| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/28525/И |
| Дугаар | 210/МА2025/02148 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/02148
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/13771 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 39,298,970 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 39,298,970 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... өмнө нь шүүхээр хөдөлмөрийн маргаан шийдвэрлэгдэх үед цалин хөлс нэхэмжлэх эрх нь нээлттэй байсан тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүхийн харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02353 дугаар шийдвэрээр *******ын гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5/151 дугаартай тушаал нь үндэслэлгүй, сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч *******г *******ын Хэрэглэгч үйлчилгээний газрын ахлах ачаа шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2025/00993 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон, шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 39,298,970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4.1. Нэхэмжлэгч нь ... Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 39,298,970 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ түүнийг ажилд эгүүлэн тогтоосон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02353 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулна гэж тайлбарласан.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтын агуулга нь ажил олгогчийн буруугаас ажилтны хөдөлмөрлөх үндсэн эрхийг зөрчсөн тохиолдолд түүний үр дагавар буюу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахад чиглэнэ.
Тодруулбал, ажил олгогч нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалж хууль зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр гаргаж, тухайн шийдвэр нь эрх зүйн хувьд алдаатай байсныг эрх бүхий этгээд тогтоосон бол ажил олгогч ажилтны хөдөлмөрлөх үндсэн эрхийг зөрчсөн буруутай гэж нэг талаас эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, нөгөө талаас ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй нь ажил олгогчоос шалтгаалсан хүндэтгэн үзэх нөхцөл байдал тул түүний эдийн засгийн алдагдлыг нөхөн төлөх олговор олгох үндэслэл болно.
4.3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02353 дугаар шийдвэрээр *******ын гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5/151 дугаартай тушаал нь үндэслэлгүй, сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч *******г *******ын Хэрэглэгч үйлчилгээний газрын ахлах ачаа шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсний үр дагавар буюу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.2.3-т заасан журмын дагуу ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах үндэслэлд хамаарна. Шүүхийн харьяалал зөрчсөн талаар гомдлыг хангахгүй.
4.4. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах хэсгийн буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалснаас үүсэх олговор шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаал гарсан үеэс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8 дахь хэсэгт заасан журмын дагуу тоологдох бол 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойших буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх олговор шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэл тоологдоно.
4.5. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны олговор шаардсан хэсгийн буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалснаас үүсэх олговор шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8 дахь хэсэгт заасан журмын дагуу Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн хугацаанд тоолох тул нэхэмжлэгчийг уг хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны хугацаанд хамаарах дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8 дахь хэсэгт нийцнэ.
4.6. Нэхэмжлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардсан шаардлага нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байх тул дээрх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор шаардах эрхтэй.
4.7. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрын хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т заасны дагуу нэхэмжлэгчид бүтэн олгогдсон сүүлийн 3 сарын цалин хөлсөөр буюу 2024 оны 05 дугаар сарын цалин хөлс 2,609,550 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын цалин хөлс 2,563,721 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын цалин хөлс 2,609,500 төгрөг, нийт 7,782,771 төгрөгөөс тооцоход нэг сарын дундаж цалин хөлс нь 2,594,257 төгрөг, нэг өдөрт ногдох цалин хөлс нь 122,058 төгрөгөөр тооцно.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02353 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх нийт ажлын 123 өдөр /122,058 х 123=15,013,134 /-өөр тооцоход ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээ нь 15,013,134 төгрөг болж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт уг хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулав.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02353 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгасан өөрчлөлт оруулна.
5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/13771 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,013,134 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 24,285,836 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтын ... 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх ... гэснийг ... 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх ... гэж,
3 дахь заалтын ... 354,444.85 ... гэснийг ... 233,015 ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,445 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Б.УУГАНБАЯР