Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Хохирогч, шүүгдэгч Э.Б түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Хохирогч, шүүгдэгч Г.Б түүний өмгөөлөгч Н.Энхтөр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, Г.Б нарт холбогдох 1929002140098 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:    

Шүүгдэгч Э.Б, Г.Б нар нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт маргалдан зодолдож, харилцан хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: ”Тухайн үед Одцацрал таксинд явж байгаад Э.Б гэдэг хүн мөнгөө өгөхгүй байна гээд намайг дуудсан. Очоод уулзахад согтуу байсан тэгээд маргалдаад ийм зүйл болсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: ”Тухайн үед би согтуу байсан учир сайн санахгүй эргэлзээд байна.” гэв.

Г.Бийн хохирогчоор өгсөн:”Б гэх залуу миний нүүрэнд салаавч гаргаж нааж байгаад зүүн талын уруул хэсэгт цохисон. Тэгсэн таксины жолооч хүүхэн, мөн уг таксинд явж байсан зорчигч залуу бууж ирээд Бг хорьсон. Би Бг хорьж байсан залуугийн мөрөн дээгүүр нь давж гарч очоод нүүр хэсэгт нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/

Гэрч О.Батцэцэгийн өгсөн: “...Одцацралын нөхөр /Б/ нөгөө согтуу залуу хоёр барьцалдаж, ноцолдоод байхаар нь би машинд сууж байсан хоёр залуугийн нэгийг тэр хоёрыг салга гэж буулгасан ... Тэр залууг /Бг/ Одцацралын нөхөр /Б/ гэх залуу цохисон. Тэр согтуу залуугийн хамар амнаас цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/

Г.Бийн гэрчээр өгсөн: ”Б гэдэг залуу хэл амаар доромжлоод, агсраад миний амруу цохиж шүд хөдөлгөчихөөр нь би уурандаа зөрүүлээд нэг удаа нүүрлүү нь цохисон. Тухайн үед хамарнаас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/

Гэрч А.Ганцоожийн өгсөн: ”Б Бийг цохиод авсан. Би машинаас бууж Бг хорьход Б миний араас мөрөн дээгүүр давж гарч ирээд Бн нүүрэнд нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

Гэрч Одцацралын өгсөн: ”Б Бт салаавч гаргаад хэл амаар доромжилоод байсан. Тэгээд Б гэх хүн Бийн нүүрлүү нь цохиод авсан. Тэгсэн таксинд сууж явсан нэг залуу бууж ирээд Бг хорьсон. Б тэр залуугийн араас нь мөрөн дээгүүр нь давж гарч ирээд Бгийн нүүрэн тус газарт нь цохисон“ гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 475 дугаартай “Г.Бийн биед 1 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо ... Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  гэх дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 458 дугаартай “Э.Бгийн биед хамрын яс, таславч мөгөөрсний зөрүүтэй цөмөрсөн далд хугарал гэмтэл тогтоогдлоо ... Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/,

Яллагдагч Г.Бийн “Б өчнөөн удаа салаавч гаргаад элдэв янзаар хараагаад цохиод авахаар нь би тэсэлгүй цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,

Яллагдагч Э.Бн “Би Бтэй ирсэн хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Бтэй маргалдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Э.Б, Г.Б нар нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт маргалдан зодолдож, харилцан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Г.Бийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/, гэрч О.Батцэцэгийн өгсөн  гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/, Г.Бийн гэрчээр өгсөн  мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/, гэрч А.Ганцоожийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/, гэрч Одцацралын өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 475 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/, мнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 458 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/, яллагдагч Г.Бийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/, яллагдагч Э.Бн өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/ зэргээр нотлогдож байна.

Э.Б, Г.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Б, Г.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нараас нэхэмжилсэн хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан лантуу 1 ширхэг шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комиссод шилжүүлэх.

Шүүгдэгч Э.Б, Г.Б нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Гүнгэр овгийн Ганболдын Б, Түмэн овгийн Энхбаатарын Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр, шүүгдэгч Г.Бийг 450 /дөрвөн зуун тавин/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б, Г.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болсоноос хойш шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч Э.Б, Г.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.

5. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Э.Б, Г.Б нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Б, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА