| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00551/И |
| Дугаар | 00536 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 00536
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1956 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 60 настай,эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Бугат сумын 3 дугаар баг, Хүүш хороо, 2 дугаар гудамж 64 тоотоод оршин суух Барт овогт Жигжидийн Чинбат /РД:ГБ56092711/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2016/00551/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Чинбат, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Чинбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие нь 1956 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 60 настай. Би Булган аймгийн Бугат суманд 1978-1994 он хүртэл кино механикчаар ажиллаж байсан юм. Тухайн үед ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал олдоогүй байна. Иймд дээрх онуудад улсад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Чинбат нь Булган аймгийн Бугат суманд 1978 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал кино механикчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн кино театрын даргын 1978 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ж.Чинбатыг ажилд томилсон тушаал, Ж.Чинбатад Социалист хөдөлмөрийн гавшгайч цол тэмдэг олгосон 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №27 дугаартай гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хамт ажиллаж байсан хүмүүсийн зураг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тухайн үед Ж.Чинбаттай хамт ажиллаж байсан гэрч Д.Цэрэннадмид, Г.Сэмжид нарын мэдүүлэгзэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Барт овогт Жигжидийн Чинбатыг Булган аймгийн Бугат суманд 1978 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал кино механикчаар нийт 16 /арван зургаан/ жил, 11 /арван нэгэн/ сар, 11 /хоног/ ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ