Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128

 

                                 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын  прокурор С.Энхням,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбат,
Шүүгдэгч Ч.Б нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Чын Бд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ,Ч.Б
 ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Яллагдагч Ч.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, А0102 дугаартай хатуу хучилттай, нийтийн хэрэгцээний зам дээр .... ... улсын дугаартай Лексус Ар Экс-400  маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчиж, уг зам дээр зорчин явсан улсын дугааргүй Иж планет-5 маркийн шаахаатай мотоциклийн араас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан хохирогч С.Эийн амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “...: Би ....  ажилладаг. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажил руугаа явах гээд байж байтал манай ихэрийн хадам ээж над руу утсаар яриад Ө эгч нь маргааш өглөө урагшаа явна гэхээр нь би дугаарыг нь аваад ярьхад эгч нь маргааш явна, ханиндаа явъя гэж хэлсэн. 14-ний өглөө 9 цагийн үед яриад явах уу гэхэд тэгье гэж хэлсэн. 21 дүгээр хорооллоос очиж машиныг нь аваад Барс худалдааны төв орж юм авчихаад хотоос гарсан. 14 цагийн үед Чойр дээр очиж хоол идчихээд гарсан. Айраг сум руу дөхөөд зүүрмэглээд толгой дохиод байсан. Нүдээ нээтэл урд мотоцикл явж байсан. Би сандраад тормоз гишгэхэд хойноос нь мөргөөд замын хажуу тал руу машинаа гаргаж зогссон. Талийгаач дээр гүйгээд очиход нүүрээрээ газар унаад цус болсон байсан. Эргээд хартал С гуай байхаар нь гүйгээд очтол миний хүү өвөөгөө татаад босгоодох гэж хэлсэн. Босгоод эргээд хартал замын хажуу талд хүүхэд уйлагнаад байж байсан. Би сандраад цагдаа, эмнэлэг дуудъя гээд зам дээр гараа өргөөд зогсож байтал машин ирээд дуудлага өгсөн. Хамгийн түрүүнд цагдаа ирж хамгаалалтанд авч дараа нь түргэн тусламжийн машин ирсэн. Би маш их харамсаж байгаа ...” гэв.    

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/

          Техникийн шинжээчийн дүгнэлт/хх-ийн 50-51 дүгээр хуудас/

          Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “.... 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “....... ... улсын дугаартай Лексус Ар Экс -400 /lexus Рх-400/ маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Ч.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна...” гэсэн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/

    Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг:“.....2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “...амь хохирогч С.Эийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон шинжилгээгээр гавал ясны шугаман гавлын суурь ясны баруун, зүүн чулуулаг яс, турк эмээлийг хамарсан хөндлөн хугарал, аман хүзүүний мултрал, хүзүүний 7 дугаар нугаламын хугарал, зүүн 1-11 дүгээр хавирганы хугарал, хатуу хальсны урагдал, тархины баруун тал бөмбөлөгийн суурь хэсэг, бага тархины баруун тал бөмбөлөгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал, тархины зүүн тал бөмбөлөгийн аалзан хальсан доорх цус харвалт, элэгний эдийн язралт, дэлүүний няцралт, цагаан мөгөөрсөн хоолойн тасрал, гол судасны тасрал, эрүү ясны хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал дээд уруул, эрүүний шарх, зүүн тавхайн 1 дүгээр хурууны шарх, дух, хамрын нуруу зүүн нүдний гадна хэсэг, дээд уруул болон зүүн хацрыг хамарсан, эрүү, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн тавхайн 1 дүгээр хурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь нас барах үедээ үүссэн шинэ гэмтлүүд байна. Учирсан гэмтлүүдийн үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Амь хохирогчийн цуснаас илэрсэн 1.6 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Амь хохирогчийн цогцост учирсан хавсарсан гавал ясны шугаман, гавлын суурь ясны баруун, зүүн чулуулаг яс эмээлийг хамарсан хөндлөн хугарал, аман хүзүүний мултрал, хүзүүний 7 дугаар нугаламын хугарал, зүүн 1-11 дүгээр хавирганы хугарал, хатуу хальсны урагдал, тархины баруун тал бөмбөлөгийн суурь хэсэг, бага тархины баруун бөмбөлөгийн суур хэсгийн тархины эдийн няцрал, тархины зүүн тал бөмбөлөгийн аалзан хальсан доорх цус харвалт, элэгний эдийн язралт, дэлүүний няцралт, цагаан мөгөөрсөн хоолойн тасрал, гол судасны тасрал гэмтлүүд нь үхэлд хүргэсэн байна. Амь хохирогч С.Ээ хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. Амь хохирогчийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйл үгүй...” гэсэн 02/046 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-56 дугаар хуудас/,

             Гэрч П.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “...миний хувьд өөрийн төрсөн хүү Ээ болон ач С нарын хамт Говьсүмбэр аймгаас Дорноговь аймгийн Айраг суманд байдаг хамаатныдаа очихоор хүү Эийн Иж планет-5 шаахайтай мотоцикльтой явсан ...тухайн үед барагцаагаар 16 цагийн үед л энэ асуудал болсон болов уу гэж бодож байна. Гэнэт л нэг юм ирээд л мөргөөд юу болсон нь мэдэгдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

           Иргэний хариуцагч М.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..тухайн үед машин барьж явсан Б хэр зэрэг хурдтай явсныг нь бол мэдэхгүй, унтаж байхад гэнэт юм мөргөх чимээ гараад урд аваарын дэр гараад ирсэн ба манай машин замын хажуу тал руу гараад зогссон юм. Тэгээд би юу болсон яасан бэ гэхэд мотоцикльтой хүн урдуур ороод ирлээ гэж байх шиг байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97 дугаар хуудас/,
           
           2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээч С.Бийн: “...Улсын дугааргүй    ИЖ    планета-5    маркийн шаахай зүүсэн мотоцикль жолоодон явсан С.Ээ нь мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй байна... Улсын     дугааргүй ИЖ планета-5 маркийн шаахай зүүсэн мотоцикль жолоодон явсан С.Ээ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн унэмлэх; б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ; гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3,4-т жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн хуулийн 3.7-т жолоочид дараахь зүйлийг хориглоно: а) Тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байна... .... ...    улсын    дугаартай LEXUS RX-400 маркийн    тээврийн хэрэгсэл жолоодон явсан Ч.Б нь 2019 оны 3 дугаар сарын 17 ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэгт Монгол Улсын ЗТХ-ийн 14.7-р зүйлийн 3.1 хэсэгт зааснаар 1228269 дугаартай В ангиллын үнэмлэхээ 1 жилийн хугацаатай хасагдсан ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байна....... ...    улсын    дугаартай LEXUS RX-400 маркийнтээврийн хэрэгсэл жолоодон явсан Ч.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг    мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 12.4-т заасан тээврийн хэрэгслийн    хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна....... ...    улсын    дугаартай LEXUS RX-400 маркийн тээврийн    хэрэгсэл жолоодон явсан Ч.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гаргасан байна...Уг осол нь зам тээврийн осол мөн болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

           Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Сын эмчилгээний бүх зардлыг  тэр осол гаргасан жолоочийн ар гэрээс нь гаргасан юм.Тухайн үед хүүхдийг хот авч явж эмнэлэгт үзүүлэн шинжилгээ хийлгэсэн. Ямар нэгэн  хугарал гэмтэл бол учраагүй юм. Тухайн үед Говьсүмбэр аймгийн эмнэлэгт 7 хоноод гарсан ба толгой нь хагарч оёдол тавиулсан өөр гэмтэл бол учраагүй юм. Бид нарын хувьд нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

          П.Сын харгалзан дэмжигчээр С.Аийг тогтоох тухай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын засаг даргын: “...Сүмбэр сумын 2 дугаар багийн иргэн /... / регистрийн дугаартай Пын С нь өндөр настайн улмаас /вввв / регистрийн дугаартай хүү Сын Аийн асаргаанд байдаг тул түүний гаргасан хүсэлт, багийн Засаг даргын тодорхойлолтын дагуу харгалзан дэмжигчээр тогтоосугай...” гэсэн захирамж /хх-ийн 99 дүгээр хуудас/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нарын хувьд ярилцаад уг мотоциклийн үнэлгээг нэхэмжлэх шаардлагагүй хуучин мотоцикль байсан ба энд тэндээс сэлбэг цуглуулан босгосон мотоцикль байсан юм тийм болохоор уг мотоциклийг нэхэмжлэхгүй. Миний хувьд ажил явдалд зарцуулсан 2 500 000 төгрөг дээр нэмээд 7 500 000 төгрөгийг сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилнэ. Нийтдээ 10 000 000 төгрөг нэхэмжилнэ гэж ойлгож болно. Гэхдээ манайхны зүгээс тухайн оршуулгын зардалд гарсан 2 500 000 төгрөгийн баримт нь бол байхгүй байгаа ба тухайн үед уг баримтыг бүрдүүлж аваагүй байсан юм. Бид нарын зүгээс гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106 дугаар хуудас/,

           2019 оны 07 дугаар сарын 03-ны шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: “...С.Эийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд шүүгдэгч Ч.Бээс талийгаачийн оршуулгын зардалд нийт 2 500 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 7 500 000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 5 000 000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 5 000 000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон тул шүүгдэгч Ч.Бээс нэхэмжлэх гомдол санал байхгүй...”  
 
         Яллагдагч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “...Даланжаргалан сум өнгөрөөд Айраг сум орохоос өмнө засмал зам дээр урд нилээн зайтай шаахайтай мотоцикльтой хүн явж байгаа харагдсан юм. Харин миний хажууд Ө эгч унтаад явж байсан. Гэтэл юу болсон мэдэхгүй гэнэт л миний аваарын дэр гараад л замын хажуу руу машин ороод зогссон. Гэтэл би урдаа явсан нөгөө шаахайтай мотоцикльтой хүнийг араас нь мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/,
         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-.90 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, А0102 дугаартай хатуу хучилттай, нийтийн хэрэгцээний зам дээр .... ... улсын дугаартай Лексус Ар Экс-400  маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчиж, уг зам дээр зорчин явсан улсын дугааргүй Иж планет-5 маркийн шаахаатай мотоциклийн араас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан хохирогч С.Эийн амь нас хохироосон болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

           Шүүгдэгч Чын Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч С.Эийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт /замын хөдөлгөөний дүрэм/-ыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож осол гаргасны улмаас хохирогч С.Эийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2; 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А нь гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол      

ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА