Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,
Шүүгдэгч Б.А нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Аэд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар  сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
     
Монгол Улсын иргэн, Б.А

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.А 2018 оны 08 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Бын 1.500.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
           Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт:“... Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч Х.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр А гэх хүнтэй ...холбогдоод “Энэ жил би хүүгээ цэргээс чөлөөлөөд үлдээх санаатай байна яадаг юм билээ гэж бодоод байна” гэж хэлсэн. Тэгэхэд А “Тэр чинь асуудал байхгүй, чи 1.500.000 төгрөг бэлдчих, би хэлээд цэрэгт алба хаасан гэдгийг 1 жилээр нь тамга даруулаад өгнө” гэж хэлсэн. Би тэр үед Аийг худлаа хэлэхгүй байх гэж бодоод 1.500.000 төгрөгийг бапэн болгоод дахиад залгахад “Мөнгө бэлэн болчихлоо, одоо яах вэ” гэхэд Зүүн баян багт байрлах Д гуайнд хүүхдийнхээ бичиг баримттай нь оруулаад орхичих гэж хэлсэн... би... орхисон... Тэрнээс хойш нэг удаа холбогдоход “Би цаашаа мөнгийг нь бичиг баримттай нь өгчихсөн байгаа, санаа зовох юм байхгүй, удахгүй гарна” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны хавьцаа манай хүү болох Сийн Бд Цэргийн албанд татагдах хуудас ирсэн. Тухайн үед миний хүү бид хоёрын дунд багахан үл ойлголцол маргаан үүсч манай хүү дурамжхан байсан. Тэгээд миний хүү 2018 оны 09 дүгээр сарын 27-нд гэрийн тоононоос бүсээрээ ороогоод нас барчихсан. Тэгээд тухайн үед балмагдаад хүүгийнхээ ажил явдлыг нь гүйцээх мөнгө төгрөггүй болоод Атэй холбогдоход “Би Дэлгэрэх суманд явж байна, би очиж байгаад ярилцъя, тэр мөнгийг чинь хоёр гурван хүнд өгчихсөн байгаа. би яаж буцааж өгөх юм бэ" гэж хэлж байсан ...Түүнээс хойш Атэй холбогдох гэсэн боловч утсаа авдаггүй, утас нь холбогдох боломжгүй болчихсон байдаг... гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-9 дүгээр хуудас/

Гэрч И.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 сард ...Б “Манай гэр эзгүй байх нь та энийг Аэд өгчихөөрэй, өнөөдөр Зүүнбаянд ирнэ гэж байна” гэж хэлээд цагаан цаасаар битүү ороосон зүйл өгч байсан ...Бын эхнэр С хэлэхдээ хүүгийнх нь цэргийн татлагыг дүйцүүлэх мөнгө гэж хэлж байсан ...тэр зүйлийг өдрийн 16 цагийн орчим А өөрөө ирэхээр нь чамд өгчихөөрэй гэж байсан гээд нөгөө боодолтой зүйлийг нь гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар хуудас /

Гэрч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2018 оны 10 сард манай дунд хүү Бгийн маань цэрэгт явах нас нь болчихоод байсан. Талийгаач хүү маань хөдөө мал дээр ганцаараа амьдардаг, мөн өөрөө ч цэрэгт явах их дургүй байдаг байсан болохоор нь хүүгийнхээ хүслийг биелүүлэх санаатай нөхөртөө “Хүүгээ цэрэгт явуулахгүй аргалаад үлдээчихэж болох болов уу” гэж анх 2018 оны 05 дугаар сараас эхлэн мэр сэр хэлээд л байсан ,...нөхөр...Аээс ...асуухад “Өө наадах чинь асуудалгүй чи 1.500.000 төгрөг бэлдээд байж бай” гэж хэлсэн. Тэгээд хэлсэн ёсоор нь нээх удалгүй 1.500.000 төгрөгийг нь хүүгийнхээ бичиг баримттай бэлчихээд А рүү утсаар ярьж бэлдсэн талаараа хэлсэн. Тухайн үед бид хэд яг хөдөө явах гэж байсан болохоор 1.500.000 төгрөгийг хүүгийнхээ бичиг баримттай хөрш айл болох Дгийнд юманд боогоод үлдээсэн. Тэгсэн А тэр өдрөө ирээд авсан байсан ...би байнга шахуу асуудаг байсан ...дандаа л болж байна гэж хариулдаг байсан. Тэгсэн манай хүү 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийнхөө амийг хоролчихсон юм ...хэцүү зүйл тохиолдсоны дараа манай өнгөрдөг хүүгийн нэр дээр цэргийн зарлан хүрээд ирсэн. Тэгэхээр нь би нөхрөөсөө энэ талаар асуухад “Мэдэхгүй сонин юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь Атэй холбогдож энэ талаар асууж “мөнгөө авъя, хүүхэд маань өнгөрчихлөө, чи бүтээж өгөөгүй байна лээ, тиймээс хүүгийнхээ ажил явдалд зарцуулах мөнгөө авъя” гэж хэлтэл А “Би хөдөө явж байна, цаашаагаа хүнд өгчихсөн, хөдөө явж байгаад очихоороо уулзъя, мөнгийг чинь аваад өгнө” гэх мэтчилэнгээр худлаа хэлээд байдаг байсан. Тэгээд бүр сүүлрүүгээ утсаа ч авахаа больсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-22 дугаар хуудас /

Шүүгдэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж байна ...2018 оны 08 сард байхаа ...миний найз Б над руу залгаад “Миний ганц хүү цэрэгт явах болчихоод хэцүү байна, энийг аргалах боломж байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “Тэр боломжтой байх, би хэдэн хүнээс асууж өгье, чи 1.500.000 төгрөг бэлдээд байж бай” гэж хэлсэн. Тэгсэн хэд хоногийн дараа Бын эхнэр С гэдэг хүн над руу залгаад “Би хөдөө явах болчихоод байна, мөнгөө яах вэ” гэж асуухаар нь би “Чи тэгвэл мөнгөө бичиг баримттайгаа Дгийн гэрт үлдээчих би очоод авъя” гэж хэлсэн. Тэгсэн Д гэдэг айлд үлдээчихсэн байхаар нь би тэр өдрөө Ханги мандал боомт руу явах замдаа Дгийн гэрээр ороод үлдээсэн мөнгө бичиг баримт зэргийг нь авсан ...би өөрийн таньдаг хүн болох Энхтулга гэдэг хүн рүү залгаад энэ асуудлын талаар хэлтэл “Би амжихгүй ээ Солонгос улс руу явж байна” гэж хэлсэн. Тэгээд ер нь бүтэмжгүй болж эхэлсэн юм. Тэгэхээр нь би уг мөнгийг нь цалингийн зээл болон бас бус жижиг сажиг хэрэглээндээ үрээд дуусгасан юм. Бүтэхгүй болсон талаараа Б, С нарт огт хэлээгүй ...мөнгийг нь үрчихсэн байсан болохоор санаа зовоод огт хэлж чадаагүй ...Б, С нарт “Болно, бүтнэ” гэж худлаа хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А 2018 оны 08 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн сайн найзын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан хохирогч Х.Бын 1.500.000 төгрөгийг хуурч, цэргийн албанаас хууль бусаар чөлөөлүүлэх боломжгүй бодит байдлыг нуух замаар “Өө наадах чинь асуудалгүй чи 1.500.000 төгрөг бэлдээд байж бай” гэж итгэл үнэмшил төрүүлж 1 500 000 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Х.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр А гэх хүнтэй ...холбогдоод “Энэ жил би хүүгээ цэргээс чөлөөлөөд үлдээх санаатай байна яадаг юм билээ гэж бодоод байна” гэж хэлсэн. Тэгэхэд А “Тэр чинь асуудал байхгүй, чи 1.500.000 төгрөг бэлдчих, би хэлээд цэрэгт алба хаасан гэдгийг 1 жилээр нь тамга даруулаад өгнө” гэж хэлсэн. Би тэр үед Аийг худлаа хэлэхгүй байх гэж бодоод 1.500.000 төгрөгийг бапэн болгоод дахиад залгахад “Мөнгө бэлэн болчихлоо, одоо яах вэ” гэхэд Зүүн баян багт байрлах Д гуайнд хүүхдийнхээ бичиг баримттай нь оруулаад орхичих гэж хэлсэн... би... орхисон... Тэрнээс хойш нэг удаа холбогдоход “Би цаашаа мөнгийг нь бичиг баримттай нь өгчихсөн байгаа, санаа зовох юм байхгүй, удахгүй гарна” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны хавьцаа манай хүү болох Сийн Бд Цэргийн албанд татагдах хуудас ирсэн. Тухайн үед миний хүү бид хоёрын дунд багахан үл ойлголцол маргаан үүсч манай хүү дурамжхан байсан. Тэгээд миний хүү 2018 оны 09 дүгээр сарын 27-нд гэрийн тоононоос бүсээрээ ороогоод нас барчихсан. Тэгээд тухайн үед балмагдаад хүүгийнхээ ажил явдлыг нь гүйцээх мөнгө төгрөггүй болоод Атэй холбогдоход “Би Дэлгэрэх суманд явж байна, би очиж байгаад ярилцъя, тэр мөнгийг чинь хоёр гурван хүнд өгчихсөн байгаа. би яаж буцааж өгөх юм бэ" гэж хэлж байсан ...Түүнээс хойш Атэй холбогдох гэсэн боловч утсаа авдаггүй, утас нь холбогдох боломжгүй болчихсон байдаг... гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, гэрч И.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 сард ...Б “Манай гэр эзгүй байх нь та энийг Аэд өгчихөөрэй, өнөөдөр Зүүнбаянд ирнэ гэж байна” гэж хэлээд цагаан цаасаар битүү ороосон зүйл өгч байсан ...Бын эхнэр С хэлэхдээ хүүгийнх нь цэргийн татлагыг дүйцүүлэх мөнгө гэж хэлж байсан ...тэр зүйлийг өдрийн 16 цагийн орчим А өөрөө ирэхээр нь чамд өгчихөөрэй гэж байсан гээд нөгөө боодолтой зүйлийг нь гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2018 оны 10 сард манай дунд хүү Бгийн маань цэрэгт явах нас нь болчихоод байсан. Талийгаач хүү маань хөдөө мал дээр ганцаараа амьдардаг мөн өөрөө ч цэрэгт явах их дургүй байдаг байсан болохоор нь хүүгийнхээ хүслийг биелүүлэх санаатай нөхөртөө “Хүүгээ цэрэгт явуулахгүй аргалаад үлдээчихэж болох болов уу” гэж анх 2018 оны 05 дугаар сараас эхлэн мэр сэр хэлээд л байдаг байсан ,...нөхөр...Аээс ...асуухад “Өө наадах чинь асуудалгүй чи 1.500.000 төгрөг бэлдээд байж бай” гэж хэлсэн. Тэгээд хэлсэн ёсоор нь нээх удалгүй 1.500.000 төгрөгийг нь хүүгийнхээ бичиг баримттай бэлчихээд А рүү утсаар ярьж бэлдсэн талаараа хэлсэн. Тухайн үед бид хэд яг хөдөө явах гэж байсан болохоор 1.500.000 төгрөгийг хүүгийнхээ бичиг баримттай хөрш айл болох Дгийнд юманд боогоод үлдээсэн. Тэгсэн А тэр өдрөө ирээд авсан байсан ...би байнга шахуу асуудаг байсан ...дандаа л болж байна гэж хариулдаг байсан. Тэгсэн манай хүү 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийнхөө амийг хоролчихсон юм ...хэцүү зүйл тохиолдсоны дараа манай өнгөрдөг хүүгийн нэр дээр цэргийн зарлан хүрээд ирсэн. Тэгэхээр нь би нөхрөөсөө энэ талаар асуухад “Мэдэхгүй сонин юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь Атэй холбогдож энэ талаар асууж “мөнгөө авъя, хүүхэд маань өнгөрчихлөө, чи бүтээж өгөөгүй байна лээ, тиймээс хүүгийнхээ ажил явдалд зарцуулах мөнгөө авъя” гэж хэлтэл А “Би хөдөө явж байна, цаашаагаа хүнд өгчихсөн, хөдөө явж байгаад очихоороо уулзъя, мөнгийг чинь аваад өгнө” гэх мэтчилэнгээр худлаа хэлээд байдаг байсан. Тэгээд бүр сүүлрүүгээ утсаа ч авахаа больсон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж байна ...2018 оны 08 сард байхаа ...миний найз Б над руу залгаад “Миний ганц хүү цэрэгт явах болчихоод хэцүү байна, энийг аргалах боломж байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “Тэр боломжтой байх, би хэдэн хүнээс асууж өгье, чи 1.500.000 төгрөг бэлдээд байж бай” гэж хэлсэн. Тэгсэн хэд хоногийн дараа Бын эхнэр С гэдэг хүн над руу залгаад “Би хөдөө явах болчихоод байна, мөнгөө яах вэ” гэж асуухаар нь би “Чи тэгвэл мөнгөө бичиг баримттайгаа Дгийн гэрт үлдээчих би очоод авъя” гэж хэлсэн. Тэгсэн Д гэдэг айлд үлдээчихсэн байхаар нь би тэр өдрөө Ханги мандал боомт руу явах замдаа Дгийн гэрээр ороод үлдээсэн мөнгө бичиг баримт зэргийг нь авсан ...би өөрийн таньдаг хүн болох Энхтулга гэдэг хүн рүү залгаад энэ асуудлын талаар хэлтэл “Би амжихгүй ээ Солонгос улс руу явж байна” гэж хэлсэн. Тэгээд ер нь бүтэмжгүй болж эхэлсэн юм. Тэгэхээр нь би уг мөнгийг нь цалингийн зээл болон бас бус жижиг сажиг хэрэглээндээ үрээд дуусгасан юм. Бүтэхгүй болсон талаараа Б, С нарт огт хэлээгүй ...мөнгийг нь үрчихсэн байсан болохоор санаа зовоод огт хэлж чадаагүй ...Б, С нарт “Болно, бүтнэ” гэж худлаа хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аийн өгсөн “...Энхтулга гэдэг хүн рүү залгаад энэ асуудлын талаар хэлтэл “Би амжихгүй ээ Солонгос улс руу явж байна” гэж хэлсэн. Тэгээд ер нь бүтэмжгүй болж эхэлсэн юм...” гэсэн мэдүүлгээр цэргийн албанаас хүнийг хууль бусаар чөлөөлүүлэх боломжгүй бодит байдал бий болсныг мэдсээр байж бүтнэ, удахгүй гаргаж өгнө, санаа зоволтгүй гэх мэтээр итгэл үнэмшил төрүүлж хуурч мэхлэн, тэднийг мөнгө өгөхөөс гарцаагүй байдлаар сайн дураараа өгсөн мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулан эргэж төлөхгүй байхаар “хүнд тараагаад өгчихсөн, яаж эргүүлж авахав” гэх мэтээр ажлыг нь бүтчихсэн гэх сэтгэгдэл төрүүлж, шунахай сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдсэн нь тогтоогдож байна.

            Шүүгдэгч Бын Аийг  өөрийн сайн найзын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж цэргийн албанаас хууль бусаар чөлөөлүүлэх боломжгүй бодит байдлыг нуух замаар хохирогчид итгэл үнэмшил төрүүлж, хүссэн ажлаа бүтээлгэхийн тулд өөрсдийн сайн дураар 1 500 000 төгрөгийг шилжүүлэн өгснийг өөрийн эзэмшил ашиглалтад бүрэн шилжүүлж, захиран зарцуулах эрхийг олж авснаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэн байна гэж үзлээ.

    Шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанаас өмнө 700 000 төгрөгийг хохирогчид төлсөн гэх ба хохирогчийн өмгөөлөгч энэ талаар хохирогчоос асуухад авсан гэж хүлээн зөвшөөрч байгаа нь хохирлын 700 000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэл болж байна.

    Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүнийхувийн байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийн 1 500 000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаагаар тогтоосугай.

          4.Шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

         5. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.А нь санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

           6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй  болохыг дурдсугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аээс 800 000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Бт олгосугай.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь хохирлын 800 000 төгрөгийг 4 сарын хугацаанд төлж барагдуулсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                


ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА