| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00538/И |
| Дугаар | 00535 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 00535
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1966 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Могод сумын 4 дүгээр баг Баян-Уул гэх газар оршин суух Боржигон овогт Ширчингийн Наранчимэг /РД:ГЕ66092001/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2016/00538/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Наранчимэг, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Наранчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд Булган аймгийн Могод суманд төрсөн. 50 настай, эмэгтэй, ам бүл 3. Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1983 оны 01 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сар хүртэл малчин /хоньчин, саальчин/-аар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн зөрчилтэй байгаа тул Булган аймгийн архиваас цалингийн цэс, тушаал зэргийг бүрдүүллээ. Иймд дээрх баримтыг үндэслэн 1983 оны 01 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарын 31 хүртэлх улсад ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Наранчимэг нь Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин /хоньчин, саальчин/-аар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн №49 тоот цалингийн лавлагаа, иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хүүхдүүдийн төрсөний бүртгэлийн лавлагаа, тухайн үед Ш.Наранчимэгтэй хамт ажиллаж байсан гэрч Б.Самбуу, Л.Бямбаа нарын мэдүүлэг, зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Ширчингийн Наранчимэгийг Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд малчнаар 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 8 /найм/ жил, 7 /долоо/ сар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай..
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ