Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 401

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/-ийн

Хариуцагч: *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн /РД: /-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие О.тэй 2011 онд анх танилцаж, 2012 оноос хамт амьдарч байгаад -ний өдөр хүү ыг төрүүлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй ч аавынх нь нэрээр хүүгээ овоглосон. Хүүхэд төрснөөс хойш О. нь рс тоглоомонд донтон зан ааш нь хувирч тусдаа амьдрах болсон. Иймд хүү ын эцэг О.гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч О. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.*******тай 2011 онд анх танилцсан. 2012 оноос хамт амьдарч байгаад 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс бид тусдаа амьдрах болсон. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хүү миний хүү мөн гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.гээс -ний өдөр төрсөн хүү Н.т хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О. нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.

Б.*******, О. нар анх 2011 онд танилцаж, 2012 оноос хамтран амьдарч тэдний дундаас -ний өдөр хүү Н. төрсөн болох нь зохигчдын тайлбар, “Амь-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт, -ний өдөр төрсөн Н.ын улсын бүртгэлийн Г-721 дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэргээр нотлогдож байна. 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь тусдаа амьдардаг, зохигчид гэрлэлтээ батлуулаагүй, -ний өдөр төрсөн нь хариуцагчийн төрсөн хүүхэд ба О.гээр овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн, тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг О.гээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж хүү Н.ыг  тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1822 дугаар тодорхойлолт, Б.*******гийн иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, “Амь-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт, -ний өдөр төрсөн Н.ын улсын бүртгэлийн Г-721 дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянаж шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул уг нэхэмжлэл нь  хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч О.гээс  хүүхдийн тэтгэлэг гаргасантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс ногдох улсын тэмдэгтийн хураамж 31.248  төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

******* улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг ******* овгийн *******гийн гээс хүүхдийн тэтгэлэгийг сар бүр гаргуулж, -ний өдөр төрсөн ыг 11 нас хүртэл хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд О.гээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч О.гээс улсын тэмдэгтийн хураамжид 31.248  /гучин нэг мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.НАРМАНДАХ