| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 104/2016/0330/И |
| Дугаар | 404 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 404
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын
Хариуцагч: ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:/-т холбогдох Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.*******ын хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би түүнд 3.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл Г.******* гэрээнд заасан хугацаанд мөнгөө буцааж өгөлгүй 2016 оны 3 дугаар сараас эхлэн хүү, үндсэн зээлээ төлөхгүйд хүрч мөнгөө нэхэхээр утсаа авахгүй, уулзахаар маргааш нөгөөдөр гэж худлаа ярьсаар өнөөдрийг хүрээд байна. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 3.000.000 төгрөг, 3 сарын хүү 900.000 төгрөг, алданги 450.000 төгрөг нийит 4.350.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбар, хүсэлтдээ: Үндсэн зээл 3.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нэхэмжлэлийн шаардлага 4.350.000 төгрөгийн 1.350.000 төгрөгөөс татгалзсан тул үлдэх 3.000.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1.000.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тал хувь хариуцна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага болох 4.350.000 төгрөгийн 1.350.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 3.000.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1.000.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулнэ гэж байгааг хүлээн зөвшөөрч, улсын тэмдэгтийн хураамжийг эвлэрсэн үнийн дүнгээс тооцуулахаар болж эвлэрлийн гэрээ байгуулав. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Г.*******ын хариуцагч Г.*******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нэхэмжлэлийн шаардлага 4.350.000 төгрөгийн 1.350.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.******* үлдэх 3.000.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1.000.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, зохигчид улсын тэмдэгтийн хураамжийг эвлэрсэн /3.000.000/ дүнгээс тооцуулахаар болж тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй болно гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.350.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нэхэмжлэлийн шаардлага 4.350.000 төгрөгийн 1.350.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.******* үлдэх 3.000.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1.000.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, зохигчид улсын тэмдэгтийн хураамжийг эвлэрсэн /3.000.000/ дүнгээс тооцуулахаар болж харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байна.
Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84.550 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 62.950 төгрөгийн 50 хувь болох 31.475 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Г.*******оос 31.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын ******* овогт *******ын *******/РД:/-т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4.350.000 /дөрвөн сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нэхэмжлэлийн шаардлага 4.350.000 /дөрвөн сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.******* үлдэх 3.000.000 /гурван сая/ төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2.000.000 /хоёр сая/ төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84.550 /наян дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 62.950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийн 50 хувь болох 31.475 /гучин нэг мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Г.*******оос 31.475 /гучин нэг мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ