| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 104/2016/0273/И |
| Дугаар | 385 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, *******, тоотод оршин суух овгийн ын /РД:/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүргийн *******, тоотод байрлах “” ХХК-нд холбогдох Түрээсийн гэрээний үүргийн биелэлт 24.720.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “” ХХК нь манай талд хүсэлт тавьсаны дагуу тухайн компанийн үйл ажиллагааг дампууруулахгүй байх үүднээс манай тал түрээсийн гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн Налайх дүүрэг *******, тоотод байрлах 1033м.кв дулаан гражийг 6 сарын хугацаатайгаар, сарын 6.000.000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцож “түрээсийн гэрээ” байгуулж түрээслүүлсэн. Тухайн компани нь эхний 2 сарын түрээсийн төлбөрийг хэл ам болж байж төлсөн ба үлдсэн 4 сарын төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Энэ хугацаанд тухайн компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан гэгч нь гэрээг батлуулах нэрийдлээр авч явж алга болсон /дараа нь уг гэрээг бид ын ээс олж авсан/. Захирал нь “одоо хүн мөнгө өгөх гэж байна, компаниа зарах гэж байна... гэх мэтээр шалтаг тоочиж янз бүрийн хүмүүстэй уулзуулж байсан...Иймд “” ХХК-ийн гэрээний дагуу төлөх ёстой 4 сарын төлбөр болох 24.000.000 төгрөг, гэрээний 3.2-т заасны дагуу төлөх ёстой алданги болох 720.000, нийт 24.720.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.******* 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “” ХХК-ийн хүсэлтээр 6 сарын хугацаатай, сарын 6.000.000 сая төгрөгөөр граж түрээслүүлэхээр гэрээ байгуулсан байгаа. Гэвч “ ХХК нь сүүлийн 4 сарын төлбөрөө төлөөгүй. Хариуцагчийн буруугаас Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж чадаагүй. Хариуцагч түрээсийн төлбөрөө төлөхгүй яваад байсан. Түрээсийн төлбөрийн асуудлаа яаж төлөх вэ? гэж ярилцан төлөх боломжгүйгээс төлбөрийг өөр байдлаар тооцон хийхээр тохиролцож байсан ч асуудал байгаа. өөрөө граж хүлээлгэж өгөхөд бэлэн байна гэж хэлсэн ч өнөөдрийг хүртэл гражийг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Бид гэрээний дагуу 24.720.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч “” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.*******тай байгуулсан гэрээ маань түрээсийн гэрээ байгаа юм. Гражийг зориулалтын дагуу ашигласан. Бид нарын гражид тавьж байгаа машинууд гадаа өвөлжих боломжтой. Гэхдээ Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасны дагуу бид дулаан байр хэрэгтэй байсан болохоор тухайн гражийг түрээслэхээр болсон. Мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-д “эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлогыг тухайн эрхийн үр шим гэнэ” гэж заасны дагуу эсрэг талын олж байгаа мөнгөн дүн маань бидэнд үр шимийг хүртээх ёстой байгаа. Бид дулааны үр шимийг хүртэх зорилготой байсан гэж үзэж байна. Түрээсийн гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан байгаа. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэстэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч “” ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн биелэлт 24.720.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч “” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргана.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түрээсийн гэрээ байгуулсан тул хариуцагч төлбөр төлөх үүрэгтэй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус учир төлбөр төлөх үндэслэлгүй гэж тус тус тайлбарладаг.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан, гэрээнд /хх-4,8/ Ж., Г. нар гарын үсэг зурж, “” ХХК-ийн захирал М., иргэн Б.******* нар баталж компаний тамга дарагдсан хэдий ч тэдний хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Тэдний хооронд гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүссэн гэх үндэслэлгүй.
Б.******* нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу “” ХХК-аас түрээсийн гэрээний үүргийн биелэлт 24.720.000 төгрөг шаардах эрхгүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь үндэслэлтэй, нэхэмжлэгч тал энэхүү тайлбарыг нотлох баримтаар няцааж чадаагүй.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Б.******* нь “” ХХК-ийн эзэмшилд Налайх дүүрэг *******, тоотод байрлах 1033м.кв дулаан гражийг 6 сарын хугацаатайгаар, сарын 6.000.000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцож, эд хөрөнгийг шилжүүлсэн, “” ХХК нь зарим төлбөрийг төлсөн боловч тэд дээрхи түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, 318.4-д энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заасан. Талууд 2207003688 дугаар бүхий гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь түрээслэхээр тохирсон байх тул улсын бүртгэлд заавал бүртгүүлэх энэ зохицуулалтыг зайлшгүй биелүүлсэн байх шаардлагатай гэж үзнэ.
Талууд дээрхи хуулийн заалтыг зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байх тул тэдний хооронд хийгдсэн 2207003688 дугаар бүхий гэрчилгээтэй /хх-6/ үл хөдлөх хөрөнгийг түрээслэхээр хэлэлцсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзлээ.
Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрхи хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:
492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгөө шаардах эрх нь энэхүү зохицуулалтаар буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх үндэслэлээр үүсэж байгаа болно.
“” ХХК нь Б.*******ын 1033м.кв гражийг тодорхой хугацаанд ашиглаж хэрэглэсэн, хариуцагч тал үүнийг нотлох баримтаар бүрэн няцаагаагүй байх тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж төлбөрийн 18.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулав.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа “” ХХК-г 2015 оны 10 сарын 26-ны өдрөөс 2016 оны 03 сарын 27-ны өдрийг буюу энэ сарын сүүлч хүртэл автобусаа тавьж ашигласан гэж тайлбарлаж байгааг харгалзан 2016 оны 03 сарын 27-ны өдрөөс 2016 оны 04 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн гражийг хариуцагч хэрэглэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй, энэ хугацааны нэхэмжлэгчийн шаардсан төлбөр болох 6 000.000 төгрөгийг, мөн талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тул тэдний энэхүү гэрээгээр тохирсон, гаргуулахаар шаардаж буй алданги 720.000 төгрөгийг тус тус хангах боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаас нийт 6.720.000 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.
Нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281.550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, “” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэмжээний улсын тэмдэгтийн хураамж болох 247.950 /хоёр зуун дөчин долоо мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “” ХХК-аас 18.000.000 /арван найман сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* овгийн *******гийн *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.720.000 /зургаан сая долоон зуун хорин мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281.550 /хоёр зуун наян нэгэн мянга таван зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-аас 247.950 /хоёр зуун дөчин долоо мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ