| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 104/2016/0411/И |
| Дугаар | 387 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 387
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг 6 дугаар хороо, Хөндлөнгийн 02 тоотод оршин суух Боржигон овгийн Даваасүрэнгийн Дуламсүрэн /РД:ВЮ86010761/-гийн
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Шилэн хурд хотхон 6д байр 2-94 тоотод оршин суух, Долоон тайжийнхан овгийн Чойсүрэнгийн Алтанхуяг /РД: МЭ74082710/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ч.Алтанхуягтай 2012 онд анх танилцаж, холбоотой явсаар 2015 онд хүүхдээ олж харилцан ярилцсаны улмаас 2015 оны 11 сарын 07-ний өдөр охин Саруулсайханыг төрүүлсэн. Ч.Алтанхуяг хүүтэй болно гэж ярьдаг байсан ч охиноо төрснөөс хойш зан нь хувирч ирэхээ больсон.Охиноо би өөрөөрөө овоглосон. Би хоёр охинтойгоо амьдардаг бөгөөд өөрийн гэсэн орон гэргүй, түрээсийн байраар амьдардаг. Иймд Ч.Алтанхуягаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан тайлбартаа: Алтанхуяг эвээр шийдэх хүсэлтэй байгаа бөгөөд охиныхоо өмнө хариуцлага бүрэн хүлээнэ гэж амласан тул энэ удаа боломж олгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн нь хариуцагч Ч.Алтанхуягаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Дуламсүрэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэдийгээр шүүх нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа ч хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дуламсүрэн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Боржигон овгийн Даваасүрэнгийн Дуламсүрэн нь Долоон тайжийнхан овгийн Чойсүрэнгийн Алтанхуягаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дуламсүрэн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ