| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 104/2016/0444/И |
| Дугаар | 415 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 415
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: ******* “*******” ХХК/РД:*******/-ийн
Хариуцагч: ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох Үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн биелэлтэд 584 175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ц.*******өөс дугаар эзэмших эрхийг шилжүүлэн авсан боловч гэрээний үүргээ үл биелүүлэн дугаарын 2015 оны 11 дүгээр сарын байдлаарх төлбөр 660.175 төгрөгийг төлөхгүй байгаа тул гэрээнд заасны дагуу барьцаа 80.000 төгрөгийг хасаад 580.175 төгрөг байх ба нотариатын зардал 4.000 төгрөг нийт 584.175 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 584.175 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн биелэлт 584.175 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлага 584.175 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа болон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.175 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9.087,5 төгрөгийг, хариуцагч Д.*******аас 9.087,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХХК/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй ******* овогт *******ын *******/РД:*******/-д холбогдох үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн биелэлтэд 584 175 /таван зуун наян дөрвөн мянга нэг зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.175 /арван найман мянга нэг зуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9.087,5 /есөн мянга наян долоон төгрөг 5 мөнгө/ төгрөгийг, хариуцагч Д.*******аас 9.087,5 /есөн мянга наян долоон төгрөг 5 мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол Шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ