Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2016/00565

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Өү Жи Фамили” ХХК /Хан-Уул дүүргийн, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Гутал оффисс, 411 тоот хаягт байрлах/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-25 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Доржпаламын Лхамсүрэн /РД:УК90011239/-д холбогдох

679,446 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэл, хариуцагч Д.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдааны төлөөлөгч барааны үнэ өөрчлөгдөхөд албан бичгээ  тараадаг. Цаад газрууд үнээ хэлэхэд бараагаа тараадаг энэ нь албан үүрэгт нь багтдаг. Үнээ хийлгээгүй байж бараа нийлүүлсэнээс болж 186,000 төгрөгийн хохиролыг компанид учируулсан. Хугацаа дуусахаас өмнө барааг татаж хямдрал хийж зардаг хугацаа дуусахаас өмнө барааг татаагүй учир хугацаа дууссан бараа ирээгүйгээс болж 416,000 төгрөгийн алдагдал учирсан. Үлдсэн зарагдаагүй барааг шууд устгалд оруулдаг. Энэ барааг жижиглэнгийн үнээр тооцсон түлшний үнийг 150,000 төгрөгөөр тооцсон. Цалингаас нь 748,648 төгрөг бодогдсон гэтэл ажлаа хаяж яваад 69,162 төгрөгийн цалин  хассан. Лхамсүрэнтэй уулзаад ийм бараа буцаж ирсэн гэж танилцуулаад өөрөө 3 хувааж төлж барагдуулна гэсэн хүсэлт гаргаж байсан. Одоо яагаад төлөхгүй байгааг ойлгохгүй байна гэв.

 

Хариуцагч Д.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ компаниас гараад “Грийн тера” ХХК-д  ажилд орсон.  Намайг энд ажиллаж байгааг мэдээд компанийн удирлагууд миний шинэ орсон ажил дээр очиж уулзаад албан бичиг өгсөн байсан. Намайг мөнгө төгрөг залилсан бараа бүтээгдэхүүн  дутаасан гээд ажлаас нь чөлөөлж өгнө үү гэсэн байсан. Шинээр ажилд орсон компанийн зүгээс өмнөх ажлын тооцоогоо дуусгаад бичиг хийлгээд ир тэгээд хэвийн ажиллаж болно гэсэн. “Өү Жи Фамили” ХХК-д очоод миний шинэ орсон компани ийм зүйл шаардаад байна та нар бичиг хийгээд өгөөч ажлаа хийгээд тавьсан байгаа өр тооцоог цалингаасаа 3  хуваагаад төлнө гэхэд болно гэсэн. Надаар өр төлбөрийг 3 хувааж  төлнө гэсэн бичиг хийлгэж авангуут, албан бичиг хийж өгөх боломжгүй гэсэн. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 186,000 төгрөг төлнө. Яг авч хэрэглээгүй учир төлмөөргүй байна. Түлшний мөнгө илүү авах боломж байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Өү Жи Фамили” ХХК нь хариуцагч Д.Лхамсүрэнд холбогдуулан 679,446 төгрөг нэхэмжилжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Өү Жи Фамили” ХХК-д очоод миний шинэ орсон компани өмнөх ажлын тооцоогоо дуусгаад бичиг хийлгээд ир тэгээд хэвийн ажиллаж болно гэсэн. Би “Өү Жи Фамили” ХХК-д очоод миний шинэ орсон компани ийм зүйл шаардаад байна та нар бичиг хийгээд өгөөч ажлаа хийгээд тавьсан байгаа өр тооцоог цалингаасаа 3  хуваагаад төлнө гэхэд болно гэсэн. Надаар өр төлбөрийг 3 хувааж  төлнө гэсэн бичиг хийлгэж авангуут, албан бичиг хийж өгөх боломжгүй гэсэн. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 186,000 төгрөг төлнө. Яг авч хэрэглээгүй учир төлмөөргүй байна. Түлшний мөнгө илүү авах боломж байхгүй...” гэж тайлбарлан маргаж байна.

 

Хариуцагч Д.Лхамсүрэн нь 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Өү Жи Фамили” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан мөн өдрөөс ажиллаж эхэлсэн байна. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өү Жи Фамили” ХХК-ийн ерөнхий захирал О.Ганзоригийн ЕТ/15/204 тоот тушаал гарч Д.Лхамсүрэнг “...жолооч борлуулагч..”-ийн албан тушаалаас “...худалдааны төлөөлөгч...”-ийн албан тушаалд дэвшүүлэн ажиллуулсан байна.

 

Иргэний хуулийн 135 дугар зүйлийн 135.3-д заасны дагуу 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр талуудын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ багуулагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                 ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д заасныг баримтлан хариуцагч Д.Лхамсүрэнгээс 679,446 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Өү Жи Фамили” ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Лхамсүрэнгээс 20,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Өү Жи Фамили” ХХК-д олгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.НЯМСҮРЭН