| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/06030/И |
| Дугаар | 5263 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 5263
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Дунд гол, өөрийн байранд байрлах “Насны зам” ХХК-д холбогдох
Ниймгийн даатгалын шимтгэлийн өр 652,410,983.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцээд:
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэчимэг, хариуцагчийн төлөөлөгч Ч.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Гандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа “Насны зам" ХХК нь 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарын 13-ны хооронд ажиллагсаддаа олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн 434,940,655.76 төгрөгийн өр хуримтлуулан үүсгэсэн байна. Тус компанид нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хугацаанд нь төлөх тухай удаа дараа анхааруулсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Иймд “Насны зам" ХХК нь тус компанид ажиллаж буй даатгуулагчдын эрх ашгийг удаа дараа хохироож, тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгоход хүндрэлтэй байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийн өр 434,940,655.76 төгрөг, түүнд ногдох алданги 217,470,327.88 төгрөг, нийт 652,410,983.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 652,410,983.64 төгрөг нэхэмжилсэнээс 195,723,295.09 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 456,687,688.55 төгрөгийг хариуцагч “Насны зам" ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 60,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 140,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 156,687,688.55 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Насны зам" ХХК-д холбогдуулан 652,410,983.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 652,410,983.64 төгрөг нэхэмжилсэнээс 195,723,295.09 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 456,687,688.55 төгрөгийг хариуцагч “Насны зам" ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 60,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 140,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 156,687,688.55 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 652,410,983.64 төгрөг нэхэмжилсэнээс 195,723,295.09 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 456,687,688.55 төгрөгийг хариуцагч “Насны зам" ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 60,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 140,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 156,687,688.55 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч улсын тэдмэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсгай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА