Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 476

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга С

улсын яллагч М

шүүгдэгч Э.Бүргэд түүний өмгөөлөгч Д

хохирогч Х

иргэний нэхэмжлэгч А

иргэний хариуцагч Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Сартуул овогт Эрдэнэ-Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .......тоот хэргийг ..... оны ...... дугаар сарын .....ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....ний өдөр Б аймгийн С суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, С дүүргийн .....дугаар хороо ...... дүгээр хороолол ...... дугаар байр ... тоотод оршин суух, урьд Ө аймгийн Х сум дахь сум дундын шүүхийн  .....оны .... дугаар сарын 24-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн Б

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б нь ..... оны .... дугаар сарын .....ны өдөр .... цаг ....минутын орчимд Баянгол дүүргийн ..... дугаар хороо “BSB” дэлгүүрийн зүүн талын замд “Тoyota Mark-X zio” маркийн .... УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг ханган” гэснийг зөрчсөний улмаас А жолоодон явсан “Kawasaki Z1000SX” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж зорчигч Х эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: “..... оны ....дугаар сарын ....ний өдөр энэ хэрэг болсон. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Хулангийн биед хүнд гэмтэл учруулсан. Тухайн үед буруу талдаа жолооны хүрдтэй машин барьж явсан учраас замаа хараагүй. Тухайн үед хохирогч хамгаалтын малгай хэрэглэж байсан бол ийм хэрэг болохгүй байх байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х мэдүүлэхдээ: “..... оны .... дугаар сарын .....ны өдөр МҮИС-иас диплом аваад гэр лүүгээ явах гэж байгаад осолд орсон. Би зарим зүйлийг санахгүй байна. Мотоциклны ард суугаад явж байсан. Тухайн үед юу болсныг мэдэхгүй байна. Би эмнэлэгт сэрсэн байгаа. Намайг толгойндоо хүнд гэмтэлтэй байна гэх онош гарсан. Би 14 хоног эмнэлэгт хэвтэж байгаад эмнэлгээс гарсан. Осол гарснаас хойш эмчилгээ хийлгэж чадаагүй. Би 4.500.000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Өчигдөр 325.000 төгрөг даатгалаас орсон. Шүүгдэгчээс 1.250.000 төгрөгний хохирол төлбөр авсан. Би үлдэгдэл мөнгөө авмаар байна” гэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А мэдүүлэхдээ: .... оны ..... дугаар сарын .....ны өдөр найзынхаа мотоциклыг гаалийн бичигтэй байхад нь аваад тухайн өдөр Хулантай таараад Өргөөгийн баруун талын уулзвар дээр явж байсан. Нэгдүгээр эгнээнээс нэг машин шахаж орж ирээд дуут дохио өгч байсан. Тухайн үед тэр машин гэнэт дарж орж ирсэн. Би хамгаалалтын малгайтай байсан. Харин Хулан хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Хулан ухаан алдаад, миний хөл хугарсан гэв. Би мотоциклыг 25.000.000 төгрөгөөр авч байсан. Мотоциклыг үнэлүүлээд гарсан 4.579.399 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр гомдол саналгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б мэдүүлэхдээ: ..... оны ....дугаар сарын .....ны өдөр осол гарахад мотоциклыг хурдтай явсан. Тухайн үед мотоциклын ард сууж явсан эмэгтэй хамгаалалтын малгай өмсөөгүй. Мотоциклын хил, гаалиар орж ирсэн бичиг байхгүй. Осол гарахад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл байгаа. Мотоциклын эзэмшигч нь тодорхой бус бөгөөд хэрхэн мотоциклын үнэлгээ гаргасан талаар тодорхой бус байгаа. Осол гарахад унаж байсан машин бол миний нэр дээр байдаг. Осол гарахад унаж байсан машин миний нэр дээр байдаг тул би хохирлыг төлөх ёстой. Би хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирол төлбөрийг даатгалаараа барагдуулж болно. Гэхдээ мотоциклын бичиг баримт байхгүй тул хохирол төлбөрийг төлөхөд хүндрэлтэй байгаа тул мотоциклын хохирол төлбөрийг барагдуулахгүй” гэв.

 

Шүүгдэгч Б д нь ......оны .... дугаар сарын .....ны өдөр .... цаг ... минутын орчимд Баянгол дүүргийн ....дугаар хороо “BSB” дэлгүүрийн зүүн талын замд “Тoyota Mark-X zio” маркийн .... УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг ханган” гэснийг зөрчсөний улмаас А жолоодон явсан “Kawasaki Z1000SX” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж зорчигч Х эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 10-17 дугаар хуудас/

Хохирогч Х .... оны ..... дугаар сарын ....ны өдөр найз А мотоциклд сундалж явж байтал баруун гар талаас нэг машин дараад ороод ирсэн. Тэгээд цааш нь санахгүй байна. Миний толгойн баруун чамархайн яс цөмөрсөн.

... Гомдолтой байна эмчилгээнд баримтаар 4.014.000 төгрөгний хохирол гарсан. Энэ мөнгөнөөс ямар ч мөнгө төгрөг аваагүй. Тийм болохоор энэ мөнгөө нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн  26-27 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч А “... .... оны ....дугаар сарын ....ны өдрийн ...... цаг ....минутын орчимд Баянгол дүүргийн .... дугаар хороо BSB дэлгүүрийн зүүн талын замд T.Марк X zio маркийн ..... УБҮ улсын дугаартай автомашин  Kawasaki маркийн улсын дугааргүй мотоцикл унаж яваад мөргөлдөж миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Kawasaki  маркийн улсын дугааргүй мотоциклд 4.589.399 төгрөгийн хохирол учирсан. Мөн эмчилгээндээ зарцуулсан баримттай дүн 909.610 төгрөг нийлээд 5.489.009 төгрөгний хохирол учирсан. Энэ хохирлоо нэхэмжилж байна. Би энэ жолоочид гомдолтой байна. Баримтаар гарсан мөнгөн дүнгээ нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/

 

Иргэний хариуцагч Б “... Бүргэд барьж яваад Баянгол дүүргийн 13 дугаар хороо BSB  дэлгүүрийн зүүн урд талын замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байгаад мотоциклтой мөргөлдөж миний автомашинд нийт 995.000 төгрөгний хохирол учирсан. Гэхдээ би энэ хохирлоо нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин нөгөө хохирсон хүмүүсийн хохирлыг би өөрийнхөө автомашины даатгалаар гаргаж өгнө. Үлдсэн мөнгийг нь Б өөрөө төлөх байх. Би өөрөө зөвшөөрч Б тухайн өдөр машин бариулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7341 дугаартай:

“1. Х биед баруун чамархайн ар хэсгээс баруун чихний суваг, баруун хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, хамар, уруул, эрүү, гарын алга, сарвуу өвдөгт олон тооны зулгаралт, сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заагдсанаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 68 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 89 дугаартай “... 1.8284 УБҮ улсын дугаартай Тoyota Mark-X zio маркийн автомашины жолооч Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Kawasaki маркийн удсын дугааргүй мотоцикдийн жолооч А нь МУ-ын ЗХД-н 2.1а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирор Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн магадлагаа. /хэргийн 80 дугаар хуудас/

Б яллагдагчаар өгсөн “Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Сонсгож байгаа үйл ангитай холбоотой санал хүсэлт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Түүнчлэн дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас А жолоодон явсан “Kawasaki Z1000SX” маркийн улсын дугааргүй мотоциклыг мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

          Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хохирогч Х эмчилгээний зардал нийт 1.102.070 төгрөгний хохирол тогтоогдсон.

          Шүүгдэгч Б хохирогч Х 1.597.320 төгрөг төлсөн тул шүүгдэгчээс нэмж гаргуулах төлбөргүй байна.

          Харин түүний диплом гэмтсэн, гар утас эвдэрсэн, гоо сайханы хэрэглэл авсан зэрэг зүйлсийн үнэлгээ тодорхойгүй тул гаргуулах боломжгүй.

          Гэхдээ хохирогч Х нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

          Иргэний нэхэмжлэгч А учирсан хөнгөн гэмтлийн эмчилгээнд 33.100 төгрөг тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б түүний нийт 40.000 төгрөг төлжээ.

          Мөн иргэний нэхэмжлэгч А нь “Kawasaki Z1000SX” маркийн улсын дугааргүй мотоциклийн төлбөрт 4.589.399 төгрөг нэхэмжилж байгаа боловч уг мотоцикл нь хэний өмчлөлийн болохыг нотлох баримтаар тогтоогдоогүй тул уг төлбөрийг А олгуулах хууль зүйн боломжгүй байна.

          Гэхдээ А нь уг мотоциклийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг нотлосон баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх дурдах нь зүйтэй.

         

          Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 32 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдвал зохино.

 

          Шүүх, шүүгдэгч Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан холбогдсон зүйл, хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь зааснаар Б 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б цагдан хоригдсон 32 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Хохирогч Х, иргэний нэхэмжлэгч А нар нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ