Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 472

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б

улсын яллагч Б

шүүгдэгч  Т түүний өмгөөлөгч Б Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн .....дугаартай хэргийг ....оны .... дугаар сарын .....ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Т ....оны ....дугаар сарын ....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн .... дугаар хороо .... дүгээр хороолол ... дүгээр байр ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Т нь .... оны .... дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканниболын агууламжтай 55,5 грамм, 900 мл хэмжээтэй хуванцар савтай хүрэн өнгийн “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Мөн ....оны .... дүгээр сараас .... оны .... дугаар сарын ....ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт ..... УБС улсын дугаартай автомашин дотор, ... оны ... дугаар сарын ....ний өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт ..... УБР улсын дугаартай автомашин дотор Нэгдсэн Үндэсний байгууллагын ..... оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын .... дугаар жагсаалтад багтсан Дельта .... тетрагидроканниболын агууламжтай .....грамм, 900 мл хэмжээтэй хуванцар савтай хүрэн өнгийн “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: .... оны .....дугаар сарын ....ны өдөр Монгол хуушуур гэх цайны газрын урд машинтайгаа зогсож байхад энгийн хувцастай цагдаа нар ирээд намайг авч явсан. Тэгээд би машинд байсан мансууруулах бодисыг өөрийн сайн дураар гаргаж өгсөн. Мөн гэрийнхээ орчимд нуусан үлдсэн өвсийг сайн дураар гаргаж өгсөн. Би тэр зүйлийг 2-3 удаа хэрэглэж үзсэн ба үүндээ маш их харамсаж, гэмшиж байна” гэв.

 

Шүүхээс хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгч Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаарх нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд “...ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ ...гэж зааж байгаа нь дээр 6 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилсан байдлаар /ТНС/ буюу тетрагидроканнабинолын агууламжтай бодис хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 9-10 дугаар хуудас/

 

Үзлэг хийсэн тухай  тэмдэглэлд Т “машинд ундааны саванд өвс хийгээд дээрээс нь ахуйн гааз хийсэн, шахсан байгаа” гэж хэлээд .... УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд хаалгаар дотогш орж зүүн урд талын хайрцагнаас Coca cola 900 мл савалгаатай ундааны саванд ургамал мэт зүйлтэй шингэн зүйл байсныг тэмдэглэлд тусгав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан  тэмдэглэлд “... Т .... оны .... дүгээр сард түүсэн өвсөө энэ машины доор нууж, хадгалж байгаа гэж хэлээд ..... УБС улсын дугаартай автомашины зүүн хойд дугуйны дотор хэсгээс цагаан өнгийн амсар хэсгийг боосон гялгар ууттай ургамал мэт зүйлийг гаргаж өгөв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд

“...1.№1 гэж хаягласан “Соса соla” гэсэн бичиглэлтэй 900 мл хэмжээтэй хуванцар савтай хүрэн ногоон өнгийн өвс мэт зүйлтэй шингэн зүйл,

2. №2 гэж хаягласан гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл уутны хамт 53.2 грамм жинтэй байх ба шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаар ууттай жин 54 грамм, цэвэр жин 51 грамм байгаа нь шинжилгээ хийгдэж хорогдол үүссэн байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн .... оны .... дүгээр сарын .....ны өдрийн Шинжээчийн .... дугаартай:

“1.2. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “2” гэсэн хаягтай ургамал мэт зүйл, “1” гэсэн хаягтай “Соca cola” гэсэн шошготой хуванцар савтай ургамал мэт зүйл зэргээс Дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын  “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ын жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд. /хэргийн 20-22 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн .... оны .... дүгээр сарын ....ний өдрийн Шинжээчийн .... дугаартай:

“1.2. Шинжилгээнд ирүүлсэн Т гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь  “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ын жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд. /хэргийн 23-25 дугаар хуудас/

 

Т сэжигтэн яллагдагчаар өгсөн “... ....оны .... дугаар сарын ....ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол хуушуур нэртэй цайн газрын урд ээжийнхээ ..... УБР улсын дугаартай, саарал өнгөтэй, Toyota Prius 30 маркийн автомашинтай зогсож байхад энгийн хувцастай цагдаа нар ирээд намайг барьсан. Би цагдаа нарт сайн дураар өөрийн унаж явсан машины урд хайрцагт хийсэн байсан шавар хийх зорилгоор бэлтгэж байсан Coca cola ундааны саванд ахуйн гаазтай хольсон мансууруулах өвсийг гаргаж өгсөн. Би уг өвсийг 2018 оны 09 дүгээр сарын дунд үеэр Төв аймгийн Жаргалант суманд ганцаараа явж байхдаа түүсэн юм. Түүсэн өвсөө Улаанбаатар хотод авчраад гэрийнхээ гадна удаан хугацаанд зогсож байгаа эвдэрсэн машины доор хадгалж байсан. Тэр өвснөөс бага зэргийг аваад ахуйн гаазтай холиод ундааны саванд хийгээд авч явж байсан юм. Үлдсэн өвс нь гэрийн гадна, нөгөө машины доор байгаа. Түүсэн өвснөөсөө 14 хоногт 1 удаа хэрэглэж байсан. Өвсөө цаасанд ороож татдаг байсан. Гаансан дотор хийж хэрэглэдэг байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/

“... Би өөрийн гэм бурууг ойлгож, ухамсарлаж, ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй зөвөөр амьдарч чадна гэдгээ хэлж байн. Энэ мансууруулах өвс гэх зүйлд донтсон, хамааралтай болсон зүйл байхгүй учир дахин хэрэглэхгүй байж чадна. Өөрийн сонирхолдоо хөтлөгдөж болчимгүй үйлдэл гаргаж гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй зөвөөр амьдарч чадна. Надад нэг удаа боломж олгож өгөөч гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.    

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаатуулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан. 

Шүүгдэгч Т сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалж байсан ба улмаар өөрөө хэрэглэсэн байсан нь түүний байсан газраас уг бодисыг хураан авсан ажиллагааны баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл,  шээсэнд хийсэн шинжилгээгээр уг бодис илэрсэн баримт, сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ гэсэн нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг  хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалж байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг тул шүүгдэгч энэ хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Т үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг бөгөөд энэ нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй тул шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Өмгөөлөгч Б, Б нараас шүүх хуралдаанд “... Шүүгдэгчид оногдуулах ялыг тэнсэж өгнө үү...” хэмээн санал гаргасныг шүүх дээр дурдсан үндэслэлээр хүлээн авах боломжгүй.

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  “... Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн,

- мөн зүйл, хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэж болно” гэсэн нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш юм.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэж хаягласан “Соса сola”  гэсэн шошготой 900 мл хэмжээтэй хуванцар савтай хүрэн ногоон өнгийн өвс мэт зүйлтэй шингэн, “2” гэж хаягласан гялгар уутны хамт 53.2 грамм жинтэй / шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсанаар ууттай жин 54 грамм, цэвэр жин 51 грамм/ ургамал зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, шүүгдэгч Т энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж шүүгдэгч Т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т 1 жилийн хугацаагаар хорих ялаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэж хаягласан “Соса сola”  гэсэн шошготой 900 мл хэмжээтэй хуванцар савтай хүрэн ногоон өнгийн өвс мэт зүйлтэй шингэн, “2” гэж хаягласан гялгар уутны хамт 53.2 грамм жинтэй / шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсанаар ууттай жин 54 грамм, цэвэр жин 51 грамм/ ургамал зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.  Т энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ