Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 405

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: *******, *******, *******, өөрийн байранд оршин байрлах, “*******” ХХК /РД: *******/-ийн

Хариуцагч: ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:/-т холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.******* нь манай байгууллагатай 2015 оны 01 сарын 22-ны өдөр “төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулж 240.000 төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг 12 сарын хугацаатай худалдан авч, сар бүр 20.000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд үндсэн төлбөр 140.000 төгрөг, алданги 70.000 төгрөг, нийт 210.000 төгрөгийг Д.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.******* нь төхөөрөмжийн үнэ 140.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул алданги болох 70.000 төгрөг буюу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 210.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.гийн бичгээр ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа болон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 3.475 төгрөгийг, хариуцагч Д.*******ээс 3.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*******” ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй ******* овогт *******гийн *******/РД:/-т холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь нэхэмжлэлийн нийт шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.950 /зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 3.475 /гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Д.*******ээс 3.475 /гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.НАРМАНДАХ