| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/03895/И |
| Дугаар | 210/МА2025/02146 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/02146
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/13702 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* өд холбогдох,
13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******э нь хариуцагч ******* өд холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2023 оны 09 сарын 22-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* байрны дотор заслын ажлыг 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 сарын 20-ны өдрийг дуустал 50 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс 24,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.
4. Анхан шатны шүүхийн талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд ... 24,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэхээс 13,000,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгээгүй тул гаргуулна ... гэж тайлбарласан атлаа давж заалдах гомдолдоо ... 24,000,000 төгрөг шилжүүлсэн, орхиж явсан ажлын хөлс 13,000,000 төгрөгийг гаргуулна гэж зөрүүтэй тайлбар гаргасан, хариуцагч нь ... гэрээний төлбөрөөс 11,000,000 төгрөгийг авсан, 2,000,000 төгрөгийн гүйцэтгэх ажил үлдсэн ... гэж зөрүүтэй тайлбар гаргажээ.
5.1. Нэхэмжлэгч нь ... ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн, гүйцэтгээгүй ажлын үнэлгээ нь 13,000,000 төгрөгийн хөлстэй гэсэн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5.2. Нотлох үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч нь ажлын хөлс 24,000,000 төгрөг төлсөн, мөн 13,000,000 төгрөгийн үнэлгээтэй ажлыг орхиж явсан болохыг нотлоогүй тохиолдолд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ буюу 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/13702 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
С.ЭНХБАЯР