Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчН.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
Шүүгдэгч Б.Т нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимднээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Бгийн Тд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Т 2019 оны 03 дугаар сарын 16-ны шөнө ........ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Бы гэрт хохирогч О.Бтой маргалдаж улмаар цохьсоны улмаас эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
                                                      ТОДОРХОЙЛОХ нь:
 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй ...” гэв.   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэн хэнийг ньбодож байна. Гэхдээ бид дүүгээ эмчилж зүгээр болгох ёстой. Эмчилгээ хийлгэх хохиролбарагдуулж өгнө үү гэж хүсч байна. 2 500 000 төгрөгийг өгнө гэж өнөөдөр хэлсэн ч өмнө ньуулзаж хэдэн төгрөгөөр ч хамаагүй хохирол барагдуулж байсан бол би хамгийн бага ялоногдуулж өгнө үү гэж хэлэх байсан. Сэтгэл байгаагүйд гомдолтой байна. Хуулийн дагуушийдвэрлэж өгнө үү...” гэв.   
         Шүүгдэгч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... сонсгосонялыг хүлээн зөвшөөрч байна...би зөрүүлээд цохихдоо нүүрнийх нь зүүн хэсэгт 1 удаацохиод автал арагшаагаа газар суугаад өгсөн...өглөө нь бостол Б гэх залуу нь нүднь хөхөрчихсөн, орондоо шээчихсэн ярьж чадахгүй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас /,           

Хохирогч О.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Б ахг эрийнхээ хоолны савнаас 0,5 хэмжээтэй Ерөөл архи гаргаж ирээд бид гурав хуваажуусан. Уг архийг хувааж уугаад сууж байгаад Т гэх хүнтэй муудалцаж... Т намайг цохиод авсан...миний биеийн тархи толгойд гэмтэлучирсан...Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэгдэж хагалгаандорсон...байнгийн сахиуртай ухаан санаа орж гарч, өөрийн үйлдэл хөдөлгөөнгүй хүнийасаргаанд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,        

     2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02/0210 дугаартай шинжээчийн“...О.Бийн биед тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусанхураа, тархины эдийн няцрал, хоёр талын ясны хугарал, зүүн нүдний салстын цусхарвалт, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдтогтоогдлоо...Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлий хэд хэдэн удаагийн үйлчлэлээрүүсгэгдэх боломжтой...О.Бийн биед учирсан баруун тал бөмбөлөгийн хатуухальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоохжурмын 3.13-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, хоёр талынзулай ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насандаюултай тул гэмтлийн хүнд зэрэгт тус тус хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...Зүүннүдний салстын цус харвалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаарэрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Зүүннүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоохжурмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгтхамаарахгүй...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанднөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас /,    

       
  Гэрч Х.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Б нь тэнд байсан Тыг гэрлээ унтраачихаар нь “тэнэг муу ал вэ” гэж хэлтэлТ юм дуугарахгүй байсан ба Тыг Б цээжнийх нь хавьдцохиод автал Т зөрүүлээд нүүрэн тус газар нь цохиод авсан ба Бийнзүүн нүд нь хөхөрчихсөн...Б газарт унаад өгсөн...болиулаад тус тусад нь орзасаж өгөөд унтуулсан...өглөө нь...Б засаж өгсөн орон дээр бөөлжиж шээсэнбайдалтай байж байхаар нь ...ямар ч байсан сумын төврүү гэрт нь аваачиж өгье гээдаваад явсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 55-56 дугаар хуудас /,          

   Гэрч Ж.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...тэр хоёр хоорондоонэлээн муудалцаад байж байсан, тэгтэл Т Бийг цохиод авах шигболсон ба босоод хартал Бийн нүд нь хөхөрчихсөн сууж байсан...” гэсэнмэдүүлэг / хх-ийн 7 дугаар хуудас /,          

   Гэрч О.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...миний дүүБийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж оношлуулсан ба тархитолгойдоо хүнд гэмтэл аваад цус хурсан байна гэж эмч нар хэлсэн ба тархины хүндхагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 8 дугаар хуудас /,            

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Бид нар тэр хоёрыгзодолдсон тухай өглөө нь мэдсэн ба өглөө сэрж хартал нэг танихгүй залуу нүд ньхөхөрчихсөн юм ярихгүй дохио зангаад байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 9 дүгээрхуудас /,       

     Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэргийгшинжлэн судлав.        

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:         

Шүүгдэгч Б.Т 2019 оны 03 дугаар сарын 16-ны шөнө Даланжаргалансумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Бы гэрт хохирогчО.Бтой маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохьсоны улмаас эрүүлмэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.Тын мөрдөншалгах ажиллагаанд өгсөн: “... сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...би зөрүүлээдцохихдоо нүүрнийх нь зүүн хэсэгт 1 удаа цохиод автал арагшаагаа газар суугаадөгсөн...өглөө нь бостол Б гэх залуу нь нүд нь хөхөрчихсөн, орондоо шээчихсэнярьж чадахгүй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг,

хохирогч О.Бийн мөрдөн шалгахажиллагаанд өгсөн: “...Б ах гэрийнхээ хоолны савнаас 0,5 хэмжээтэй Ерөөлархи гаргаж ирээд бид гурав хувааж уусан.Уг архийг хувааж уугаад сууж байгаадТ гэх хүнтэй муудалцаж...Т намайг цохиод авсан...миний биеийнтархи толгойд гэмтэл учирсан...Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтайхүргэгдэж хагалгаанд орсон...байнгийн сахиуртай ухаан санаа орж гарч, өөрийн үйлдэлхөдөлгөөнгүй хүний асаргаанд байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Оийн мөрдөншалгах ажиллагаанд өгсөн:”...Б нь тэнд байсан Тыг гэрлээ унтраачихаар нь “тэнэг муу ал вэ” гэж хэлтэл Т юм дуугарахгүй байсан ба Тыг Б цээжнийх нь хавьд цохиод автал Т зөрүүлээд нүүрэн тус газар нь цохиод авсан ба Бийн зүүн нүд нь хөхөрчихсөн...Б газарт унаад өгсөн...болиулаад тус тусад нь ор засаж өгөөд унтуулсан...өглөө нь...Б засаж өгсөн орон дээр бөөлжиж шээсэн байдалтай байж байхаар нь...ямар ч байсан сумын төврүү гэрт нь аваачиж өгье гээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг,


гэрч Ж.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...тэр хоёр хоорондоо нэлээнмуудалцаад байж байсан тэгтэл Т Бийг цохиод авах шиг болсон бабосоод хартал Бийн нүд нь хөхөрчихсөн сууж байсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч О.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...миний дүү Бийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж оношлуулсан ба тархи толгойдоо хүнд гэмтэл аваад цус хурсан байна гэж эмч нар хэлсэн ба тархины хүнд хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар тэр хоёрыг зодолдсон тухай өглөө нь мэдсэн ба өглөө сэрж хартал нэг танихгүй залуу нүд нь хөхөрчихсөн юм ярихгүй дохио зангаад байсан...” гэсэн мэдүүлэг, 2019 оны04 дүгээр сарын 22-ны өдрийн 02/0210 дугаартай шинжээчийн “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашидерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгэээдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуубэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэжүзлээ.


Шүүгдэгч Б.Т, хохирогч О.Б нар 2019 оны 03 дугаар сарын16-ны шөнө иргэн Бы гэрт 0,5 хэмжээтэй архи ууж улмаар үл ялих зүйээсмаргалдаж хохирогч О.Б нь согтуугаар шүүгдэгч Б.Тын жээж рүү нэгудаа цохисноос шүүгдэгч Б.Т зөрүүлээд түүний гүүрэн тус газар гараараанэг удаа цохисон болох нь шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрхигэрч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байнагэж шүүх үзэж эдгээр гэрч, хохирогч нарын мэдүүлгийг үнэлсэн болно.


Шүүгдэгч Б.Т нь хохирогчийн нүүр хэсэгт цохисноо хүлээн мэдүүлж, гэм буруугийнталаар маргаагүй ба үүгээс үүдэн хохирогчийн биед амь насанд аюултай хүнд гэмтэлучирсан болох нь хавтаст хэргийн 12 дугаарт авагдсан шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02/0210 дугаарт “...О.Бийнбиед тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, хоёр талын ясны хугарал, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүднийзовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо...
Учирсан гэмтэл ньхатуу  мохоо  зүйлий  хэд  хэдэн  удаагийн  үйлчлэлээр  үүсгэгдэхболомжтой...О.Бийн биед учирсан баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхцусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.13-тзааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, хоёр талын зулай ясны хугаралнь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийнхүнд зэрэгт тус тус хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...Зүүн нүдний салстын цусхарвалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түрхугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаарэрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...Цаашид ерөнхийхөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээртогтоогдож, шүүгдэгч Б.Т нь шинжээчийн дүгнэлттэй 2019 оны 04 дүгээрсарын 21-ний өдөр танилцаж, ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.
Хүний бие махбодийн гэмтэл ньгадаад орчны хүчин зүйлийн нөлөөгөөр эдэрхтэний анатомын бүрэн бүтэн байдал болон тэдний физиологийн чиг үүргийн зөрчилалдагдал гэж ойлгодог. Гэитэл гэдэгт гадаад орчны хүчин зүйлийн үйлчлэлээр хүний эд,эрхтэний бүтцийг өөрчилсөн, физиологийн болон сэтгэцийн үйл ажиллагаагалдагдуулсан гэмтэл, өвчин, эмгэг байдлыг хамааруулан ойлгоно.Амь биед аюултай гэмтэл гэдэгт гэмтэх үедээ амь насанд аюултай байдалдхүргэсэн гэмтлүүд хамаарна. Шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт хохирогчийн эмнэлэгтхэвтсэн өвчний түүх, хагалгааны талаархи бичилт зэргээс хохирогчийн амь биедаюултай гэмтэл учирсан нь тогтоогдож байна.        
    Иймд шүүгдэгч Бгийн Тыг хүний эрүүл мэндэд хүндхохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахүндэслэлтэй байна.Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ,шүүгдэгчийн хувийн байдал /2019-04-10 өдрийн 310 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийнхуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хүндэвтэр хохиролучруулах  гэмт хэргийг үйлдсэн гэм бурууиай тооцож 600 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлжбайсан/, гэмт хэргийн улмаас урүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөөилэрхийлсэн байдал зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэхүндэслэлгүй юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор түүний эрхийгхязгаарлахгүйгээр торгох ял оногдуулах санал гаргасан нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмтхэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсонбайна” гэсэн шударга ёсны зарчимд үл нийцэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь торгох ялыг бодитоор биелүүлэхэд хөрөнгө, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого олох боломжтой гэх нотлох баримтавагдаагүй, хохирол төлөөгүй, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа ч энэ нь бодитоорбиелэгдэнэ гэх үндэслэл хэргийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.Иймд шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмбуруутайд тооцож хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О хавтаст хэрэгт авагдсан нотлохбаримтаар зөвхөн эмчилгээний зардалд 2 524 985 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч болон түүнийөмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч маргаагүй, энэ хохирлыг 3 сарын хугацаанд төлөхөөилэрхийлсэн, эдгээр баримтууд нь хууль зөрчсөн болон тооцооны зөрүүтэй гэх үндэслэлтогтоогдоогүй тул шүүх нотлох баримтаар үнэлж хохирлыг шүүгдэгч хариуцах үндэстэй гэж үзсэн болно.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О шүүх хуралдаанд хохирогчийн 1жилийн хугацааны цалин 13 137 744 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 10 000 000төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч О.Б ньхөдөлмөрийн чадвараа 1 жилийн хугацаагаар 79 хувиар алдсан болох нь хавтаст хэргийн 116дугаарт авагдсан Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлахкомиссын 0246205 дугаарт шийдвэрээр тогтоогдож байна. Иймээс хөдөлмөрийн чадваралдалтын улмаас нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас хэдэн төгрөг олгогдож байгаа талаарнотлох баримт ирүүлээгүй, энэ нь цалингийн зөрүү бодогдох боломжгүй байна.     
Мөн цаашидгарах эмчилгээний зардалд 10 000 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлохбаримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн талаас нотлох баримт гаргаагүй тул нэхэмжлэлийншаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасанжурмаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих ньзүйтэй гэж үзлээ.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүйболохыг дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсанхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслансэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаарзүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгонТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бгийн Тыг Эрүүгийн хуулийнТусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндхохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      
         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчБ.Тд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчБ.Тд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагадэдлүүлсүгэй.  
        4. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаархураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйболохыг тус тус дурдсугай.
          5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Таас 2 524 985 төгрөгийг гаргуулж хохирогчО.Бт олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлохбаримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлжиргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгтзааснаар шүүгдэгч Б.Т нь 2 524 985 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлжбарагдуулсугай.          
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгтзааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Тд  урьд авсан хувийнбаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх аргахэмжээ авсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэхтогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэлбичих эрхтэй болохыг дурдсугай.                    
ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА