Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гын Эод холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
     
Монгол Улсын иргэн, Г.Э

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ..... сумын 2 дугаар баг ...... газраас хохирогч Б.Нгийн “Монгол” гэрийн ханыг эвдэж 20 кг ноолуурыг нууцаар, хууль бусаар авсаны улмаас 2.000.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
           Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

           Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би жоохон согтуу байсан ба ууж байсан гэрээсээ гарч ноолуур хадгалдаг байсан гэрийн хойд талын хаяаг сөхөөд ханыг нь хугалж эвдээд нэг ширхэг шар өнгийн шуудайтай ноолуурыг нь сугалж авсан. Мөн өөрийнхөө өмсөж явсан төмөр замын хангалтаар өгдөг хөх, улбар шар өнгийн гадуур куртикнийхээ дотор тал руу задгай ноолуур чихсэн. Тэгээд гэрийн гадаа байсан Нгийн мотоциклийг өөрт нь хэлэлгүйгээр аваад шуудайтай ноолуур болон куртик зэргээ өвөр дээрээ тавиад мотоцикльтой зүүн урагшаа явсан. Тэгээд хэсэг явж байгаад шуудайтай ноолуураа дийлэхгүй байхаар нь газарт тавиад дээрээс нь куртикээрээ хучиж үлдээгээд цааш үргэлжлүүлэн явсан. Тэгээд 400-500 метр орчим явж онхолдсон ...Би өмнө 153.2 дугаар зүйл ангиар ял эдэлж байгаад 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан юм. Тэгээд үлдсэн хохирлынхоо мөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт сар бүр 250.000 төгрөг тушааж дуусгах ёстой байсан. Тэгтэл тухайн сарын мөнгө олдохгүй хэцүүдээд байхаар нь мөнгө олчих гээд тийм үйлдэл хийсэн ...тухайн үед нэг шуудай ноолуур авсан ба куртикэнд хийсэн ноолууртайгаа нийлүүлж байгаад хэмжиж үзэхэд яг 20 кг болж байсан...” гэсэн мэдуүлэг  /хх-ийн 29 дүгээр хуудас /,

    Хохирогч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.../Э/ залгаад ах нь мотоцикльтой явж байгаад осолдчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь Х бид 2 унаж явсан Маятитайгаа Эгийн унасан гэх газар луу явж байтал замд Эгийн өмсөж ирсэн ажлын куртикэн доор шар өнгийн шуудайтай ноолуур газарт хэвтэж байсан ...машинаасаа буугаад ноолуур куртик 2-ыг автал куртикны халаасанд манай гэрийн хананы хугархай болон 2-3 кг ноолуурыг цуг чихчихсэн байсан. Тэгээд эргэн тойрныг ажиглатал зүүн хойд зүгт гэрэл ёлтойх шиг болохоор нь ноолуураа хаяад шууд тийшээ яваад очтол Э газарт суучихсан байсан...Э буюу Э нь манай илүү гэр буюу ноолуур хадгалж байсан гэрийн хойд талын хаяаг сөхөж байгаад ханыг нь эвдээд 1 шуудай ноолуур авсан байсан. Мөн өөрийнхөө өмсөж явсан куртикэнд 2-3 кг ноолуур чихэж хийсэн байсан... нийлүүлээд хэмжиж үзэхэд 20 кг ноолуур болж байсан...чи яагаад хулгай хийсэн юм бэ, адилхан залуу хүн байна, цагдаа сэргийлэх гээд яахав, чи үнэнээ хэлчихвэл би уучлана шүү дээ гэж хэлсэн боловч тоогоогүй ба цагдаа дууд, үнэн зөвөөр нь шийдүүлнэ гээд гүрийсэн...өглөө нь ээж аав 2 ирээд чи зүгээр үнэнээ хэлчихээ, би цагдаа сэргийлэх дуудахгүй гэж хэлтэл бас л үл тоогоод наад цагдаагаа дууд гээд байхаар нь манай аав цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-9-12 дугаар хуудас /,

    Ашид билгүүн ХХК-ний газраас хохирогч Б.Нгийн 20 кг ноолуурыг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 22 дугаар хуудас/

    Гэрч М.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө 03-04 цагийн хооронд байх цагийг нь сайн анзаараагүй, гаднаас Эг Х, Н нар хээр мотоцикльтой хэвтэж байхад нь авчирлаа, куртик чинь хаана байна, ноолуур хулгай хийлээ гээд хэл ам болоод эхэлсэн. Тэгээд байж байснаа Н гараад буцаад ирэхдээ Эгийн Төмөр замын куртикийг 1 шуудай ноолууртай бариад гэр лүү орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас /

    Гэрч Ж.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Н бид хоёр ноолуур хаанаас авсан байна гээд үзтэл гэрийн зүүн хойд хэсгийн ханын модыг хугалж доороос нь сугалж авсан байсан ба гэрийн тэр хэсгийн шороог гараараа мөр балалсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

    Гэрч М.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид 2 унаж явсан Маятитайгаа Эгийн унасан гэх газар луу явж байтал замд Эгийн өмсөж ирсэн ажлын куртикэн доор шар өнгийн шуудайтай ноолуур газарт хэвтэж байсан ...машинаасаа буугаад ноолуур куртик 2-ыг автал куртикны халаасанд манай гэрийн хананы хугархай болон 2-3 кг ноолуурыг цуг чихчихсэн байсан. Тэгээд эргэн тойрныг ажиглатал зүүн хойд зүгт гэрэл ёлтойх шиг болохоор нь яваад очтол Э /Э/ газар суучихсан, мотоцикль хажуу талд нь уначихсан байдалтай, өөрөө согтуу байж байсан...угаасаа нөхцөл байдал ойлгомжтой харагдаж байсан болохоор бид нар Э /Э/-г буруутгасан боловч үнэнээ хэлэхгүй, “...би аваагүй, цагдаа дууд, гүтгэлээ...” гээд байсан. Өглөө нь Нгийн ээж, аав ирээд болсон зүйлийг мэдчихээд бас л Эд хандан үнэнээ хэлээ гэсэн боловч бас л гүрийсээр байсан болохоор аав нь тэсэхээ болиод цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22/,
                Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

    Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

              Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Шүүгдэгч Г.Э 2019 оны 04 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн ….. сумын …. дугаар баг ……. гэх газраас хохирогч Нгийн эд зүйл хадгалах зориулалттай илүү гэр буюу ноолуур хадгалж байсан монгол гэрийн ханыг эвдэж 20 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлж 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан шүүгдэгч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би жоохон согтуу байсан ба ууж байсан гэрээсээ гарч ноолуур хадгалдаг байсан гэрийн хойд талын хаяаг сөхөөд ханыг нь хугалж эвдээд нэг ширхэг шар өнгийн шуудайтай ноолуурыг нь сугалж авсан. Мөн өөрийнхөө өмсөж явсан төмөр замын хангалтаар өгдөг хөх, улбар шар өнгийн гадуур куртикнийхээ дотор тал руу задгай ноолуур чихсэн. Тэгээд гэрийн гадаа байсан Нгийн мотоциклийг өөрт нь хэлэлгүйгээр аваад шуудайтай ноолуур болон куртик зэргээ өвөр дээрээ тавиад мотоцикльтой зүүн урагшаа явсан. Тэгээд хэсэг явж байгаад шуудайтай ноолуураа дийлэхгүй байхаар нь газарт тавиад дээрээс нь куртикээрээ хучиж үлдээгээд цааш үргэлжлүүлэн явсан. Тэгээд 400-500 метр орчим явж онхолдсон ...Би өмнө 153.2 дугаар зүйл ангиар ял эдэлж байгаад 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан юм. Тэгээд үлдсэн хохирлынхоо мөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт сар бүр 250.000 төгрөг тушааж дуусгах ёстой байсан. Тэгтэл тухайн сарын мөнгө олдохгүй хэцүүдээд байхаар нь мөнгө олчих гээд тийм үйлдэл хийсэн ...тухайн үед нэг шуудай ноолуур авсан ба куртикэнд хийсэн ноолууртайгаа нийлүүлж байгаад хэмжиж үзэхэд яг 20 кг болж байсан...” гэсэн мэдуүлэг, хохирогч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э /Э/ залгаад ах нь мотоцикльтой явж байгаад осолдчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь Х бид 2 унаж явсан Маятитайгаа Эгийн унасан гэх газар луу явж байтал замд Эгийн өмсөж ирсэн ажлын куртикэн доор шар өнгийн шуудайтай ноолуур газарт хэвтэж байсан ...машинаасаа буугаад ноолуур куртик 2-ыг автал куртикны халаасанд манай гэрийн хананы хугархай болон 2-3 кг ноолуурыг цуг чихчихсэн байсан. Тэгээд эргэн тойрныг ажиглатал зүүн хойд зүгт гэрэл ёлтойх шиг болохоор нь ноолуураа хаяад шууд тийшээ яваад очтол Э газарт суучихсан байсан...Э буюу Э нь манай илүү гэр буюу ноолуур хадгалж байсан гэрийн хойд талын хаяаг сөхөж байгаад ханыг нь эвдээд 1 шуудай ноолуур авсан байсан. Мөн өөрийнхөө өмсөж явсан куртикэнд 2-3 кг ноолуур чихэж хийсэн байсан... нийлүүлээд хэмжиж үзэхэд 20 кг ноолуур болж байсан... чи яагаад хулгай хийсэн юм бэ, адилхан залуу хүн байна, цагдаа сэргийлэх гээд яахав, чи үнэнээ хэлчихвэл би уучлана шүү дээ гэж хэлсэн боловч тоогоогүй ба цагдаа дууд, үнэн зөвөөр нь шийдүүлнэ гээд гүрийсэн...өглөө нь ээж аав 2 ирээд чи зүгээр үнэнээ хэлчихээ, би цагдаа сэргийлэх дуудахгүй гэж хэлтэл бас л үл тоогоод наад цагдаагаа дууд гээд байхаар нь манай аав цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг,  Ашид билгүүн ХХК-ний газраас хохирогч Б.Нгийн 20 кг ноолуурыг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ,     гэрч М.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө 03-04 цагийн хооронд байх цагийг нь сайн анзаараагүй, гаднаас Эг Х, Н нар хээр мотоцикльтой хэвтэж байхад нь авчирлаа, куртик чинь хаана байна, ноолуур хулгай хийлээ гээд хэл ам болоод эхэлсэн. Тэгээд байж байснаа Н гараад буцаад ирэхдээ Эгийн Төмөр замын куртикийг 1 шуудай ноолууртай бариад гэр лүү орж ирсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид 2 унаж явсан Маятитайгаа Эгийн унасан гэх газар луу явж байтал замд Эгийн өмсөж ирсэн ажлын куртикэн доор шар өнгийн шуудайтай ноолуур газарт хэвтэж байсан ...машинаасаа буугаад ноолуур куртик 2-ыг автал куртикны халаасанд манай гэрийн хананы хугархай болон 2-3 кг ноолуурыг цуг чихчихсэн байсан. Тэгээд эргэн тойрныг ажиглатал зүүн хойд зүгт гэрэл ёлтойх шиг болохоор нь яваад очтол Э /Э/ газар суучихсан, мотоцикль хажуу талд нь уначихсан байдалтай, өөрөө согтуу байж байсан...угаасаа нөхцөл байдал ойлгомжтой харагдаж байсан болохоор бид нар Э /Э/-г буруутгасан боловч үнэнээ хэлэхгүй, “...би аваагүй, цагдаа дууд, гүтгэлээ...” гээд байсан. Өглөө нь Нгийн ээж, аав ирээд болсон зүйлийг мэдчихээд бас л Эд хандан үнэнээ хэлээ гэсэн боловч бас л гүрийсээр байсан болохоор аав нь тэсэхээ болиод цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22/,  гэрч Ж.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Н бид хоёр ноолуур хаанаас авсан байна гээд үзтэл гэрийн зүүн хойд хэсгийн ханын модыг хугалж доороос нь сугалж авсан байсан ба гэрийн тэр хэсгийн шороог гараараа мөр балалсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

    Шүүгдэгч нь хулгайлан авсан ноолуурын хэмжээ болон хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч маргаагүй ба 2019 оны хавар ноолуур самнах цаг үеийн байдлаар бүх нутгаар нэг кг ноолуур 100 000 төгрөгөөс дээш үнэтэй байсан нь Ашид билгүүн ХХК-ний газраас хохирогч Б.Нгийн алдагдсан 20 кг ноолуурыг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

    Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Г.Эыг хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй, харин агуулахад нэвтэрч үйлдсэн гэж шүүх үзэв. Агуулах гэдэг нь Монгол хэлний товч тайлбарт зааснаар аливаа эд зүйлийг хадгалах гэсэн үг. Энэ утгаараа Монгол зан заншлаар илүү гэртээ буюу зарим нутагт банаг гэж нэрлэдэг, өөрсдийн амьдарч байгаа гэрээс дахин нэг илүү гэр барьж эд зүйлээ хадгалдаг, агуулахаар ашиглагддаг гэр юм. Хохирогч  Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э буюу Э нь манай илүү гэр буюу ноолуур хадгалж байсан гэрийн хойд талын хаяаг сөхөж байгаад ханыг нь эвдээд 1 шуудай ноолуур авсан байсан. Мөн өөрийнхөө өмсөж явсан куртикэнд 2-3 кг ноолуур чихэж хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэргийн 4 дүгээрт авагдсан фото зургийн үзүүлэлтээр “...ноолуур байсан гэр аль нь вэ? гэсэн асуултанд шүүгдэгч Г.Э “...хамгийн урд байгаа гэр нь бидний ноолуур самнахдаа түр байсан гэр, төмөр чингэлэгийн баруун талд, бидний амьдардаг гэрийн хойно ноолуураа хадгалдаг илүү гэр нь байгаа, бид ноолуур самнаад шар өнгийн шуудайд ноолуураа чихэж хийгээд дүүрэхээр нь илүү гэрт хийдэг байсан...” гэсэн мэдүүлгүүдээр агуулахад нэвтэрч гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч  Гын Эыг эд зүйл хадгалах зориулалттай агуулахад /гэрт/ нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 12 дугаар хуудаст хохирогч Б.Н: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүгээс одоо ямар нэгэн гомдол саналгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Г.Эыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гын Эыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан эд зүйл хадгалах зориулалттай агуулахад /гэрт/ нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эод 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

           4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
                

 

ДАРГАЛАГЧ                Н.АДЪЯА