| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/06460/И |
| Дугаар | 5248 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 5248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүх хуралдааны тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандал 13-215 тоотод оршин суудаг, Их тугтан овогт Надмидын Мэндбаяр /РД:ЧБ87100601/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 11-57 тоотод оршин суух, Бурхад овогт Сүрэнжавын Батбуян /РД:ЧН86123176/-д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Мэндбаяр, хариуцагч С.Батбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 онд С.Батбуянтай танилцаж үерхсэн болно. Үерхсэн хугацаа 6 сар болсон. 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүү Энхтүвшин төрсөн бидний зан харилцаа таарамжгүй болж, бид харилцаагаа тасалсан. Түүнээс хойш хүү минь миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүү Энхтүвшиний эцэг мөн болохыг тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Батбуян шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Батбуян миний бие Н.Мэндбаярын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хүү Энхтүвшинг өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэгийг сар бүр өгөх боломжгүй тул сар бүрийн мөнгөн дүнг жилд төлөх хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар: зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Мэндбаяр нь хариуцагч Б С.Батбуянд холбогдуулан хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Н.Мэндбаяр, С.Батбуянд нар 2007 онд танилцаж, үерхэж байгаад 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүү М.Энхтүвшинг төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5 дахь тал/ болон зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч С.Батбуян нь хүү М.Энхтүвшингийн эцэг мөн болох хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хүү М.Энхтүвшинд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Мэндбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Зохигчид тус тусын амьдралтай, хүү М.Энхтүвшин нь төрсөн цагаасаа эхлэн эх М.Мэндбаярын асрамжид өсч хүмүүжиж байх ба хүүхдийн асрамж дээр талууд маргахгүй байна.
Иймд хариуцагч С.Батбуянг 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү М.Энхтүвшингийн эцэг мөн болохыг тогтоож, эцэг С.Батбуянгаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тцхай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2008 оны 9-р сарын 11-ний өдөр хүү М.Энхтүвшингийн эцэг Сүрэнжавын Батбуян мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү М.Энхтүвшинг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Батбуянгаас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Батбуянгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мэндбаярт олгосугай.
4.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА