганхүүг хариуцагчаар оролцуулахаас, 1565551 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч Ц.Энхтуяа 8200000 төгрөг, хариуцагч Ц.Чимэдбальдир 2800000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Ц.Чимэдбальдир, Ц.Энхтуяа нарын зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинээр гаргахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215999 /хоёр зуун арван таван мянга есөн зуун ерөн өс/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 95475 /ерөн таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч нараас 95475 /ерөн таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ