Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Гд холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Г

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багийн "Өнгөт” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... ... улсын дугаартай “Истима” маркийн автомашиныг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг, мөн дүрмийн 13 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад Тхарыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч В.Жийг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож Б.Г нь “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих“ гэмт хэргийг “согтуурсан үедээ”, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”, “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “…2018 оны 12 дугаар сарын 13-ны орой манай найз Д очсон байсан. Цайны сүүтэй буцаая гээд тугалаа хаших гээд дийлээгүй. Тэгэхээр нь би Э рүү утсаар, би очоод авъя, чи тугал хашаад өг гэж хэлэхэд тэгье бид нар эндээс хүрээд очъё гэж хэлсэн. Төд удалгүй  машинтай Ж, Г, А, У нар ирсэн. Тугалаа хашчихаад өглөө бэлдсэн буузаа хийж өгсөн. Бууз хийж байх хооронд тэр хэд пиво уугаад байсан. Э Д хоёр бууз чимхэж би бусад ажлаа хийсэн. Э надад нэг аягатай пиво хийж өгөхөөр нь би завгүй байна гэж хэлсэн. Хоолоо гаргасаны дараа жоохон аяганд хөөсөрсөн пиво хийж өгөхөөр нь уусан. Гэхдээ бууз гарснаас хойш 15 минут үргэлжилсэн байх гэж бодож байна.  Э үлдэхээр нь энэ хүмүүс хаашаа явж байгаа юм гэхэд сум явж байгаа гэж хэлсэн. Тэд нарыг явсаны дараа би үхрийн толгой шулаад 22 цагийн алдад тэр хэд ирсэн. Орж ирээд архи, пиво ууцгаагаад байсан. Би таних мэдэхгүй хүмүүст элдэв шаардлага тавих хэрэггүй байх гэж бодоод дуугай байсан. А гэх хүү архи өгөхөөр нь эгч нь архи ууж чадахгүй, ходоод муу гэж хэлээд буцаагаад өгсөн. Дараа нь Э пиво өгөхөөр нь уухгүй гэхэд чи дандаа хямсагнаж байдаг, ирсэн хүмүүсийг хүндлэхгүй гэхээр нь уусан. Энэ хугацаанд ууж байсан архи пиво нь дууссан байх. Д надад зориулж шүлэг уншиж өгөхөд Г найз руу маань агсараад цохих гээд байсан. Би айгаад явцгаа гэхэд гарцгаасан. Д бид хоёр гэртээ үлдээд байж байтал эргэж орж ирээд Г түлхүүрээ нуучихсан байна, олдохгүй байна гэж хэлсэн. Ах нь намайг толгой мөлжөөд сууж байхад Жт чи архийг нь эсвэл пивыг нь уу, дэндүү их согтоод байна гэж хэлсэн. Тэгэхэд би үхсэн ч яадаг юм, ууна гээд байсан. У гэдэг хүүхэн Аад чи машины түлхүүр авсан биз дээ гээд олон удаа шаардлага тавьсан. Тэр үед А аваагүй гэж хэлсэн, хүмүүс гарч хайгаад байх шиг байсан. А надад түлхүүр байхгүй гээд бүх зүйлээ үзүүлэхэд байгаагүй. У согтуу хүнийг дэвэргэх зүйл хийгээд байсныг би хараад суусан. Цаанаас нь Ж ирээд чи муу миний ахын түлхүүрийг авсан биз дээ гээд шанаан тус газар нь цохьсон, тэгэхээр нь би гүйж очоод миний дүү битгий зодолдоорой, манай гэр жоохон гэхэд зөрүүлээд А зодолдож, усны саванд байсан усыг асгаж, бурхан тахилыг маань нураагаад гарсан. Ж эргэж орж ирсэнээ утас хаана байна, хулгайчаа гэж загнахаар нь би аваагүй, надад хоёр утас байгаа, чиний утас байгаа л байлгүй, хүн аваагүй байх гэж хэлэхэд гэрийн унинаас бариад агсараад байсан. Тэр хугацаанд хамраас нь зай завсаргүй цус гоожоод байхад шудраад цустай гараараа унинд арчаад байсан.  Тэгэхээр нь чи наад гэр орон цус болгоод байна гээд гараас нь татахад тас зуурчихаад байгаад байсан, зодолдоход нь гэрийн маань ихэнх юм цус болсон байсан. Нэлээд байж байгаад гараад явсан. Тэр хооронд А хүргээд өг гэхээр нь хойд хаалга байхгүй, эрсдэлтэй гээд суугаад байсан чинь хүргээд өг гээд шаардаад байхаар нь энэ хүмүүсийг эрт явуулъя гэж бодоод хүргэж өгье гэж хэлээд босоод түрүүлж очоод жолооч талынхаа хаалгыг онгойлгож суудлаа урагшлуулаад У эхэлж ороод суудлаа урагшлуулаад А ороод хойд талын суудал дээр суусан. Жийг оруулах гэтэл суудлын засвараар нумарчихаад хөлөө жийгээд орохгүй байхаар нь чи суувал суу гэж хэлээд хөлнөөс нь дээшээ татаад  байсан. Э бид хоёр дийлэхгүй байхаар нь чи ер нь буу гэж хэлэхэд за тэгвэл буулаа гээд зүгээр босож ирээд машин руугаа очлоо гэж хэлсэн. Би араас нь харж байхад машиныхаа урд хамрыг тойроод баруун гар тал руугаа эргэсэн. Тэгэхээр нь би машиндаа суучихлаа гэж бодоод та хоёрыг хүргээд өгье, Ж ахынхаа машинд унтаж байгаад сэргээд явах байлгүй гэж хэлчихээд алгуур зөөлөн хөдөлсөн. Би хоёр стакан пивонд согтоогүй. Би төв замаас баруун гар тал руугаа эргэх гэтэл гэнэт миний машины хажуугаас гарч ирээд мөргөсөн. Тормоз дарвал дарчих байх гэж бодоод зүүн гар тал руугаа сандраад эргүүлсэн. Буугаад харахад хагас дээшээ харсан байдалтай төв замын хажууд баруун хойшоо хараад хэвтэж байсан. Хоёр залуу очоод сугадаад гэр лүү оруулсан. 10-аад минутын дараа хамраас нь их цус гараад байсан, гэхдээ өмнө нь зодолдоход хамраас нь цус гараад байсан. Г орж ирээд юу болсон юм гэхээр нь болсон явдлын талаар хэлсэн. Тэр үед намайг болон Эийг 2-3 удаа цохих гээд байсан. Эмнэлэг, цагдаа дуудая гэтэл цагдаа дуудаад хэрэггүй, эр хүмүүсийн зодоон байж л байдаг гээд байсан. Тэр үед Ж хөдөлж өнхрөөд байсан. Тэр үед А энэ гайгүй юм байна, эмнэлэг дуудаад ч яахав хэдүүлээ харьцгаая гээд машины түлхүүрийг гаргаж ирсэн. Тэгэхээр нь би аваар осолд орсон хүнийг аваад гэр лүүгээ явж болохгүй, эмнэлэг цагдаа дуудна гэхэд Г хэрэггүй эмнэлэг дуудахаар цагдаа хүрээд ирнэ гэж хэлсэн ч би эмнэлэг рүү дуудлага өгсөн. Эмнэлэг ч удаагүй ирээд А, У хоёр хамт явсан. Бид нар араас нь эмнэлэг дээр очтол унтчихлаа та нар явцгаа гэж хэлсэн. Өглөө нь 7 цагийн үед эмнэлгээс ярихаар нь хонь малаа эргүүлчихээд суман дээр очиход ах нь ирээд Чойр луу аваад явсан гэж хэлсэн. Тэгээд байж байтал хойноос машин нь гараад ирэхээр нь очоод Г гэх дүүд нь болсон зүйлийн талаар хэлэхэд араас нь Г, А нар нэлээн согтуу та зүгээр яв бид нар араа даана, харин бид нар зодоогүй шүү гэж хэлэхээр нь чи зодсон нь үнэн биз дээ, гэр орон нэл цус болгосон. Үнэн юм үнэнээрээ байх ёстой гэж хэлээд салсан. Э болон би ганцаараа байдаг болохоор тэнгэр муухайрах, оторт явахад цуг явдаг байсан. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хоёулаа Жийг очиж эргэе гээд явсан. Очиход нэг дэх өдөр гарна гээд байж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр намайг баривчилсан. Айраг сумын цагдаагийн хэсэг дээр байж байтал О гэх хүн ирээд та мөнгө өгөх юм уу, бид хүнээ эмнэлгээр явна гэхээр нь би давсагны хагарал миний буруугаас болсон. Үүнийг би хүлээн зөвшөөрнө. Харин тархи толгойг нь би мэдэхгүй шүү гэхэд тиймээ тийм би Ааас мөнгө авсан гэж хэлсэн. Ээж нь хүртэл над руу утсаар яриад мөнгө нэхсэн. Дараа нь хэдэн төгрөг хэрэгтэй юм гэхэд 5 сая төгрөгийн хохирол гарсан гэхээр нь би талыг нь төлөх юм байна гэж бодоод хүнээс мөнгө зээлээд Г гэх хүний дансанд 1 500 000 төгрөг хийлгүүлсэн. Энэ мөнгөөр харааны шил хийлгээд ирсэн юм шиг байна лээ …” гэв.

          Шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад нэг удаа пиво хийж өгөхөөр нь би тэрийг нь уучихсан ...Ж гэнэт машины баруун урд тал буюу гэрэлний хажуу талаас гүйж гарч ирээд мөргүүлсэн. Тэр үед түс хийх чимээ гарсан. Тэгэхээр нь би сандраад машинаа зүүн гар тал руу дараад цааш явж машинаа эргүүлээд гэрэлд хартал Ж дээр очиход хамарнаас нь цус гарчихсан амьсгаадсан шинжтэй байж байсан ...би өдий наслахдаа огт жолооны үнэмлэх авч байгаагүй ...би малаа ганцаараа хариулдаг ер нь бүх зүйлээ ганцаараа хийдэг учраас ус авахаас эхлүүлээд хүндрэл их гардаг учраас машин унах шаардлагатай байдаг. Харин би хөдөө гэрийнхээ ойр орчимд унадаг болохоос биш огт төв суурин газар луу ордоггүй...” гэсэн мэдүүлэг /хх-184-186-дугаар хуудас/
    Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 8-12 дугаар хуудас/

          Хохирогч В.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г эгч ...пиво ууж байгаа харагдсан... Г эгчээр гэр лүүгээ хүргүүлэхээр болсон ...Г эгч бид хэд явах гээд Г эгчийн Истима маркийн машин луу урд хаалгаар эхлээд У, А 2 орсон байсан. Харин би араас нь орох"гэтэл нэг юманд тээглээд орж чадахгүй байсан. Тэгсэн Г эгч “Машины юм эвдчихлээ” гээд буулгасан ...ахынхаа машинд орж унтлаа гээд цаашаа алхсан ба нэг харахад өөдөөс машины хурц гэрэл тусаад ороод ирсэн ба намайг дайраад гарчихсан... нэг ухаан ороод хартал .... сумын эмнэлэгт сэрсэн ба гэдэс хэвлийгээр өвдөөд юм ярьж чадахгүй байсан ...би машинд дайруулсаны улмаас миний давсаг задарсан, толгойн хэсгийн дагз орчимд цөмөрсөн хугаралтай гэсэн хүнд гэмтлүүд учирсан ...намайг Чойрын эмнэлэгт хэвтэж байхад манай төрсөн дүү О-ийн нөхөр Г гэдэг хүний ... гэсэн данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн байсан... гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 18-19 дүгээр хуудас /

    2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5 дугаартай: “...В.Жийн биед давсагны гэмтлийн гаралтай задрал, дагз, хэвлийд шарх, хэвлийн гялтангийн үрэвсэл ...дээрх гэмтэл нь учирах үедээ амь насанд аюултай гэмтэл учир хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83 дугаар хуудас/

    2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02/0166 дугаартай: “...В.Жийн биед 2018 оны 12 дугаар сарын 13-нд гэмтлийн гаралтай давсагны задрал, хэвлийн хөндийн цус алдалт, дагзны шарх, зүүн нүдний цус хуралт ...зүүн суга... зүүн өвдөгний зулгаралт ...гэмтлүүд учирсан байна ...давсагны задрал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл нь ...хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99-101 дүгээр хуудас/

           Зам тээврийн ослын талаар тогтоосон 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн: "...Жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/

          2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн: “...Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглноно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд”-ийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад Трахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна ...зам тээврийн осол гарахад ...Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг ...зөрчсөн байна ...В.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 232 дугаар хуудас/

           Гэрч С.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 сарын 13-ны ...сэрүүн нэртэй 2.5 литрийн пивыг оруулж ирээд ...Т эгч...бүгд уусан ...Т эгч одоо та хэд харьж амарцгаа би хүргээд өгье гээд Ж, А бид 3 гарсан ...Т машиндаа суугаад Ганаа энд байна ш дээ гэсэн. Тэгээд Т эгчийн машины хойд талын хаалганууд нээгддэггүй учир жолооч талын суудлыг арагш болгож байгаад А бид хоёр хойд талын суудал дээр суусан. Харин Ж орох гэж байгаад суудлын бүсний түгжээнд тээглэсэн. Тэгээд бид хоёр наад талаас нь татсан чинь Т эгч наад суудлын бүсний түгжээг нь эвдлээ гээд Жийг цаанаас нь татаад буулгачихсан. Тэгсэн чинь Ж машиндаа очиж унтлаа гэж хэлээд машины цаагуур орох шиг болсон. Харин Т эгч машиндаа суугаад хөдөлсөн /хурдан л явах шиг болсон/ тэгээд 50 м орчим л явсан байх гэнэт Ж урдуур хашхираад л ороод ирсэн. Т эгч чигээрээ явсан. Тэгээд буцаж эргэхэд машины гэрэлд Ж дээшээ хараад хэвтэж байгаа харагдсан ...Т эгч тормос гишгээгүй хаазаа гишгээд жолоогоо хальт баруун тийш эргүүлэх шиг болсон...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 26-27 дугаар хуудас/

           Гэрч Д.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...хагалгаа хийж хэвлийг шалгахад хэвлийн хөндийд нэлээд их хэмжээний цусархаг шингэнтэй, давсагны ар хана урагдсан шархтай байсан учир цусархаг шингэнийг соруулсан давсагны ар ханыг оёж арга хэмжээг авч ажилласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас /

           Гэрч Л.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2018 оны 12 дугаар сарын 13-нд ...эмэгтэйчүүд пиво ууцгаасан ...Т эгч халамцуу байсан ...Т нь...Жийн дээгүүр дугуйгаараа гарчих шиг л болсон ...Т эгч би шүргээд л машиныхаа жолоог баруун тийш дарсан яасан айхтар хүүхэд вэ гээд над руу уурласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

           Гэрч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Гын гэрт байж байсан юм. Тэгсэн гаднаас Жийн дээгүүр машинтайгаа гарчихлаа гээд түүнийг А, У 2 хажуу талаас нь түшээд ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45-47 дугаар хуудас/

           Гэрч З.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2018 оны 12 дугаар сарын 13-нд ...Г эхлээд уухгүй гэж байснаа нэг аяга ууж байгаа харагдсан ...манай найз дахин нэг аяга пиво уусан ...”3а за тэгье явцгаая” гэж хэлээд бүгд гараад явсан ...гэрээс гараад бие засах гээд явж байхад тэд нар манай найзын машин луу сууцгааж байгаа харагдсан. Тэгсэн манай найз “Чи суувал суугаач дээ яах гээд байгаа юм бэ хурдан суугаач” гээд загнаад байгаа нь сонсогдсон. Тэгээд бие засчихаад эргээд явж байтал гэрийн хажууд зогсож байсан машины тэр хавь руу нэг хүн явган явж байгаа нь бүдэг харагдсан. Тэгэхээр нь би нэг нь явахгүй үлдэж байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл тэрэнтэй зэрэгцээд манай найз ч гэсэн гэрлээ асаагаад зугуухан хөдөлж эхэлсэн ...Тэгээд хөдлөөд нөгөө машины урдуур явтал гэнэтхэн машины гэрэл огцом хөдлөөд түс тас хийх чимээ гараад машин зогстол нөгөө мөргүүлдэг залуу дээшээ хараад уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 163-166 дугаар хуудас /

     Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

     Шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ....... сумын .... дугаар багийн ...... гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... ... улсын дугаартай “Истима” маркийн автомашиныг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг, мөн дүрмийн 13 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад Тхарыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч В.Жийг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож Б.Г нь “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих“ гэмт хэргийг “согтуурсан үедээ”, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”, “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан: шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...надад нэг удаа пиво хийж өгөхөөр нь би тэрийг нь уучихсан ...Ж гэнэт машины баруун урд тал буюу гэрэлний хажуу талаас гүйж гарч ирээд мөргүүлсэн. Тэр үед түс хийх чимээ гарсан. Тэгэхээр нь би сандраад машинаа зүүн гар тал руу дараад цааш явж машинаа эргүүлээд гэрэлд хартал Ж дээр очиход хамарнаас нь цус гарчихсан амьсгаадсан шинжтэй байж байсан ...би өдий наслахдаа огт жолооны үнэмлэх авч байгаагүй ...би малаа ганцаараа хариулдаг ер нь бүх зүйлээ ганцаараа хийдэг учраас ус авахаас эхлүүлээд хүндрэл их гардаг учраас машин унах шаардлагатай байдаг. Харин би хөдөө гэрийнхээ ойр орчимд унадаг болохоос биш огт төв суурин газар луу ордоггүй...” гэсэн мэдүүлэг,хохирогч В.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г эгч ...пиво ууж байгаа харагдсан... Г эгчээр гэр лүүгээ хүргүүлэхээр болсон ...Г эгч бид хэд явах гээд Г эгчийн Истима маркийн машин луу урд хаалгаар эхлээд У. А 2 орсон байсан. Харин би араас нь орох гэтэл нэг юманд тээглээд орж чадахгүй байсан. Тэгсэн Г эгч “Машины юм эвдчихлээ” гээд буулгасан ...ахынхаа машинд орж унтлаа гээд цаашаа алхсан ба нэг харахад өөдөөс машины хурц гэрэл тусаад ороод ирсэн ба намайг дайраад гарчихсан... нэг ухаан ороод хартал Даланжаргалан сумын эмнэлэгт сэрсэн ба гэдэс хэвлийгээр өвдөөд юм ярьж чадахгүй байсан ...би машинд дайруулсаны улмаас миний давсаг задарсан, толгойн хэсгийн дагз орчимд цөмөрсөн хугаралтай гэсэн хүнд гэмтлүүд учирсан ...намайг Чойрын эмнэлэгт хэвтэж байхад манай төрсөн дүү О-ийн нөхөр Г гэдэг хүний ... гэсэн данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн байсан... гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2018 оны 12 дугаар сарын 13-нд ...эмэгтэйчүүд пиво ууцгаасан ...Т эгч халамцуу байсан...Т нь...Жийн дээгүүр дугуйгаараа гарчих шиг л болсон ...Т эгч би шүргээд л машиныхаа жолоог баруун тийш дарсан яасан айхтар хүүхэд вэ гээд над руу уурласан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Гын гэрт байж байсан юм. Тэгсэн гаднаас Жийн дээгүүр машинтайгаа гарчихлаа гээд түүнийг А, У 2 хажуу талаас нь түшээд ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч З.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2018 оны 12 дугаар сарын 13-нд ...Г эхлээд уухгүй гэж байснаа нэг аяга ууж байгаа харагдсан ...манай найз дахин нэг аяга пиво уусан ...”3а за тэгье явцгаая” гэж хэлээд бүгд гараад явсан ...гэрээс гараад бие засах гээд явж байхад тэд нар манай найзын машин луу сууцгааж байгаа харагдсан. Тэгсэн манай найз “Чи суувал суугаач дээ яах гээд байгаа юм бэ хурдан суугаач” гээд загнаад байгаа нь сонсогдсон. Тэгээд бие засчихаад эргээд явж байтал гэрийн хажууд зогсож байсан машины тэр хавь руу нэг хүн явган явж байгаа нь бүдэг харагдсан. Тэгэхээр нь би нэг нь явахгүй үлдэж байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл тэрэнтэй зэрэгцээд манай найз ч гэсэн гэрлээ асаагаад зугуухан хөдөлж эхэлсэн ...Тэгээд хөдлөөд нөгөө машины урдуур явтал гэнэтхэн машины гэрэл огцом хөдлөөд түс тас хийх чимээ гараад машин зогстол нөгөө мөргүүлдэг залуу дээшээ хараад уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг, Зам тээврийн ослын талаар тогтоосон 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн: "...Жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,  2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн: “...Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглноно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд”-ийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад Трахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна ...зам тээврийн осол гарахад ...Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг ...зөрчсөн байна ...В.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5 дугаартай: “...В.Жийн биед давсагны гэмтлийн гаралтай задрал, дагз, хэвлийд шарх, хэвлийн гялтангийн үрэвсэл ...дээрх гэмтэл нь учирах үедээ амь насанд аюултай гэмтэл учир хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02/0166 дугаартай: “...В.Жийн биед 2018 оны 12 дугаар сарын 13-нд гэмтлийн гаралтай давсагны задрал, хэвлийн хөндийн цус алдалт, дагзны шарх, зүүн нүдний цус хуралт ...зүүн суга... зүүн өвдөгний зулгаралт ...гэмтлүүд учирсан байна ...давсагны задрал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл нь ...хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

    Шүүгдэгч Б.Г нь гэм буруугийн талаар маргаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөрүүтэй болон эргэлзээтэй гэх нотлох баримт гараагүй тул дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ач холбогдолтой гэж үнэлсэн болно.

            Иймд Шүүгдэгч Бын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглноно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд”-ийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад Трахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

    Шүүгдэгч Б.Г нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хүний эрүүл мэндэд учирсан эд материалын хохирлыг нөхөн төлсөн, түүний нас, эрүүл мэнд, хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

    Хавтаст хэргийн 52-72 дугаарт хохирогчийн эм тарианы болон замын зардлын 622 500 төгрөгний баримт авагдсан ба шүүгдэгчээс 1 500 000 төгрөг өгсөн гэснийг хохирогч хүлээн авсан болохоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, энэ талаар маргаан гараагүй болно.

           Хавтаст хэргийн 14-р хуудаст хохирогч В.Ж хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...5 000 000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн байх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн ...... ... улсын дугаартай Тоёота Истима маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/04 дугаартай тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч Н.Оргилболдод олгохоор шийдвэрлэлээ.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт ...... ... улсын дугаартай Тоёота Истима маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/04 дугаартай тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч Н.О-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч В.Ж нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
 

 


                                   ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА