Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 402

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо 56 дугаар байрны 16 тоотод оршин суух, Чонос овгийн Боовойн Тунгалагцэцэг /РД:УЕ75081866/-ийн

Хариуцагч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо Хар бургастай 1-5 тоотод оршин суух, Шомбой овгийн Дунайн Энхбаатар /РД:УЕ75020510/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Тунгалагцэцэг, хариуцагч Д.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Тунгалагцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Дунайн Энхбаатартай 1990 онд анх танилцаж, дотносон хамт амьдарч байгаад 2000 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин Солонгыг, 2002 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүү Билгүүдэйг төрүүлж, бид гэрлэлтээ батлуулаагүй байсан учир охиноо би өөрийн нэрээр овоглосон. Хүү маань аавынхаа овгоор овоглодог. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас 2008 оны 7 дугаар сараас одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Иймд Д.Энхбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Д.Энхбаатар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Энхбаатар миний бие хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна миний бие тогтмол тодорхой эрхэлсэн ажилгүй хөдөө амьдардаг учир хүүхдийн тэтгэлэгийг боломж бололцоогоороо өгнө. 2 хүүхэд маань миний төрсөн хүүхдүүд мөн юм гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Тунгалагцэцэг нь хариуцагч Д.Энхбаатараас 2000 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Т.Солонго, 2002 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.Билгүүдэй нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Энхбаатар нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч, тогтмол орлоготой эрхэлсэн тодорхой ажилгүй тул боломж бололцоогоороо төлнө гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.

Б.Тунгалагцэцэг,  Д.Энхбаатар нар анх 1999 онд танилцан,  хамт амьдарсан, тэдний дундаас 2000 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин Т.Солонго, 2002 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүү Э.Билгүүдэй нар төрсөн, одоо эх Б.Тунгалагцэцэгийн хамт амьдарч, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа болох нь зохигчдын тайлбар, 2000 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Т.Солонгын 2000 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн улсын бүртгэлийн Г-135 дугаарт төрөлт бүртгэсэн, 2002 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.Билгүүдэйгийн 2002 оны 02 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн Г-078 дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, Налайх дүүргийн 119 дүгээр лаборатори сургуулийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 04, 05 дугаар тодорхойлолтууд зэргээр нотлогдож байна. 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь тусдаа амьдардаг, зохигчид гэрлэлтээ батлуулаагүй, охин Солонгыг төрүүлсэн эх Б.Тунгалагцэцэгээр, хүү Билгүүдэйг төрсөн эцэг Д.Энхбаатараар тус тус овоглон төрсний бүртгэлд бүртгэсэн байна. Хариуцагч Д.Энхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

Д.Энхбаатараас Гэр бүлийн хуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж охин Т.Солонго, хүү Э.Билгүүдэй нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан Налайх дүүргийн 119 дүгээр лаборатори сургуулийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 04, 05 дугаар тодорхойлолтууд, 2000 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Т.Солонгын 2000 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн улсын бүртгэлийн Г-135 дугаарт төрөлт бүртгэсэн, 2002 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.Билгүүдэйгийн 2002 оны 02 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн Г-078 дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, Б.Тунгалагцэцэгийн иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1553 дугаар тодорхойлолт зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянаж шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэлэв.

Б.Тунгалагцэцэгийн гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Энхбаатараас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид  тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс ногдох улсын тэмдэгтийн хураамж 86.143,6 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Шомбой овгийн Дунайн Энхбаатараас хүүхдийн тэтгэлэгийг сар бүр, хүүхэд тус бүрт, хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гаргуулж, 2000 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Т.Солонго, 2002 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.Билгүүдэй нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл  тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Д.Энхбаатараас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Д.Энхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 86.143,6 /наян зургаан мянга нэг зуун дөчин гурав төгрөг 6 мөнгө/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.НАРМАНДАХ