| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0110/Э |
| Дугаар | 118 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Аэд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.А 2019 оны 04 дүгээр сарын 06-наас 08-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сум, … дугаар багийн нутаг дэвсгэрт байсан уг багийн Засаг даргын тамгийн газрын эзэмшлийн 22 ширхэг трубаг хулгайлан 880.000 төгрөгийн буюу бага хэмжээгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт:“... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А: “...Би энэ ажилд 2017 онд орсон, намайг орохоос өмнө энэ төсөл хэрэгжиж байсан. Төслийн хүрээнд зорилтот өрхийн амжиргааг дэмжих ажлын хүрээнд хүлэмж барьж, ногоо тариалах зорилгоор Зүүнбаян багийн төвөөс зүүн урд зүгт 3 километр зайд байрлуулсан. Тэгээд уг нарийн ногооны хүлэмж рүү ус татах зорилгоор FХВ олон улсын төрийн бус байгууллагаас хөрөнгө гаргуулж багийн Засаг дарга Доншен ХХК-иас 9 метрийн урттай, 80-ын трубаг 1 ширхгийг 50.000 төгрөгөөр бодож 30 ширхэг трубаг 1 500 000 төгрөгөөр авсан гэж байсан. Тэгээд 2018 онд FХВ төсөл дууссан. Одоо үргэлжлээд явах гэж байгаа ...” гэв.
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Ашид билгүүн ХХК-ны 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ6/18-116 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...төслийн хүрээнд зорилтот өрхийн амжиргааг дэмжих ажлын хүрээнд хүлэмж барьж, ногоо тариалах зорилгоор Зүүнбаян багийн төвөөс зүүн урд зүгт 3 километр зайд байрлуулсан. Тэгээд уг нарийн ногооны хүлэмж рүү ус татах зорилгоор FХВ олон улсын төрийн бус байгууллагаас хөрөнгө гаргуулж багийн Засаг дарга .......-иас 9 метрийн урттай, 80-ын трубаг 1 ширхэгийг 50.000 төгрөгөөр бодож 30 ширхэг трубаг 1.500.000 төгрөгөөр авсан гэж байсан. Тэгээд 2018 онд FХВ олон улсын төрийн бус байгууллагын зорилтот бүлгийн 11 айлын төслийг дуусгаад хүлэмжээ өөрсдөө авсан. Тэгээд ус татаж байсан 30 ширхэг труба нь тэндээ үлдсэн байсан чинь 22 ширхэг трубаг нь 2019 оны 04 дүгээр сарын 06-наас 04 дүгээр сарын 08-ны өдрүүдийн хооронд хулгайд алдсаныг багийн хот тохилжилтын албаны хүмүүсээс мэдээд танай байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/
Гэрч Н.Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...анх Аээс трубануудыг авах үед надад “Чамд ачих машин байгаа юу, байвал миний трубанууд Зүүнбаянд байгаа” гэж хэлсэн. Тэгээд ачих машин сураглаж баахан гадуур явсан боловч олдоогүй. Тэгээд явж байтал миний хажуугаар урагшаа Дэнж рүү чиглэлтэй крантай ачааны автомашин зөрж өнгөрөхөөр нь дагаж очоод зогсоогоод уулзсан. Тухайн үед гадаа харанхуй байсан ба яг хэдэн сарын хэдний өдөр хэдэн цагийн үед гэдгийг нь одоо үнэхээр санахгүй байна. Тэгээд жолоочтой нь үнэ ханшаа тохирчихоод тэр оройноо Зүүнбаян луу явуулсан чинь маргааш өглөө нь ачиж авч ирээд манай хашаанд буулгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Гэрч Ж.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...уг ногооны талбайн усжуулалтыг Зүүнбаян багийн захирагч нь труба болон усны асуудлыг шийдэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2019 оны 04 дүгээр сард байх гэж санаад байна. Намайг гэртээ байхад танил А манай гэрт ирээд хоёулаа Зүүнбаян хамт явчихаад ирье гэж хэлэхээр нь зөвшөөрөөд хамт явсан. Харин яг хаашаа юунд явах гэж байгаа талаараа бол хэлээгүй. Зүгээр л явчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд бид 2 хамт Зүүнбаянгийн зүүн урагш явж хээр байх хэдэн трубануудыг харчихаад буцсан. Тэр үед А “аа байж байна” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/
Гэрч Ж.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А гэдэг хүнтэй уулзаад труба байгаа газрыг заалгуулж очсон ба яваад очтол 8 метрийн урттай тасдаад бэлдчихсэн 22 ширхэг трубанууд байсан. Тэрийг нь ачаад Сайншанд руу буюу И ахын хашаа руу очиж буулгасан...” гэсэн мэдүүлэг,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А 2019 оны 04 дүгээр сарын 06-наас 08-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байсан уг багийн Засаг даргын тамгийн газрын эзэмшлийн 22 ширхэг трубаг хулгайлан 880.000 төгрөгийн буюу бага хэмжээгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан Ашид билгүүн ХХК-ны 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ6/18-116 дугаартай хохирлын үнэлгээ, хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...ус татаж байсан 30 ширхэг труба нь тэндээ үлдсэн байсан чинь 22 ширхэг трубаг нь 2019 оны 04 дүгээр сарын 06-наас 04 дүгээр сарын 08-ны өдрүүдийн хооронд хулгайд алдсаныг багийн хот тохилжилтын албаны хүмүүсээс мэдсэн... А нь манай байгууллагад 800 000 төгрөгийг төлж багийн Засаг даргын дансанд хийсэн байсныг буцаан гаргаж манай багийн няравын дансанд хийлгүүлсэн, одоо энэ мөнгө няравын дансанд байгаа, үлдэгдэл 80 000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн болохоор төлчих байх гэж бодож байна, энэ жил зорилтот бүлэгт зориулж ногоо тарих зорилгоор төслийн байгууллага хүлэмжээ ажиллуулна гэсэн болохоор Засаг дарга “Доншин” ХХК-аас труба худалдан авахаар тохирсон байгаа тул энэ мөнгөөр трубагаа худалдан авна...ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Иын “...анх Аээс трубануудыг авах үед надад “Чамд ачих машин байгаа юу, байвал миний трубанууд Зүүнбаянд байгаа” гэж хэлсэн...Тэгээд жолоочтой нь үнэ ханшаа тохирчихоод тэр оройноо Зүүнбаян луу явуулсан чинь маргааш өглөө нь ачиж авч ирээд манай хашаанд буулгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Ж.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...уг ногооны талбайн усжуулалтыг Зүүнбаян багийн захирагч нь труба болон усны асуудлыг шийдэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Бийн “...2019 оны 04 дүгээр сард байх гэж санаад байна. Намайг гэртээ байхад танил А манай гэрт ирээд хоёулаа Зүүнбаян хамт явчихаад ирье гэж хэлэхээр нь зөвшөөрөөд хамт явсан. Харин яг хаашаа юунд явах гэж байгаа талаараа бол хэлээгүй. Зүгээр л явчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд бид 2 хамт Зүүнбаянгийн зүүн урагш явж хээр байх хэдэн трубануудыг харчихаад буцсан. Тэр үед А “аа байж байна” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Уын “...А гэдэг хүнтэй уулзаад труба байгаа газрыг заалгуулж очсон ба яваад очтол 8 метрийн урттай тасдаад бэлдчихсэн 22 ширхэг трубанууд байсан. Тэрийг нь ачаад Сайншанд руу буюу И ахын хашаа руу очиж буулгасан...” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.А нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашиг олох зорилгоор 22 трубаг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан нь тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Бын Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй болно.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, түүний хувийн байдал, нас, эрүүл мэнд, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А нь хохирлоос 800 000 төгрөг төлсөн болохоо мэдүүлснийг хохирогчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч маргаагүй, төлбөрөөс 80 000 төгрөг дутуу болохыг талууд мэдүүлж байх тул хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бын Аийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч .Аэд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аээс 80 000 төгрөг гаргуулж Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Засаг даргын тамгын газарт олгосугай.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА