Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б Над холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Н

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Н хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хяналтын хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ................. сумын ...... дугаар багийн нутагт иргэн Ж.Бийг халуун тогооны шилэн тагаар толгойн тус газарт нь цохиж, нүүрэн тус газарт нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
    
     Шүүгдэгч Б.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй …” гэв.

           Шүүгдэгч Б.Нын хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Ц, Б хоёр гаднаас орж ирсэн. Тэгээд би Ц, Б хоёрыг гаднаас орж ирэхэд согтуу байсан учраас Цтэй муудаж маргалдсан юм. Тэр үед Ц миний өөдөөс дайраад байсан. Тэгтэл Б дундуур ороод салгасан. Тухайн үед би уурлаад тогооны шилэн таг аваад шидсэн юм. Тэгтэл хагараад шил нь үсрээд Бийн толгойг хагалсан байх гэж бодож байна. Бийн толгойноос цус гарч байсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

          Хохирогч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт Ц нөхөртэйгээ муудаад байхаар нь би ороод очтол нөхөр нь чи муу хаагуур яваад байгаа пизда вэ гэж байсан. Ц би эгчтэйгээ гадаа сууж байгаад ирлээ гэж хэлтэл тэр 2  хоорондоо барилцаж авах гэхээр нь би болиулаад салгасан юм. Тэгээд Ц цаашаагаа эргээд алхтал нөхөр нь гэнэт л миний толгойны ар хэсэг рүү халуун тогооны шилэн тагаар цохихоор нь би цагдаа дууд гэтэл миний зүүн талын хацар луу алгадчихаад гараад зугтаачихсан... Эмнэлэг дээр очоод үзүүлэхэд миний толгойны ар хэсгийг хагарчихсан байна гээд нэг оёдол тавиулсан... Нөхөр нь архи уучихсан согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

     Гэрч Н.Цийн: “...Манай нөхөр Н согтуу унтаж байгаад сэрээд намайг хаагуур яваад ирж байгаа юм пизда минь гэхэд Ч эгч бид хоёр гадаа ганц пиво уучихаад ирлээ би эгч нь байна гэхэд чи хаанаас ирсэн юм мэдэх ч үгүй юм гэсэн энэ үед би ор засаж байсан болохоор хараагүй Б эгч ёооё оночихлоо гээд хашгирахаар нь хартал толгой нь цус болчихсон яачихваа гэхэд танай нөхөр халуун тогооны шилэн таг шидчихлээ цагдаа дууд гэтэл манай нөхөр гараад зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

           Насанд хүрээгүй гэрч Б.Эын: “...Намайг унтаж байх үед гэрт тар гэх чимээ гарсан. Би босоод гэрлүү ортол ээжийн толгойноос цус гарчихсан цус нөжиндөө холилдчихсон байж байсан. Мөн гэрт тогооны шилэн таг хагарчихсан шил нь тараад бутарчихсан байсан... Ц эгчийн нөхөр нь ээжийн толгойг тогооны шилэн тагаар хагалчихаад гараад зугтаачихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

           Шинжээчийн ... дугаартай: “...Ж.Бийн биед толгойн дагзны шарх, тархи доргилт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан толгойн дагзны шарх, тархи доргилт  нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 11 дүгээр хуудас/
           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Б.Н хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хяналтын хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорноговь аймгийн …….. сумын 3 дугаар багийн нутагт иргэн Ж.Бийг халуун тогооны шилэн тагаар толгойн тус газарт нь цохиж, нүүрэн тус газарт нь алгадаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  шүүгдэгч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц, Б хоёр гаднаас орж ирсэн. Тэгээд би Ц, Б хоёрыг гаднаас орж ирэхэд согтуу байсан учраас Цтэй муудаж маргалдсан юм…Б дундуур ороод салгасан. Тухайн үед би уурлаад тогооны шилэн таг аваад шидсэн юм. Тэгтэл хагараад шил нь үсрээд Бийн толгойг хагалсан байх гэж бодож байна. Бийн толгойноос цус гарч байсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт Ц нөхөртэйгээ муудаад байхаар нь би ороод очтол нөхөр нь чи муу хаагуур яваад байгаа пизда вэ гэж байсан. Ц би эгчтэйгээ гадаа сууж байгаад ирлээ гэж хэлтэл тэр 2  хоорондоо барилцаж авах гэхээр нь би болиулаад салгасан юм…нөхөр нь гэнэт л миний толгойны ар хэсэг рүү халуун тогооны шилэн тагаар цохихоор нь би цагдаа дууд гэтэл миний зүүн талын хацар луу алгадчихаад гараад зугтаачихсан... Эмнэлэг дээр очоод үзүүлэхэд миний толгойны ар хэсгийг хагарчихсан байна гээд нэг оёдол тавиулсан... Нөхөр нь архи уучихсан согтуу байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Н согтуу унтаж байгаад сэрээд намайг хаагуур яваад ирж байгаа юм пизда минь гэхэд Ч эгч бид хоёр гадаа ганц пиво уучихаад ирлээ, би эгч нь байна гэхэд чи хаанаас ирсэн юм мэдэх ч үгүй юм гэсэн... Б эгч ёооё оночихлоо гээд хашгирахаар нь хартал толгой нь цус болчихсон яачихваа гэхэд танай нөхөр халуун тогооны шилэн таг шидчихлээ, цагдаа дууд гэтэл манай нөхөр гараад зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг,            насанд хүрээгүй гэрч Б.Эын: “...Намайг унтаж байх үед гэрт тар гэх чимээ гарсан. Би босоод гэрлүү ортол ээжийн толгойноос цус гарчихсан цус нөжиндөө холилдчихсон байж байсан. Мөн гэрт тогооны шилэн таг хагарчихсан шил нь тараад бутарчихсан байсан... Ц эгчийн нөхөр нь ээжийн толгойг тогооны шилэн тагаар хагалчихаад гараад зугтаачихсан байсан...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн ... дугаартай: “...Ж.Бийн биед толгойн дагзны шарх, тархи доргилт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан толгойн дагзны шарх, тархи доргилт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт гэрч хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй гэх үндэслэл тогтоогдоогүй, хохирогч Ж.Б нь санал гомдолгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн саналыг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Б.Н нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 27-ны өдрийн 525 дугаарт шийтгэх тогтоолоор 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 сарын 01-ны өдрийн 2018/ХМШЗ/72 дугаарт захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 8 сар 20 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон болох нь хавтаст хэргийн 30-31 дүгээрт авагдсан шүүгчийн захирамж, хавтаст хэргийн 53-87 дугаарт авагдсан шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн 8 сар 20 хоногийн хяналтын хугацаа нь 2019 оны 06 сарын 20-ны өдөр дуусах ба шүүгдэгч Б.Н нь 2019 оны 06 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах санаатай гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.
Ингэж ялыг тогтоохдоо хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан журмаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 хоногийн хорих ялаар тооцож, 30 хоногийн хорих ялаар тооцож нэмж нэгтгэх нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

    Шүүгдэгч Б.Нын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан. Хохирогч Ж.Б нь шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаанд “Айраг суманд хөдөө байдаг учраас хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцож чадахгүй” гэсэн тул хохирогч шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргаагүй гэж үзэн хэргийг хянан хэлэлцсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над  240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын өмнөх 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас эдлээгүй хугацааны өмнө тэнсэн сулласан 8 сар 20 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 хоногийн хорих ялаар тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 сар 20 хоногоор тооцсугай.
 
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над оногдуулсан 9 сар 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Над  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


 

                                         ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА